x

СЗХ-ноос жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийн олон улсын сургалт зохион байгуулж байна

Санхүүгийн зохицуулах хороо Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-тэй хамтран “Жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийг хяналтын тогтолцоонд нэвтрүүлэх нь” олон улсын сургалт зохион байгуулж байна.

СЗХ-ны дарга Т.Жамбаажамц энэ үеэр “Бид санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэхэд жендерийн тэгш байдлыг онцгой анхаардаг. Тухайлбал, “Компанийн засаглалын кодекс”-д компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд хүйсийн зохистой тэнцвэрийг хангуулахаас гадна санхүүгийн хүртээмж, иргэдийн санхүүгийн эрүүл мэндийг үнэлэх судалгаа хийж, өгөгдөлд суурилсан бодлого, шийдвэр гаргадаг. Мөн жендерийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэх, хөрөнгийн зах зээлээр дамжуулж төсөл хөтөлбөр санхүүжүүлэх зохицуулалт хийснээр дотоодын компаниудаас нийгмийн болон тогтвортой байдлын бонд гаргаад байна. Энэ нь Төв Азийн бүс нутагтаа анхны жендэр бондын нэг болж, манлайллаа. “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-д өнгөрсөн онд бүртгүүлж, одоогоор банк бус санхүүгийн 28 байгууллага, мэргэжлийн 4 холбоо нэгдээд байгаа нь оролцогчдын ойлголт, оролцоо нэмэгдэж буйн илрэл юм. Санхүүгийн хүртээмжтэй тогтолцоо бүрдүүлэхэд чанартай өгөгдөл, оновчтой бодлого, хамтран ажиллагч түншийн хамтын ажиллагаа шаардлагатай энэ үед олон улсын сургалт хийж буй нь туршлага солилцох, суралцах, зохицуулалт, хяналтын арга барилаа боловсронгуй болгох ач холбогдолтой”-г онцоллоо.

Сургалт нь манай улсын санхүүгийн салбарын зохицуулалт, хяналтын чадавхыг олон улсын жишигт нийцүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ эмэгтэйчүүдэд ээлтэй, хүртээмжтэй, шударга санхүүгийн тогтолцоог хөгжүүлэхэд хувь нэмэр  болох юм. Сургалтад 40 гаруй орны санхүүгийн зохицуулагч байгууллага, төв банкны бодлого боловсруулагч, хяналт шалгалтын мэргэжилтнээс бүрдсэн 70 гаруй төлөөлөгч оролцож, жендэрийн мэдрэмжтэй хяналтын тогтолцоо, эрсдэлд суурилсан хяналт, хэрэглэгчийн гомдол барагдуулах механизм, санхүүгийн боловсрол, залилангаас урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл, хиймэл оюун, SupTech шийдлийг ашиглах туршлага солилцож байна. СЗХ-ноос монголд хэрэгжүүлж буй санхүүгийн зах зээлийн бодлого, эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэх, зах зээлийн зан төлөвийн хяналтын тогтолцооны шинэчлэл, хэрэглэгчийн хамгааллын тухай ч танилцуулна. Мөн хяналтын шатанд хэрэгжүүлэх, эрсдэлийн үнэлгээний матриц, хяналт шалгалтын аргачлал, зах зээлийн мониторингийн хэрэгсэл, хүйсийн мэдрэмжийг системтэй тусгах техникийн мэдлэг, ур чадварыг олгох юм. 

СЗХ-ны Судалгаа хөгжлийн газрын дарга Б.Батчимэг ярихдаа, “Сургалтаар эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх, хүйсийн тэнцвэрийг хангах тухай, бодлого зохицуулагч байгууллагуудын төлөөлөл туршлага солилцож байна. Манай улс санхүүгийн үйлчилгээний хүртээмжийн үзүүлэлтээрээ 2025 онд дэлхийд есдүгээр байрт жагсаж, хөгжингүй орнуудтай эн зэрэгцэж байгаа. Хувь хэрэглэгч, харилцагчийн хувьд хүйс, нас, боловсролын ялгаа төдийлөн байдаггүй. Эмэгтэй бизнес эрхлэгчийн хүртэж буй санхүүгийн үйлчилгээний тоо адил ч санхүүжилт нь зөрүүтэй байх нь бий. Иймд тэдэнд зориулж хэд хэдэн бонд гарган, 300 гаруй бизнес эрхлэгчийг санхүүжүүлсэн” гэв.

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг нь хөгжиж буй 100 гаруй улс орны төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллагын гишүүнчлэлтэй, хүн амын ядуу буурай хэсэгт санхүүгийн үйлчилгээг ойртуулж ажилладаг олон улсын байгууллага юм. СЗХ тус нийгэмлэгт 2010 онд гишүүнээр элссэн бөгөөд нийгэмлэгийн долоон ажлын хэсэгт ажилладаг. СЗХ байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаатай уялдуулан олон улсын сургалтыг энэ сарын 4-8-нд зохион байгуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 4 цаг 28 мин ЭМГЭНЭЛ 4 цаг 37 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 4 цаг 37 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 4 цаг 38 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 4 цаг 39 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 4 цаг 40 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 4 цаг 41 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 4 цаг 42 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 8 цаг 7 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 8 цаг 9 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 8 цаг 9 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 8 цаг 10 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 8 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 8 цаг 14 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 10 цаг 6 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 10 цаг 10 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 10 цаг 10 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 10 цаг 12 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 10 цаг 13 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 10 цаг 14 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top