x

Улаан буудайн элит үрийг 30 хувийн урьдчилгаа төлбөртэй худалдаж байна

“Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК 2026 оны хаврын тариалалтын ажлын хүрээнд үрийн улаан буудай, төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон сэлгээний таримлын үр болон ургамал хамгааллын бодис, хөдөө аж ахуйн техникийн борлуулалтыг зохион байгуулж байна.

Үрийн улаан буудайн нөөц бүрдүүлэлт, борлуулалт

Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс зургаан төрлийн нутагшсан сортын 7.338.0 тонн үрийн улаан буудай худалдан авч нөөц бүрдүүлсэн ба өмнөх оны үлдэгдэл нөөц 3.306.0 тонн, нийт 11.8 мянган тонны нөөц бүрдүүлжээ. Энэ нь нийт 88.7 мянган га талбайд тариалалт хийх хэмжээний үрийн улаан буудай юм.

Улаан буудайн үрийг нэгдүгээр сарын 15-наас эхлэн долоо хоног бүрийн пүрэв гарагт Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй худалдан борлуулж байна. Өнөөгийн байдлаар 23 удаагийн биржийн дуудлага худалдаа зохион байгуулж 280 тариаланч иргэн, аж ахуйн нэгжид 15 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлээр олгожээ. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ОХУ-аас 2000 тонн элит үрийн улаан буудай нийлүүлэн, компанийн “Хөтөл” салбараас олгож байна. Импортын элит үрийг биржийн арилжаагаар оруулахгүй шууд худалдан борлуулж, урьдчилгаа 30 хувийн төлбөр төлөөд зээлээр авах боломжийг бүрдүүлжээ.

Ургамал хамгааллын бодис, бордооны нийлүүлэлт, хангалт:

2026 оны тариалалтад шаардлагатай ургамал хамгааллын бодис, бордооны нийлүүлэлтийг импортын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд зохион байгуулж, тариаланчдад намрын ургацаараа эргэн төлөх нөхцөлтэй дамжуулан зээлээр олгох ажлын бэлтгэлийг бүрэн хангаад байна.

2026 оны тариалалтад зориулан 21 импортын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн 3.6 тэрбум төгрөгийн ургамал хамгааллын бодис, 20.0 тэрбум төгрөгийн 8600 тонн бордоо дамжуулан зээлийн үйлчилгээгээр борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 99 иргэн, аж ахуй нэгжид 10.560 тонн/литр эрдэс бордоог 9.6 тэрбум, 18 аж ахуй нэгжид 2.590 литр үр ариутгал, тариалалтын өмнөх болон ургалтын үеийн хог ургамлын эсрэг ургамал хамгааллын бодисыг 165.3 сая төгрөгөөр борлуулаад байна.

Төмс, хүнсний ногооны үрийн хангалт нийлүүлэлт:

Үрийн төмс нийлүүлэгч дөрвөн аж ахуйн нэгжтэй 3500 тонн нийлүүлэх дамжуулан зээлийн хамтран ажиллах гэрээ байгуулсан ба үүнээс 1200 тонн нийлүүлэлт хийж өнөөдрийн байдлаар 296 тонн үрийн төмс 19 тариаланч иргэн, аж ахуйн нэгжид худалдан борлуулаад байна.

ХХААХҮСайдын 2026 оны А/165 дугаар тушаалаар нийт 600 сая төгрөгийн үнэ бүхий хүрэн манжин, шар лууван, байцааны үрийг худалдан борлуулж ажиллах үүргийн дагуу гурван төрлийн хүнсний ногооны үрийг хүлээн авч долоон салбарт байршуулан, бүсчилсэн хэлбэрээр зээлээр олгож байна.

Тэжээлийн болон сэлгээний таримлын үрийн нийлүүлэлт, борлуулалт:

Дамжуулан зээлийн үйлчилгээгээр тэжээлийн болон сэлгээний таримлын үрийн нийлүүлэх таван аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулан долоон төрлийн таримлын үр худалдан борлуулж байна.

Өнөөдрийн байдлаар овьёосны үр 840 тонн, вандуйн үр 3 тн, арвайн үр 20 тонн, эрдэнэ шишийн үр 600 кг, тосны ургамлын үр 3.1 тонн худалдан борлуулаад байгаа ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 5 цаг 56 мин ЭМГЭНЭЛ 6 цаг 5 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 6 цаг 5 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 6 цаг 6 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 6 цаг 7 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 6 цаг 8 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 6 цаг 9 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 6 цаг 10 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 35 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 цаг 37 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 цаг 37 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 9 цаг 38 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 9 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 9 цаг 42 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 11 цаг 34 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 11 цаг 38 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 11 цаг 39 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 11 цаг 40 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 11 цаг 41 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 11 цаг 42 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө ЭМГЭНЭЛ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top