x

С.Баярын нуруу Ц.Элбэгдоржид дутаж байна

С.Баярын ноён нуруу Ц.Элбэгдоржид арай л дэндүү дутаж байна. Юуны өмнө хэлэхэд энэ бол хувь хүмүүст байгалиас заяасан өгөгдөл буюу өндөр нам, өргөн нарийн, хүзүү сээрний тухай биш юм. Зүгээр л улс төрийн хоёр намын хоёр өөр лидерийн хувь чанар, улс төрчийн хандлагын тухай л юм.

Угаасаа л С.Баяр угийн хийтэй үг унагадаггүй, хэр баргийн алдаа гаргадаггүй хүн. 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт явдлын дараа олимпийн алтан медаль угааж халамцаад Сүхбаатарын талбай дээр согтуу гарч ирсний эс тооцвол шүү дээ. Ард түмнийхээ өмнө алдаа эндэл гаргасан түүх бараг л байхгүй. Хийнэ гэсэн бол хийчихдэг, шалгуулна аа л гэсэн бол шалгуулчихдаг хүн. Сая бүр АТГ дээр сайн дураараа, хоёр хөлөөрөө явж очоод хоригдсон байсан. Н.Энхбаяр шиг оймс энэ тэрээ гозолзуулалгүй гутлаа үдээд очсон байгаа юм. Тиймээс Монголын ард түмэн С.Баяр АТГ-т очихдоо ямар оймстой байсан тухай одоо хэр нь маргасаар л байна.

С.Баярын ийнхүү хөлөөрөө яваад шорон луу орохыг харж бахархсан АН-ын нэг гишүүн энэ тухайгаа “С.Баяр эр хүн шиг загналаа” гэж сонинд ярилцлага өгөөд намын дайсан болохоо шахсан гэсэн. АН-ын дарга байгаад ЕТГ-ын газрын дарга болсон нэг хүн түүнийг өрөөндөө дуудан байцааж “Ямар учраас нөхөр минь чи, С.Баярыг магтаж, ардчиллын эсрэг үйл ажиллагаа явуулаад байна” гэж загнасан юм даг уу даа. Өөрийнх нь дарга ч юм уу, өмнөх дарга нь ч юм уу “хөлөөрөө яваад шорон луу орсон” түүх байхгүй учраас атаархсандаа тэгсэн байх. Одоогийн Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүн байхад нь нэг удаа АТГ-аас дуудсан чинь Баянгол зочид буудлын өмнө баахан хүмүүс цуглуулж, телевизийнхнийг дуудаад, АТГ-ынхан бантахдаа жирэмсэн байсан туслах эмэгтэйг нь бариад явчихсан гэдэг билүү дээ.  

Гэтэл С.Баярыг АТГ-ын хаалгаар өөрөө явж ороод хоригдсон гэдгийг монголчууд маргааш өглөө нь мэдэж байх жишээтэй. Саяхан бүр шоронд хоригдсон эрхмүүдийн “аж байдалтай” танилцахаар очсон УИХ-ын хүний эрхийн дэд хорооны гишүүнд С.Баяр шоронгийн удирдлагаар дамжуулан “Би хэнтэй ч уулзахгүй, хэнд ч юу ч ярихгүй” гэж хэлүүлсэн байна лээ. (С.Баяртай уулзуулаагүй биш, С.Баяр л өөрөө уулзаагүй юм билээ л дээ) Н.Энхбаяр шоронд ороод сонсголоо алдсан бол С.Баяр ярих чадвараа алдсан болж таарав. Гэхдээ л шалгуулна л гэсэн бол шалгуулна. Гол нь “юу ч ярихгүй” байх.

Тэр лав энэ алдарт үгээ ч гэсэн цаасан дээр бичээд шоронгийн даргад үзүүлсэн байж таарна. Эсвэл угаасаа тэнд байгаагүй ч байж болно. (Зүгээр тийм байх боломжтой л гэж байгаа юм) Энэ бол нэг талаас манай авлигатай тэмцэх байгууллагын өмнө тулгарч байгаа маш том сорилт юм. "Би юу ч ярихгүй шүү, чаддаг юм бол та нар нотлоорой!" Энэ чинь “ясыг чинь цайтал хорьж байгаад хэлүүлнэ дээ” гэдэг ухамсартай манай хуулийнханд маш том сорилт байхгүй юу. Тийм учраас АТГ-ынхан С.Баярын энэ үгийг албан байгууллагынхаа ханан дээр алтан үсгээр бичих хэрэгтэй. Цаашдынх нь ажил үйлд тустай.

Гэтэл Ц.Элбэгдорж яав? Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ, “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалт, шүүх, хуулийн байгууллагын шинэчлэл гээд байсан бүхнийг маань МАН толгой дээр нь нурааж байхад таг дуугүй л байна. Ер энэ улсад байгаагүйгүй ч юм шиг. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Ц.Элбэгдорж хулгайлж авсан шүү гээд өөрийнх нь нам ч, өрсөлдөгчид нь ч гүтгээд байхад л "шалгуулъя” гэж хэлээгүйгээр зогсохгүй “шалгуулахгүй” ч гэж бас хэлсэнгүй. Ингээд харахаар С.Баярын ноён нуруу Ц.Элбэгдоржид арай дэндүү дутаж байна.    

