x

АНУ-ын их сургуулиудын баг трансжендер тоглогчтой багтай тоглохоос татгалзжээ

Багийн бүрэлдэхүүнд нь трансжендер тоглогч багтсан тул АНУ-ын таван их сургуулийн волейболын эмэгтэйчүүдийн багууд Сан-Хосе хот дахь Калифорнийн их сургуулийн багтай тоглохоос татгалзжээ. 

Сан-Хосегийн баг энэ улирлын 12 тоглолтын есөд нь хожсон байна. Одоо төгсөх курсийн оюутан, трансжендер Блэр Флеминг тус багт гурав дахь жилдээ тоглож байгаа ажээ. 10 дугаар сарын 26-нд Рино хот дахь Невадагийн их сургуулийн баг Сан-Хосегийн багтай тоглох ёстой боловч татгалзсан байна. Үүнээс өмнө Өмнөд Ютагийн их сургууль, Бойсе хот дахь Айдахогийн их сургууль, Вайомингийн их сургууль болон Ютагийн их сургуулийн эмэгтэй волейболчид тус багтай тоглохоос татгалзаж байгаагаа мэдэгджээ.  

"Бид Сан-Хосе дахь Калифорнийн их сургуулийн багтай хийх тоглолтод оролцохоос татгалзаж, Өмнөд Ютагийн их сургууль, Бойсе дахь Айдахогийн их сургууль, Вайомингийн их сургууль болон Ютагийн Их сургуулийн волейболын багтай нэгдэж байгаагаа илэрхийлж байна. Талбай дээр аюулгүй, шударга өрсөлдөх эрхээ хүндэтгэхийг бид шаардаж байна. Бид эмэгтэй тамирчдад шударга бус хандсан аливаа тэмцээнд оролцохоос татгалзаж байна" гэж Рино хот дахь Невадагийн их сургуулийн баг мэдэгдсэн байна. 

Ийм шийдвэрийг тамирчид өөрсдөө гаргасан бөгөөд их сургуулийн байр суурийг илэрхийлээгүй гэдгийг Их сургуулийн удирдлага онцолсон байна. Невадагийн их сургуулийн удирдлага тоглолтыг зохион байгуулна гэж төлөвлөсөн хэвээр байгаа, гэхдээ “тоглолтод оролцохгүй гэж шийдсэнийх нь төлөө тамирчдад сахилгын шийтгэл оноохгүй" гэж мэдэгджээ.

Флемингийн багийн гишүүн болох Брук Слюссер гэдэг тоглогч мөн түүнийг талбай дээр тамирчдыг эрсдэлд оруулж байна гэж мэдэгдэж, оюутны тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд трансжендер тамирчин оролцож байгааг шүүмжилжээ. Слюссер Оюутны спортын үндэсний холбооны /NCAA/ эсрэг гаргасан гомдолд нэгдсэн байна. Трансжендер тамирчдын талаарх тус холбооны бодлого нь эмэгтэйчүүдийн спортын цэвэр, шударга байдлыг алдагдуулж, эмэгтэйчүүдийг эрсдэлд оруулж байна гэж гомдол гаргагчид үзэж байгаа аж. 

 

"Флемингийн цохисон бөмбөг цагт 80 гаруй милийн хурдтай байсан. Охид Флемингийн хүчтэй цохьсон бөмбөгөөс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийсэн боловч өөрсдийгөө бүрэн хамгаалж чадаагүй" гэж Слюссер гомдолдоо дурджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 42 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 55 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 1 цаг 5 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 14 цаг 59 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 15 цаг 0 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 15 цаг 2 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 15 цаг 3 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 15 цаг 3 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 15 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 15 цаг 6 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 15 цаг 6 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 15 цаг 7 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 15 цаг 8 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 15 цаг 9 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 15 цаг 12 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 18 цаг 19 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 18 цаг 36 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 18 цаг 37 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 18 цаг 39 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 18 цаг 41 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top