x

Дэлхийн Банкны санхүүжилтээр 368 км авто зам, 876 метр гүүрийг шинэчилнэ

Дэлхийн Банкны санхүүжилтээр “Монгол Улсын тээврийн холболт, логистикийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд улсын чанартай авто замын ачаалал их хэсгийг шинэчлэх, нийт 368 км хатуу хучилттай авто зам, 7 байршилд 876 урт метр гүүрийг засаж шинэчлэхээр төлөвлөжээ.

Үндсэн барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлээр ажиллаж байгаа талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд бүтэц хариуцсан захирал Судешна Гош Банержитай уулзах үеэрээ ярилцаж, зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн Банкнаас манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ач холбогдолтой зам, тээврийн салбарт хөрөнгө оруулж, хамтын ажиллагааг өргөжүүлж байгаад талархаад, Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг зургаан эгнээ болгон өргөтгөх төслийн талаар ярилцаж, тус бүтээн байгуулалтын хүрээнд хэрэгжих гүүрэн байгууламжуудын барилгыг ойрын хугацаанд эхлүүлэхээр бэлтгэж байгааг танилцуулав. Мөн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 270 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх төслийн тухай ч ярилцсаныг ЗТЯ мэдээлжээ.

Уулзалтын үеэр иргэний нисэхийн салбарын тухайд энэ онд олон улсын шууд нислэг хүлээн авах зорилго тавьж Ховд, Өмнөговь, Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн нисэх буудлыг өргөтгөхөөр Чех улсын “Транскон электроник системс” компанийн мэргэжилтнүүдтэй уулзаж, хамтран ажиллах талаар тодорхой санал солилцоод байгаагаа ч дуулгасан юм.

Дэлхийн Банкнаас авто замын салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд холбогдох санхүүжилт олгох боломжтойг мэдээлж, энэ хүрээнд хийх бэлтгэл ажил, холбогдох албан бичгүүдийг богино хугацаанд цэгцлэхийн хэрээр ажил эрчимтэй үргэлжлэхийг тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улсын зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2 цаг 56 мин ЭМГЭНЭЛ 3 цаг 5 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 3 цаг 5 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 3 цаг 6 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 3 цаг 7 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 3 цаг 8 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 3 цаг 9 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 3 цаг 10 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 35 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 6 цаг 37 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 6 цаг 37 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 6 цаг 38 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 6 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 6 цаг 42 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 8 цаг 35 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 8 цаг 38 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 8 цаг 39 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 8 цаг 40 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 8 цаг 41 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 8 цаг 42 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top