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • ккк (203.169.50.126)
    Баяр тэнд байхгүй нь үнэн болж таарах гээд байа шиг...
    2018 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.192.190)
    Баяр юу юу хийснийг олон тумэн мэдэхгуй байж яагаад ингэж серег сэтгэлгээтэй болсон байна. Тэдний итгэсэн итгэлийг хесердуулж дампуу согтуу байдлаар бусад луйварчидтай нийлсэнд л энэ олон тумэн бухимдаж байгаа нь илэрхий байна даа. Хурэлсух энэ байдлыг давтахвийдээ
    2018 оны 04 сарын 29 | Хариулах
  • Ж (66.181.160.83)
    Муу хулгайч нохойг өмөөрөөд байгаа юм уу мал сэтгүүлчээ
    2018 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.183.154)
    Bayar hujaa elbeg hoer bol ulsaa hudaldsan urvagchad gemee medej baigaa shuuh huuli tednii gart baigaag medej baigaa tun udahgui gemgui geed garaad irne ter todorhoi Enhbayariin huvid uls orondoo hiisen buteesen ajiltai uls gurneesee urvaagui gem hiigeegui Mongoliin bayalgaa gadnii uuriin luivarchadad uguhgui gesniihee tuluu gadnii luivarchdiin gar hul MANAN-n luivarchadad helmegdsen hun
    2018 оны 04 сарын 28 | Хариулах
  • Битгий шаа (202.72.245.198)
    БАЯР ДАНДАА УСНААС ХУУРАЙ ГАРЧ БАЙСАНДАА БАРДААД ИРТЭЛ БАРИАД ХОРЬЧИХСОН БОЛОХООС БИ ХОРИГДОЁ ГЭЭД ХОРИГДЧИХСОН ЮМ ШИГ ШААХАА БОЛЬ БАС ТЭГЭЭД ШОРОНГИЙН ХОРИГДОЛООР БАХАРХДАГ ТЭНЭГ ХҮН БАЙДАГ ЮМ ШИГ БИЧИХ ХЭРЭГГҮЙ ӨӨРӨӨ ГЭНЭН ЮМ УУ ТЭНЭГ БОЛТЭРҮҮГЭЭРЭЭ Л ҮЛД ХАРИН ХОРИХОД ОЧИХОД ХҮНТЭЙ УУЛЗАХГҮЙ ГЭСЭН НЬ ЕР НЬ ТЭНД БАЙХГҮЙ БАЙГААГ Л ХАРУУЛЖ БАЙНА,
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.142.199)
    Баяр нь шорондоо байгаа ч юмуу vгvй юу бид мэдэхгvй ш дээ. Шоронгийнхон чинь Баярын боолууд ш дээ. Юу гэж хэлсэн ч vгээд нь шууд л орно доо. Дээд удирдлагаууд нь хэн билээ дээ. Аархалаар бид харсан ш дээ.
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • бат (112.72.14.163)
    Энэ сэтгүүлч юу гэх гээд юу гээд байгаа юм бэ дэ зайлуул.Хэдэн үгээр тоглож цэцэн цэлмэг амьтан болох гээд л хөөрхий дөө.
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.193.22)
    юу вэ?
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо 10 мин Тайваньд Гоминданы 24 хууль тогтоогчийг эргүүлэн татах санал хураалт долдугаар сард болно 27 мин Он гарсаар гал түймрийн тоо өсөж, өнгөрсөн долоо хоногт 148 удаагийн аюулт үзэгдэл бүртгэгджээ 28 мин ГССҮТ-д сайн дурын хөтөч нар ажиллаж, эмч мэргэжилтнүүдийн ачааллыг бууруулж байна 29 мин “Эх оронч сурагч” хөтөлбөрөөр дамжуулан үндэсний бахархал, хүмүүжлийг төлөвшүүлж байна 30 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Азийн хөгжлийн банкны Монгол дахь захиралтай уулзлаа 31 мин Хуурайшилт нэмэгдэж, ой хээрийн түймрийн эрсдэл өндөр байна 31 мин Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн хангамжийн 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ 32 мин Израил, Иран болон Ойрх Дорнодын бусад улсад байгаа Монгол иргэдийн анхааралд! 33 мин IPO зах зээл есөн жилийн доод түвшинд хүрлээ 2 цаг 58 мин Apple хиймэл оюуны салбарт эрчимтэй хөдлөв: Perplexity-г худалдан авахаар хэлэлцэж эхэлжээ 2 цаг 59 мин Трамп дэглэм солигдохыг үгүйсгэсэнгүй: Ираны дээд удирдагчийн халааг хэн авбал зохих вэ? 3 цаг 1 мин “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн газрыг огцруулах санал гаргах нь ээ… 3 цаг 9 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар задраагүй гэв 3 цаг 16 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9251 болжээ 3 цаг 22 мин Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлжээ 3 цаг 24 мин НАТО-гийн орнуудын батлан хамгаалах зардлыг ДНБ-ий 5 хувьд хүргэнэ 3 цаг 50 мин Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, дадлага эхэллээ 3 цаг 53 мин 20 гаруй жилийн түүхтэй “Counter-Strike” тоглоомын тэмцээнд “MongolZ” баг шинэ түүх бүтээлээ 3 цаг 57 мин “Алт-3” аян ба Г.Дамдиннямын “даваа” 4 цаг 12 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж...
Top