x

Улаангомоос Тэс сум хүртэлх авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна

Увс аймгийн төв Улаангомоос Тэс сум хүртэлх хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Тус замын барилга угсралтын ажлыг “Жол” компани гүйцэтгэж байгаа бөгөөд зураг төслийг “Засмал зам” компани боловсруулжээ. Улсын төсвийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй уг төслийн гэрээний хугацаа энэ оны 12 дугаар сарын 31-нд дуусна.

Тус замын ажлын явцад аймгийн ГХБХБГ-аас энэ сарын 11-ний өдөр хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр ажил гүйцэтгэх график төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж баталгаажуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөх, ажилчдын хамгаалах хувцас, хэрэгслийг бүрэн хэрэглүүлэх, ажлын үе шат бүрд дээж авч баталгаажуулах, бетон цутгалт бүрээс сорьц авах, мөн температурын нөхцөлөөс шалтгаалан бетон хучилтын арчлалт, хамгаалалтыг тогтмол хийх зэрэг үүрэг даалгаврыг өгсөн байна.

Хяналт шалгалтын багт аймгийн ГХБХБГ-ын хэлтсийн дарга Т.Батбаяр, мэргэжилтэн Б.Дээшин нар ажиллажээ.

Тэс сум нь аймгийн төвөөс 160 орчим км зайд байрладаг бөгөөд Увс нуур-Улаангом чиглэлийн авто замтай холбогддог.

Энэ жил Увс аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 20 орчим бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 1 цаг 55 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 56 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 1 цаг 57 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 59 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 2 цаг 8 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 4 цаг 45 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 4 цаг 47 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 4 цаг 48 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 49 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 6 цаг 20 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 6 цаг 21 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 6 цаг 23 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 6 цаг 42 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 6 цаг 57 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 7 цаг 2 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 8 цаг 31 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 8 цаг 33 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 8 цаг 33 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 8 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 36 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top