x

Х.Булгантуяа: Иргэд, олон нийтийн зүгээс парламентад итгэх итгэл нэмэгдсэн

Улсын Их Хурлын намрын чуулганаар батлагдсан хуулиуд болон онцлох ажлын талаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаас тодрууллаа.

-Улсын Их Хурлын намрын чуулганыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Намрын чуулган ажил хэрэгч болж өндөрлөлөө. Өнгөрсөн хугацаанд бие даасан 8 хуулийг баталж, 29 хуульд өөрчлөлт оруулж, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон баталлаа. Нийт 52 хууль, 57 тогтоолыг хэлэлцэн баталсан байна. Төсвийн төслийг гурван удаа хэлэлцэж, анх удаа алдагдалгүй төсөв баталж чадлаа. Иргэдэд 126 гишүүнтэй, олон намын төлөөлөл хэрхэн яаж ажиллах нь сонин байсан болов уу. Магадгүй шүүмжлэлтэй нүдээр харсан байх.

Төсөв батлахаас гадна гацаанд орж, хөдөлгөж чадахгүй байсан олон том мега төслүүдийг урагшлуулах шийдвэрийг санал нэгтэйгээр гаргаж чадлаа. Өмнө нь улстөржилтөөс болоод зөвшилцөлд хүрч чадахгүй байсан гэж хэлж болно. Хөгжлийн томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа тэлэх чухал үе тохиож байна. Үүгээрээ 126 гишүүнтэй шинэ парламент улс төржилтөөс ангид байхаа харуулж чадлаа. Мэдээж цаг үе нь зөв таарлаа. Ерөнхий сайдын хувьд хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Эдгээр төслүүдийг эхлүүлэхэд өмнөх Засгийн газрын үед хийсэн яриа хэлэлцээр, бэлтгэл ажлууд сайн хангагдсан байна. Тиймээс УИХ-аар хэлэлцэн батлахад дэмжлэг сайтай байлаа.

-УИХ ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөө баталсан. Энэхүү стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар та ажилласан. УИХ-ын 2020-2024 оны стратеги төлөвлөгөөнөөс хэрхэн ялгарах бол?

-Байгууллага бүр тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх хөгжлийн төлөвлөгөө боловсруулдаг. Парламент ч мөн ялгаагүй. 1992 онд Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойш 2019 онд тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. УИХ 2020-2024 онд стратеги төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлсэн. Тэр үед иргэд, олон нийтийн зүгээс парламентын үйл ажиллагаанд ямар үнэлэлт дүгнэлт өгч байна, юуг илүү сайжруулах хэрэгцээ шаардлага байна гэдэг дээр судалгаа хийж түүнийгээ үндэслээд D-Parliament цахим платфорыг хөгжүүлсэн. Үндсэн хуулийн нэмэлтээр парламентын хяналт, шалгалтыг сайжруулж олон сонсголыг амжилттай зохион байгуулсан.

Иргэд, олон нийтийн зүгээс социологийн судалгаагаар парламентад итгэх итгэл нэмэгдсэн гэж гарсан. Нөгөө талдаа парламентыг илүү нээлттэй болгож, хууль, эрх зүйн механизмуудыг илүү сайжруулах, УИХ-аас баталсан хуулиуд төрд илүү их эрх мэдэл олгосон, төрийг данхайлгасан, бүтцийг нэмэгдүүлсэн хуулиуд гарч байна гэсэн шүүмжлэл иргэдээс ирэх болсон. Хууль иргэд, олон нийтэд үйлчлэхгүй байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Энэ удаагийн стратеги төлөвлөгөөнд УИХ хүний эрхийг боомилсон, зөрчил үүсгэсэн хуулиудыг хэлэлцэхгүй, батлахгүй байхаар тусгасан. УИХ-ын даргын захирамжаар болон Байнгын хороодоос байгуулагдсан ажлын хэсгүүд үүнд хяналт тавьж ажиллана.

Улсын Их Хурал хяналт шалгалт хийх газартай болсон. Зөвхөн хууль батлаад өнгөрдөг биш баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьдаг эрх зүйн орчныг бий болголоо. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 60 гаруй ажлын хэсэг өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиудыг хүний эрхийн хувьд дэвшилтэт болгох чиглэлээр ажиллаж байна.

