x

Арьс ширийг эдийн засгийн эргэлтэд оруулж, Эмээлт эко паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо /МАШҮХ/-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэнг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд салбарын холбоодтой уулзахад арьс ширний салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж, үнэгүйдээд буй арьсыг эдийн засгийн эргэлтэд оруулан малчдын орлогыг нэмэгдүүлэх асуудлаар тус холбооноос бүтээлч санал гарсныг тэмдэглэж, Эмээлт эко АҮП-ийн бүтээн байгууулалтыг эрчимжүүлэн ашиглалтад оруулах асуудалд онцгойлон анхаарахаа илэрхийлэв.

Арьс ширний 23 үйлдвэрийг үе шаттай Эмээлтэд нүүлгэн шилжүүлснээр технологио шинэчлэх, Монголын арьс ширний үйлдвэрүүд LWG гэрчилгээтэй болох, дээд зэргийн тогтвортой гарал үүслийн бүсэд багтах, бэлчээрээс бүтээгдэхүүн хүртэлх нэмүү өртгийн сүлжээний бүрэн үйл ажиллагаа явуулах, "Цагаан алт" хөтөлбөрийн арьс ширний экспортын зорилтыг биелүүлэх зэрэг өндөр ач холбогдолтойг ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Сайд Ц.Идэрбат суурь асуудлаа шийдвэрлэхийн тулд малчдын бэлтгэж буй арьсны чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд таван сумыг сонгон малын өвчлөлийг арилгах, арьс ширийг стандартын дагуу боловсруулж, тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэх, эргэлтэд оруулах чиглэлээр анхны загвар зургийг гаргахыг ХХААХҮ-ийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Дондогдоржид даалгалаа.

Худалдаа бэлтгэлийн ангийн загварыг шинэчлэн гаргах, түүхий эдийн ахисан шатны боловсруулалтыг хийх, арьс шир бэлтгэхэд тулгамдаж буй малын паразиттах, нядлах үеийн исгэлт, тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэж  эргэлтэд оруулах суурь асуудлыг шийвэрлэхээр зорьж байгаа аж.

МАШҮХ-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэн Энэ жил дотоодын ААН-үүдээс арьс ширээ технологийн дагуу боловсруулж нийлүүлэхэд үхрийн арьс 30-35 мянган төгрөг, ямааны арьс 80 мянган төгрөг хүрснийг онцолж, арьс ширний анхан шатны боловсруулалт, тээвэрлэлт чухлыг тэмдэглэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 4 цаг 26 мин ЭМГЭНЭЛ 4 цаг 35 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 4 цаг 35 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 4 цаг 36 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 4 цаг 37 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 4 цаг 38 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 4 цаг 39 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 4 цаг 40 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 8 цаг 5 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 8 цаг 7 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 8 цаг 7 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 8 цаг 8 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 8 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 8 цаг 12 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 10 цаг 4 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 10 цаг 8 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 10 цаг 9 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 10 цаг 10 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 10 цаг 11 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 10 цаг 12 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top