x

Төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн үргэлжилж байна

ХХААХҮЯ-наас зохион байгуулж буй төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн үргэлжилж байна.

Монгол Улсын хэмжээнд 2025 онд 86,9 их наяд төгрөгийн ДНБ үйлдвэрлэснээс төвийн бүсэд 9,6 хувь нь ногдож байна. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээдийн тоог бүс, аймгаар нэгтгэсэн мэдээллээс харахад улсын хэмжээнд 82471 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас төвийн бүсэд ААН-үүдийн 8,4 хувь буюу 7925 ААН, үүнээс Дархан-Уул аймагт 1821 буюу 1,9 хувь, Сэлэнгэ аймагт 1567 буюу 1,6 хувь, Төв аймагт 1054 буюу 1,1 хувь нь байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын хэмжээнд газар тариалангийн салбарт 2025 онд нийт 15.0 мянган өрх, 1.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулсан байна. Тариалан эрхэлдэг өрхийн 33.3 хувь, тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын 48.0 хувь нь төвийн бүсэд ногдож байна.

Монгол Улсад нийт 1558 тариалан эрхлэгч аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас Сэлэнгэ аймагт 339, Төв аймагт 288, Дархан-Уул аймагт 50 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Мөн улсын хэмжээнд 15,023 тариалан эрхлэгч өрхтэй бөгөөд үүнээс Сэлэнгэ аймагт 2044, Төв аймагт 1742, Дархан-Уул аймагт 503 өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна.

Төвийн бүсийн тариалангийн салбарын нийт үйлдвэрлэлд эзлэх байр суурийг харьцуулж үзвэл улсын хэмжээний нийт тариалсан талбайн 59,6 хувь нь төвийн бүсэд ногдож байна. Хураан авч байгаа ургацаар тооцвол үр тарианы 50 хувь буюу 167.3 мянган тонн, төмсний 50,3 хувь буюу 82.2 мянган тонн, хүнсний ногооны 50,2 хувь буюу 182.7 мянган тонн, тэжээлийн ургамлын 50,2 хувь буюу 102.2 мянган тонн, техникийн ургамлын 50 хувь буюу 19.0 мянган тонныг тус тус хураан авч байна.

Энэ нь бүс нутгийн хүнсний хангамж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд газар тариалангийн салбар онцгой чухал хувь нэмэр оруулж буйг харуулж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Азийн физикийн олимпиадаас Монголын сурагчид долоон шагнал хүртлээ 54 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 57 мин Төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Дархан хотод эхэллээ 58 мин Дотоодын хэрэгцээг 100 хувь хангах гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо 59 мин Төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн үргэлжилж байна 59 мин Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна 1 цаг 0 мин Болгарын гимнастикчид Дэлхийн цомоос дөрвөн медаль хүртлээ 2 цаг 43 мин Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын Худалдааны түр хэлэлцээр 7 дугаар сарын 22-ноос хэрэгжинэ 2 цаг 43 мин Цагаан ордны ойролцоо гал нээсэн зэвсэгт этгээд амиа алджээ 2 цаг 45 мин БНХАУ сансрын станц руугаа гурван нисгэгч илгээлээ 2 цаг 46 мин БНХАУ-ын нүүрсний уурхайд дэлбэрэлт болж 82 хүн амиа алдлаа 2 цаг 46 мин Дорноговь аймагт 2512 өрх орон сууцны хөтөлбөрт хамрагджээ 2 цаг 47 мин Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ 2 цаг 48 мин ШХАБ-ын бодисын солилцооны өвчний анхдугаар хуралдаанд ЭМЯ-ны төлөөлөл оролцов 2 цаг 49 мин Эхийн алдар одон гардуулах ёслол эхэллээ 2 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МИАТ компанид Сүхбаатарын одон гардууллаа 2 цаг 51 мин 37 дугаар сургуулийн усан бассейн, спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна 2 цаг 52 мин 21 аймгийн ЗДТГ-ын дарга нарт "Чөлөөлье" санаачилгыг танилцуулж, чиглэл өглөө 2 цаг 53 мин Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд Ц.Бямбацогт түрүүллээ 2 цаг 54 мин
iИх уншсан
Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Нийслэлийг удирдах хүн сайн “намчин” биш, сайн менежер байх ... Э.Бат-Үүл: Нийслэлийн бүх хариуцлагыг улаанбаатарчууд Н.Учра... Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ Улаанбаатар марафон 2026-ын үеэр зам хаах мэдээлэл Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Нью-Йоркчууд хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг 50 доллароор а... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... Лондоны “Арсенал” клуб 22 жилийн дараа Английн аварга боллоо... Эрчим хүчний бодлогын зөвлөл хуралдаж, шилжилтийн стратегийн... Илон Маскийн "OpenAI" компанийн эсрэг гаргасан гомдлыг шүүх ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банк, санхүүгийн байгууллагуудын төлө...
Top