x

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна

Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй "Дулааны тавдугаар цахилгаан станц" төслийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна. Тус станц нь нийслэлийн цахилгаан, дулааны хангамжийг сайжруулж, эрчим хүчний ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой юм.

Төслийн талбайд геологийн судалгааны өрөмдлөгийн ажил дууссан бөгөөд станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторын захиалгыг хийжээ. Эдгээр тоног төхөөрөмж нь Монгол орны эрс тэс уур амьсгалд бүрэн нийцсэн байна. Мөн төслийн газар чөлөөлөлт, дэд бүтцийн шийдэл, техникийн нөхцөл болон зураг төслийн ажлууд үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд зураг төслийг "Митайм Интернэйшнл" компанийн туслан гүйцэтгэгч болох Повер Чайна Хэбэй Электрик Повер Инженер компани боловсруулж байна. Үүнээс гадна төслийн талбайн түр хашаа барих ажил эхэлжээ.

"Дулааны тавдугаар цахилгаан станц"-ыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай 26.4 га талбайд барина. ДЦС-2 нь 1961 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 65 жилийн хугацаанд хуримтлагдсан үнсийг энэ оны дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн зөөвөрлөж байна. Төслийн нөлөөлөлд өртсөн 26 нэгж талбараас 25-ыг нь чөлөөлөөд байгаа юм.

Тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсийг найдвартай, бие даасан эрчим хүч, дулааны эх үүсвэрээр хангах юм. Төслийн хүрээнд Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг хүн амын нягтаршил өндөр, эрчимтэй тэлж буй бүсүүдийн эрчим хүч, дулааны хэрэглээг тогтвортой хангах боломж бүрдэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холимог тулааны Азийн аваргаас Монголын баг таван медаль хүртлээ 59 мин МАН-ын бүлэг Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 1 цаг 0 мин “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хүртлээ 1 цаг 2 мин Ирэх өвөл хагас коксжсон түлшийг үргэлжлүүлэн хэрэглэхээр шийдвэрлэлээ 1 цаг 4 мин Дархлаажуулалтын 10 хоногийн аян улс орон даяар зохион байгуулагдаж байна 1 цаг 5 мин Монголын хүндийг өргөгчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо 1 цаг 5 мин Монгол, Хятадын мал аж ахуйн салбарын дижитал хамтын ажиллагааг эхлүүллээ 1 цаг 6 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна 1 цаг 6 мин Гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл нээлтээ хийлээ 1 цаг 7 мин Баянхошуу чиглэлийн авто замыг түр хугацаагаар хаана 1 цаг 8 мин АТГ-аас 36 гаалийн байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна 1 цаг 9 мин Азийн физикийн олимпиадаас Монголын сурагчид долоон шагнал хүртлээ 4 цаг 8 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ 4 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 4 цаг 11 мин Төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Дархан хотод эхэллээ 4 цаг 12 мин Дотоодын хэрэгцээг 100 хувь хангах гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо 4 цаг 13 мин Төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн үргэлжилж байна 4 цаг 13 мин Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна 4 цаг 14 мин Болгарын гимнастикчид Дэлхийн цомоос дөрвөн медаль хүртлээ 5 цаг 57 мин Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын Худалдааны түр хэлэлцээр 7 дугаар сарын 22-ноос хэрэгжинэ 5 цаг 57 мин
iИх уншсан
Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Нийслэлийг удирдах хүн сайн “намчин” биш, сайн менежер байх ... Э.Бат-Үүл: Нийслэлийн бүх хариуцлагыг улаанбаатарчууд Н.Учра... Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Улаанбаатар марафон 2026-ын үеэр зам хаах мэдээлэл Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Нью-Йоркчууд хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг 50 доллароор а... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... Лондоны “Арсенал” клуб 22 жилийн дараа Английн аварга боллоо... Эрчим хүчний бодлогын зөвлөл хуралдаж, шилжилтийн стратегийн...
Top