Эдийн засаг

Цонх, шилэн фасадын гаалийн хэмжих нэгжийг квадрат метрээр тооцдог боллоо
Гаалийн ерөнхий газраас барилгын цонх, шилэн фасадын барааны ангилал, хэмжих нэгжийг шинэчилж, 134 нэр төрлийн барааг квадрат метрээр тооцдог болгож өөрчиллөө. Ингэснээр гаалийн бүрдүүлэлт хурдасч, гадаад худалдааны статистик сайжрах ач холбогдолтой юм.
2026-04-10

6042 аж ахуйн нэгжийн битүүмжилсэн дансыг нээлээ
Засгийн газрын тогтоолын дагуу Нийгмийн даатгалын байгууллагаас 6042 аж ахуйн нэгжийн арилжааны банк дахь 23480 дансыг бүрэн нээлээ.
2026-04-10

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийг нээлээ
Монгол Улсад анх удаа галт тэрэгний хөдөлгөөнийг бодит цагийн горимоор хянах, нэгдсэн удирдлагаар хангах төвийг ашиглалтад орууллаа. Ингэснээр төмөр замын салбарын аюулгүй байдал, үр ашиг, шуурхай ажиллагаа дээшлэх ач холбогдолтой юм.
2026-04-10

Дэлхийн банк: Монголын эдийн засаг энэ онд 5 хувиар өсөх төлөвтэй байна
Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн тойм тайланг танилцуулж, энэ онд эдийн засаг 5 хувиар өсөх төлөвтэйг онцоллоо. Гэвч гадаад орчны тодорхой бус байдал, инфляцын өсөлт зэрэг эрсдэлүүд байгаа тул эдийн засгийг төрөлжүүлж, дархлааг бэхжүүлэх шаардлагатайг анхааруулав.
2026-04-09

Нөөцийн махны үнийг нэмж, бэлтгэн нийлүүлэгчдэд татаас олгохоор шийдвэрлэлээ
Тээврийн зардлын өсөлттэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 10-наас үхрийн махыг 18 мянга, хонины махыг 15 мянган төгрөгөөр худалдаалахаар боллоо. Мөн нийслэлийн зүгээс мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд үнийн зөрүүний татаас олгохоор шийдвэрлэв.
2026-04-09

Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо
Ховд аймагт барилгын салбарын төлөөллүүд чуулж, тулгамдаж буй асуудал болон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцлээ.
2026-04-08

МҮОНРТ-д антивирусын программ хангамж нийлүүлэх тендер зарлалаа
МҮОНРТ-ээс 26.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй антивирусын программ хангамж нийлүүлэх тендер шалгаруулалтыг зарлаж, материалыг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны дотор хүлээн авахаар болжээ.
2026-04-08

Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай байна
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, 4.1 сая төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна.
2026-04-08

Засгийн газар газар тариалан, хүлэмжийн аж ахуйг дэмжих цогц шийдвэр гаргалаа
Засгийн газрын хуралдаанаар газар тариалангийн салбарыг дэмжих зорилгоор үр, хүлэмжийн аж ахуй, хаврын тариалалтын шатахуунд хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн тариаланчдад олгох 130 тэрбум төгрөгийн зээлийг шуурхайлах зөвлөмжийг Монголбанкинд хүргүүлж, нөөцийн махны түгээлтэд анхаарахаар болжээ.
2026-04-08

Дарханд барих гангийн цогцолбор төсөлд олон улсын хөрөнгө оруулагчдыг урьж байна
Дархан-Уул аймагт 806 сая ам.долларын хөрөнгө оруулалттай гангийн цогцолбор барих төсөлд хамтран ажиллах олон улсын сонгон шалгаруулалтыг тавдугаар сарын 27-нд зохион байгуулна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор гангийн импортыг бууруулж, төлбөрийн тэнцэл 350-400 сая ам.доллароор сайжрах эерэг нөлөөтэй юм.
2026-04-08

ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Өнөөдрөөс эхлэн ХХОАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн бөгөөд Дархан-Уул аймагт 1511 татвар төлөгч 3.8 тэрбум төгрөгийн буцаан олголт авна. Энэ нь тус аймгийн эдийн засгийн эргэлт жил бүр нэмэгдэж байгааг харуулж байна.
2026-04-08

УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон макро эдийн засгийн төлөв байдлын талаар мэдээлэл сонслоо. Тэрбээр дэлхийн эдийн засгийн ээдрээтэй нөхцөл байдлыг сөрөн тэсвэрлэхэд чиглэсэн цогц таамаглал, зөвлөмж гаргахыг тус зөвлөлд чиглэл болгов.
2026-04-07

Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
Ингэснээр харилцагчид SocialPay аппликэйшнийг ашиглан өөрийн Голомт банкны данснаас олон улсын банкны данс руу гадаад гүйлгээ, шилжүүлгийг гар утсаараа хэдхэн хормын дотор гүйцэтгэх боломжтой боллоо.
2026-04-07

Улсын хэмжээнд 2026 оны хаврын тариалалтыг эрчимжүүлнэ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ тариаланчидтай уулзаж, улаан буудайн урамшуулал, хөнгөлөлттэй зээл болон шатахууны хангамжийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай шийдвэрлэхээ мэдэгдэв.
2026-04-07

Алт, мөнгөн гулдмайг бэлэг дурсгал, цуглуулгын зориулалтаар худалдаж байна
Монголбанкны Эрдэнэсийн сангаас олон улсын стандартыг хангасан, өндөр сорьцтой алт, мөнгөн гулдмайг бэлэг дурсгал, цуглуулгын зориулалтаар худалдаалж эхэллээ.
2026-04-07

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн барилга угсралтын ажил энэ сард эхэлнэ
Улаанбаатар хотын арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг нүүлгэн байршуулах Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт эхэлж байна. Тус парк бүрэн ашиглалтад орсноор 5600 ажлын байр шинээр бий болж, малын гаралтай түүхий эдийг гүн боловсруулан экспортлох боломж бүрдэнэ.
2026-04-06

Нийслэлд 5016 тонн нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд цаашид үнэ өсөхийг үгүйсгэхгүй
Нийслэлийн есөн дүүрэгт хаврын хэрэгцээнд зориулан 5016 тонн нөөцийн мах худалдаалж байна. Махны экспорт болон шатахууны хомсдолоос шалтгаалан үнэ өссөн бөгөөд цаашид түлшний үнэ нэмэгдвэл махны үнэ дахин өсөх эрсдэлтэйг албаныхан анхаарууллаа.
2026-04-06

МАН-ын бүлэг шатахууны нөөц болон үнийн өсөлтөөс сэргийлэх асуудлыг хэлэлцлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар шатахууны нөөц, үнийн өсөлт болон хаврын тариалалтад шаардлагатай түлшний асуудлыг хэлэлцлээ. Цаашид шатахууны үнэ өсөж, валют гадагшлах эрсдэлтэй байгаа тул нийлүүлэлт, үнийг тогтвортой барихад анхаарахыг сануулжээ.
2026-04-06

Монгол Улсын гадаад валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрлээ
Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2026 оны эхний улиралд 7.19 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо. Мөн дотоодын үнэт цаасны зах зээлийн гүйлгээ өмнөх оноос 74.4 хувиар өсөж, анхдагч зах зээл эрчимтэй идэвхжсэн байна.
2026-04-06

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат махны үнэ болон хаврын тариалалтын талаар мэдээллээ
Салбарын сайд дэлгүүрүүдээр явж махны үнийг судалсан бөгөөд нөөцийн махыг энэ жил эрт худалдаанд гаргасныг хэллээ. Мөн хаврын тариалалтад шаардлагатай шатахуун болон төмсний үрийн нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарч байгааг мэдэгдэв.
2026-04-06
