x

ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Голомт банк болон “Эко Сквер Энержи” ХХК хамтын ажиллагааг эхлүүлж, 2025 оны 10-р сард санамж бичиг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд 2025-2026 оны галлагааны улиралд Чингэлтэй дүүргийн агаарын бохирдол өндөртэй бүсийн 300 өрхөд “eco heat pump” буюу “эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос” төхөөрөмж суурилуулах шаардлагатай санхүүжилтийг Голомт банкнаас шийдвэрлэсэн юм.

Төхөөрөмжийн тухай

Уг төхөөрөмж нь цахилгаан халаалтаас гурав дахин бага эрчим хүч зарцуулахаас гадна 30м2-40м2  сууцыг өвлийн улиралд гадна агаараас дулаан нэвтрүүлэх болон зуны улиралд хөргөх хүчин чадал бүхий технологийн шийдэлтэй. Төхөөрөмжийг ашигласнаар сайжруулсан түлш, нүүрс, мод гэх мэт түлшний зардлыг халж, жилд 840 тонн нүүрсний хэрэглээг бууруулж, 2,100 тонн нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂) ялгаруулалтыг бууруулах ач холбогдолтой.

Галлагаа эхлэхтэй зэрэгцэн ЧД-ийн 17, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг өрхүүдэд төхөөрөмжүүдийг суурилуулж, айл өрхүүд одоогоор 7 сарын хугацаанд ашиглаад байна. Хоёр улирал дамнан хэрэгжсэн энэхүү ажлын түүврийн судалгаанд 300 өрхөөс түүврийн аргаар монгол гэрийн бүрэн дулаалгатай 150 өрх 2026 оны 4-р сард хамрагджээ.

Судалгаанд оролцогчдын 86.2 хувь нь гэрийн доторх агаарын чанар сайжирсан, 89.7 хувь нь утаа, тортог, үнэр багассан, 93.1 хувь нь өдөр тутам гал түлэх, үнс гаргах, нүүрс зөөхөд зарцуулдаг цагийг бууруулсан гэж хариулсан байна. Энэ нь дулааны насос нь зөвхөн халаалтын төхөөрөмж бус, харин өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх, ахуйн хөдөлмөрийг бууруулах, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүчин зүйлсийг багасгах шийдэл болж байна. Мөн гэр хорооллын айл өрхүүдийн дулааны тав тух, дотор орчны агаарын чанар, өдөр тутмын хөдөлмөр болон өрхийн зардалд эерэг нөлөө үзүүлжээ.

Дулааны насос суурилуулахаас өмнө өрхүүд нүүрс, түлш болон цахилгааны зардалд сард дунджаар 231.4 мянган төгрөг зарцуулж байсан бол насос ашигласны дараах сарын цахилгааны дундаж төлбөр 175.8 мянган төгрөг орчим болжээ. Ингэснээр нэг өрх сард дунджаар 55.6 мянган төгрөг, жилд ойролцоогоор 667 мянган төгрөгийн цэвэр хэмнэлт гаргах боломжтой гэж тооцогдож байна.

Хэдийгээр зарим өрхийн хувьд цахилгааны төлбөр өмнөхөөс нэмэгдсэн тохиолдол байгаа ч нүүрс, түлшний хэрэглээ буурсан, галлагаанд зарцуулах цаг багассан, үнс тортог цэвэрлэх болон түлш зөөх хөдөлмөр хөнгөвчилсөн зэрэг эерэг үр дүн гарсан байна.

Энэхүү төслийг дэмжигч Голомт банкны тухайд өөрийн үйл ажиллагаа болон санхүүжилтээр дамжуулан ялгаруулж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 онд 30%-аар, 2050 онд 50%-аар бууруулах зорилт тавин ажилладаг. Цаашлаад нийгмийн хариуцлагын хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах авч хэрэгжүүлж болох алхмыг туршиж үзсэний үндсэн дээр банкны бүтээгдэхүүн гаргаж, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр ажлуудыг төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Азийн физикийн олимпиадаас Монголын сурагчид долоон шагнал хүртлээ 18 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 21 мин Төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Дархан хотод эхэллээ 22 мин Дотоодын хэрэгцээг 100 хувь хангах гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо 23 мин Төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн үргэлжилж байна 23 мин Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна 24 мин Болгарын гимнастикчид Дэлхийн цомоос дөрвөн медаль хүртлээ 2 цаг 7 мин Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын Худалдааны түр хэлэлцээр 7 дугаар сарын 22-ноос хэрэгжинэ 2 цаг 7 мин Цагаан ордны ойролцоо гал нээсэн зэвсэгт этгээд амиа алджээ 2 цаг 9 мин БНХАУ сансрын станц руугаа гурван нисгэгч илгээлээ 2 цаг 10 мин БНХАУ-ын нүүрсний уурхайд дэлбэрэлт болж 82 хүн амиа алдлаа 2 цаг 10 мин Дорноговь аймагт 2512 өрх орон сууцны хөтөлбөрт хамрагджээ 2 цаг 11 мин Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ 2 цаг 12 мин ШХАБ-ын бодисын солилцооны өвчний анхдугаар хуралдаанд ЭМЯ-ны төлөөлөл оролцов 2 цаг 13 мин Эхийн алдар одон гардуулах ёслол эхэллээ 2 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МИАТ компанид Сүхбаатарын одон гардууллаа 2 цаг 15 мин 37 дугаар сургуулийн усан бассейн, спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна 2 цаг 16 мин 21 аймгийн ЗДТГ-ын дарга нарт "Чөлөөлье" санаачилгыг танилцуулж, чиглэл өглөө 2 цаг 17 мин Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд Ц.Бямбацогт түрүүллээ 2 цаг 18 мин
iИх уншсан
Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Нийслэлийг удирдах хүн сайн “намчин” биш, сайн менежер байх ... Э.Бат-Үүл: Нийслэлийн бүх хариуцлагыг улаанбаатарчууд Н.Учра... Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ Улаанбаатар марафон 2026-ын үеэр зам хаах мэдээлэл Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Нью-Йоркчууд хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг 50 доллароор а... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... Лондоны “Арсенал” клуб 22 жилийн дараа Английн аварга боллоо... Эрчим хүчний бодлогын зөвлөл хуралдаж, шилжилтийн стратегийн... Илон Маскийн "OpenAI" компанийн эсрэг гаргасан гомдлыг шүүх ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банк, санхүүгийн байгууллагуудын төлө...
Top