x

Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр “Очир дагинас” компанийн үйл ажиллагаатай танилцаж, хүнс үйлдвэрлэгч хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеэ дагасан стандартуудыг хэрэгжүүлэх, мөрдлөг болгох, олон улсын нийтлэг практикт хэрэглэж буй стандартыг нэвтрүүлэх зэрэг шинэчлэлийг бий болгох зорилгоор Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн талаар дурдлаа.

Тус хуулийн үзэл баримтлалын дагуу хуулийн төслийг боловсруулан батлуулснаар үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнээ экспортлоход нөхцөл, шаардлагууд нь хөнгөрөх боломж бүрдэх юм. Тиймээс стандарттай холбоотой хуулийн төсөлд анхаарлаа хандуулж буйгаа Шадар сайд Н.Номтойбаяр илэрхийллээ.

Монгол Улсад үйлдвэрлэж байгаа хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлах бус, бүс нутгийн болон олон улсын зах зээлд гаргах бодит боломжийг тодорхойлох шаардлагатай байна. Тиймээс чөлөөт бүсийг хоосон газар, эсвэл зөвхөн агуулахын хэлбэрээр үлдээх биш, харин бодит үйлдвэржилт, экспорт, хөрөнгө оруулалт болон ажлын байр бий болгох, эдийн засгийн идэвхтэй бүс болгох зорилготой байгаагаа Шадар сайд онцоллоо. Өөрөөр хэлбэл, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, их хэмжээний валют урсдаг бараа бүтээгдэхүүнийг чөлөөт бүсэд үйлдвэрлэх боломжийг бий болгож, нөгөө талаас дотоодын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүнээ чөлөөт бүсээр дамжуулан экспортлох боломжийн талаар хэлэлцэв.

Хүнс боловсруулах үйлдвэрлэгчид чөлөөт бүсэд газар олголтын асуудлыг шийдвэрлэх, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг Монгол Улсад хүлээн зөвшөөрдөг байх зэрэг асуудлыг тавьж байна.

Цаашид Монгол Улсын хувьд үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнийг нь өсгөж, чөлөөт бүсээр дамжуулан гадаад зах зээлд гаргах ажлыг бодит үр дүнд хүргэхийг зорьж ажиллахаа илэрхийлсэн талаар ЗГХМОНХГ-аас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 5 цаг 59 мин ЭМГЭНЭЛ 6 цаг 8 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 6 цаг 8 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 6 цаг 9 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 6 цаг 10 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 6 цаг 11 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 6 цаг 12 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 6 цаг 13 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 38 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 цаг 40 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 цаг 40 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 9 цаг 41 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 9 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 9 цаг 45 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 11 цаг 37 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 11 цаг 41 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 11 цаг 41 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 11 цаг 43 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 11 цаг 44 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 11 цаг 45 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө ЭМГЭНЭЛ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top