x

Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон санхүүжилт, ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ногоон санхүүжилтийн бодлого хэрэгжүүлэх хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа. 

Ерөнхий сайд “Монгол Улсын Засгийн газрын дөрвөн чөлөөлөлтийн бодлогын нэг нь Ногоон хөгжлийн чөлөөлөлт. Ногоон хөгжлийн чөлөөлөлт бол уриа лоозон биш бодит ажил юм” гэдгийг тэмдэглээд“Засгийн газар, Монголбанк, банк, санхүүгийн салбар хамтдаа ногоон зээл, ногоон санхүүжилтэд ногоон гэрэл асааж байгаа”-г онцлов. 

Засгийн газар Түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай “НОГООН” тогтоол баталсан. 15 шат дамжлага, гарын үсгээр халхалсан хүнд суртлын хүлээсийг тайллаа. Чингэлтэй дүүргийн 83 айл өрх нарны хавтан, хураагуур ашиглан, эрчим хүчний хэрэгцээгээ хангаад, төвийн шугамд нийлүүлж эхэлсэн.  Энэ бол эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой санхүүжилтийнбодлогын бодит эхлэл гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт ногоон зээлийн чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.  Ногоон зээлийн хугацаа 30 сараас 60 сар хүртэл уртсаж, сарын төлөлт 40 орчим хувиар буурч, хүү нь бусад зээлээс 4-6 хувиар хямд байна. Ногоон зээлд нарны хавтан, цахилгаан тээврийн хэрэгсэл, дулаалга багтаж байна. 

“Энэ бол ногоон хөгжлийн замын эхний ахлам, шинэ гараа. Цаашид эх үүсвэрийг олшруулахын хэрээр нөхцөл нь хөнгөн, бүтээгдэхүүний тоо, төрөл, хүртээмж нэмэгдэх учиртай. Хөгжлийн банк ногоон санхүүжилтийн хямд эх үүсвэр татаж, холимог санхүүжилтийн шийдэл гаргаж ажиллахаар бэлтгэлээ базааж байна. Хөрөнгийн зах зээлд ногоон бонд зэрэг арга хэрэгсэл ашиглахыг тууштай дэмжинэ. Өрхийн орлого амьжиргааг харгалзан зарим хөнгөлөлттэй татаасуудын эх үүсвэрийг нэмэх зэрэг хийх ажил, шийдэх асуудал олон байгаа”-г Засгийн газрын тэргүүн хэллээ. 

Ерөнхий сайд энэ уулзалтын үеэр Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, банк санхүүгийн салбарынхны асуултад хариуллаа.

“Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн татварын багц хуулийн шинэчлэл бол хөдөлмөрлөж буй хүн бүрийг дэмжих бодлого. Цалингийн 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдох ХХОАТ-ыг 100 хувь хөнгөлөх, НӨАТ төлөгчийн босгыг 50 саяас 400 сая, жилийн 2,5 тэрбум хүртэлх орлоготой компаниуд нэг хувийн татвар төлдөг байх зэрэг нь ажил, бизнес эрхлэх замыг хуульчлан чөлөөлөх бодлогын бодит илрэл.  Засгийн газар чөлөөлөлтийн гарааны сардаа татвар, НДШ-ийн өртэй компаниудын дансыг нээсэн, 146 бизнесийг зөвшөөрөл хөөцөлдөхгүй мэдэгдээд шууд эхлүүлдэг болгосон нь ч  чөлөөлсөн шийдлүүдийн эхлэл юм” гэлээ.

Орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг өсгөх талаар уулзалтын үеэр мөн хөндлөө. Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлж ирсэн ипотекийн зээлээр 13 жилийн хугацаанд 144.6 мянган өрх орон сууцтай болжээ. Арилжааны банкнууд өөрийн эх үүсвэрээр олгож буй зээл өсөж, нийт орон сууцны зээлийн 62 хувийг бүрдүүлж байна. 

“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулах, Орон сууцны санхүүжилтийн банк байгуулахад Монголбанк Засгийн газартай хамтарч ажиллаж байна. Зургаан хувийн зээлд хамрагдах дугаарлалт их,  47 мянган хүн хүлээж байна. Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна” гэж Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт хэллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусламжийг гадаад бодлогодоо нийцүүлэн зарцуулна 1 цаг 2 мин Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон санхүүжилт, ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцэв 1 цаг 4 мин Хотын дарга Х.Нямбаатар Яармагийн иргэдтэй уулзаж, дэд бүтцийн асуудлуудыг хэлэлцлээ 1 цаг 7 мин Ойрын 10 хоногт цаг агаарын урьдчилсан мэдээ 1 цаг 8 мин НИТХ: Энэ онд нийслэлд 78 иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаана 1 цаг 10 мин Д.Цогтбаатар гишүүн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 11 мин Гадаад зээлийн ашиглалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 1 цаг 11 мин Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулна 3 цаг 27 мин Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно 3 цаг 30 мин Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ 3 цаг 35 мин "Улаанбаатар марафон-2026" гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 3 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салбарын асуудлаар санал солилцлоо 3 цаг 45 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцыг хэлэлцлээ 3 цаг 45 мин Өнөр хорооллын авто замыг шөнийн цагаар хэсэгчлэн хаана 3 цаг 50 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 6 цаг 28 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсэг 6 цаг 29 мин Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина 6 цаг 29 мин Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно 6 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль зүйн салбарын төлөөлөлтэй уулзаж, төрийн дээд шагнал гардууллаа 20 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан 20 цаг 8 мин
iИх уншсан
Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран а... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлт... Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэ... Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэ...
Top