Олон салбарын төлөөлөл болсон гишүүд салбарынхаа хуулиуд дээр түлхүү ажиллаж байна. Зарим нь батлагдсан хуулиудын хэрэгжилтэд хяналт тавьж байна. Жишээ нь Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ахлан ажиллаж байна. Мөн УИХ-аар батлагдсан төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй ажлын хэсгийг М.Мандхай гишүүн ахлан “Шинэ хоршоо”, “Цагаан алт” зэрэг хөтөлбөрүүдийн үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна. Улсын Их Хурал зүгээр л хууль батлаад өнгөрөх биш араас нь хяналт тавьж ажиллах төлөвлөгөөг бид боловсруулсан.

-Хууль тогтоомж цаг үетэйгээ нийцсэн, хүн төвтэй байхыг чухалчилж байна. Энэ талаар тодруулбал?

-Ес дэх удаагийн парламент Стратеги төлөвлөгөө, “Гурван төгөлдөршил”-ийн нэг үндсэн чиглэлийг хүн төвтэй байхад чиглүүлж байна. Улсын Их Хурлаас олон хууль тогтоомж батлагдан гарч байгаа ч зарим талаараа цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байна.

Банк, санхүү, эдийн засагтай холбоотой хуулиуд гэхэд 1990-ээд онд батлагдсан, зарим зүйл, заалтуудад нэмэлт, өөрчлөлтүүд хийгээд явж байна. Суурь үзэл баримтлалын хувьд 30 гаруй жил болчихсон. Одоо үед тэрхүү үзэл баримтлалаар нийгэм, эдийн засгийг чиглүүлж явахад хэцүү болж. Тиймээс эдгээр хуулиудыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Цаг үеэ мэдэрч, хөл нийлүүлэх, шаардлагатай тохиолдолд өөрчлөлт шинэчлэлийг хугацаа алдалгүй хийх хэрэгтэй. Хоёр жилийн дараа, таван жилийн дараа ийм асуудал үүсэх нь гэдгийг харж, тооцоолж дэмжих хөшүүргүүдийг хийдэг байх ёстой. Дийлэнх хуулиудад байгууллагын эрх, бүтцийг голчилсон байна. Иргэдийг бухимдуулж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүйгээс маргаан дагуулж байна. Хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хангах талаар зохицуулалт байхгүй. Хуулиас давсан журмууд их байна.

УИХ ирэх хаврын чуулганаар хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Ажлын хэсгүүдээс боловсруулсан санал дүгнэлт, хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.191.165)
    Төр засагт ард түмэн итгэх итгэл байхгүй болсон !!! Түмний дунд ордоггүй чи яаж мэдэххэвдээ !!!яагаад гэдгийн учрыг түргэн олох нь та нарт хэрэгтэй шүү !!
    2025 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.191.165)
    Битгий худлаа ярь !!!
    2025 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.111.170)
    Энэ хүүхэн худлаа мэдээлэл түгээж, өөрсдийнхөө арьсыг хамгаалж байна. Иргэдийн итгэл монголын төр, засагт улам алдарч байгаа шүү. Та бүхэн 2025 оны төсвийг батлах гэж яаж мэдэн будилав, төрд ажаиллах хүмүүсийн томилогоог яаж завааруулж байна БАТЗАНДАН, ЭРДЭНЭ, ОДБАЯР-ын томилгоо гээд жагсаавал мөн ч урт юм болно. Захаас ганц нэгийг дурьпахад ийм байна. Танай 126-гаас дийлэнх нь муу ажиллаж байгаа
    2025 оны 02 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 5 цаг 15 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 5 цаг 18 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 5 цаг 19 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 5 цаг 26 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 5 цаг 28 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 5 цаг 30 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 5 цаг 32 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 6 цаг 34 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 6 цаг 35 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 7 цаг 53 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 7 цаг 55 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 7 цаг 56 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 7 цаг 57 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 7 цаг 59 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 8 цаг 1 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 8 цаг 2 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 9 цаг 49 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 9 цаг 50 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 9 цаг 52 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 9 цаг 56 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top