x

Хотын даргын "эргүүг" эмчилье

Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдрөөр нийслэлийн зам талбай дээр ажиллаж байгаа компаниудын удирдлагуудтай уулзжээ. 

Тэр энэ үеэр "Нийслэл энэ онд нийт авто замын 70 гаруй хувийг шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа, ирэх 11 дүгээр сар хүртэл 65 байршилд авто замыг шинэчилнэ" гэсэн байна. Ингэхэд хотын дарга аа, 11 сар гэдэг чинь өвөл. Өвөр болохоор хүйтэн болдог гэж мэдэх үү? Өвөл тавьсан зам хатах биш, хөлдөнө өө, хөлдсөн хойно эмтэрч, хагарна аа, ингээд үйлдвэрлэлийн гологдол болно. Тэгээд ч өнөөдөр чинь замын шинэчлэл ярьдаг цаг биш, станцуудынхаа бэлэн байдал, дулаан хангамж, өвлийн хэрэглээний цахилгаан, дулааныхаа тухай ярьдаг цаг.

Харамсалтай нь энэ хүн "хот бол зам юм, замыг бол хаанаас нь ч идэж болно" гэдэг ганцхан ойлголттой бололтой. Хот гэдэг их айлд бордюр солихоос чинь ч хүнд ажил, олон асуудал байдаг юм шүү дээ. Тэрний нэг нь удахгүй, ганцхан сарын дараа уугиад эхлэх утаа, хүний аминд хүрдэг шахмал түлшний чинь асуудал байна. Харин энэ хүн наадмын дараанаас л бордюр тавьсан, бордюр ярьсан тэр хэвээрээ өвөлтэй золгох нь байна.

Хуучин цементен бордюр стандартад нийцэхгүй байгаа учраас стандартын бордюраар сольж байгаа гэж хотын дарга ярьсан. "Муу дээр муухай, муухай дээр улцан" гэдэг болж, дотоодын компаниуд нь бордюраа үйлдвэрлэж чадахгүй болсон учраас Хятадаас боржин чулуун бордюр авч байгаа. Ингэхдээ нэг бүр нь 21 юань /10.000төгрөг/-ийн үнэтэй бордюрыг хот 120 мянгаар авсан. За яах вэ, үүнд нь тээвэрлэлт болон замын компанийн ажлын хөлс орсон байлаа байлаа гэхэд 10 нугардаг бизнес гэж байх уу? Зам нь ямар ч стандарт байхгүй, онгорхой, цоорхойгоор дүүрэн байхад бордюрны стандартаар "үхсэн үлийгээ" хийнэ ээ. Бордюраас болж хүн үхсэн үү?

Тэгээд хамгийн эмзэглүүштэй нь "сандартын дагуу бордюр тавьж байгаа" гэж зуныг зусан биеэ өмөөрсөн хотын дарга маань "Стандартыг БХБ-ын сайд даваа гаригт /өнөөдөр/ батална" гэжээ. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар стандартын дагуу бордюр оруулж ирээд тавиад байгаа хэрэг биш, харин түүний тавьсан бордюрт тааруулж БХБ-ын сайд шинэ стандарт батлахаар болж. Үүнийг чинь тэгээд "эргүү тэнэгийн гай" гэх үү, эрх мэдлээ урвуулсан гэж үзэх үү. Хэзээ байтлаа хотын дарга стандарт зохиодог болчихов?! 

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 1 цаг 13 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 18 цаг 18 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 19 цаг 25 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 19 цаг 43 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 19 цаг 44 мин Сэрэмжлүүлэг 19 цаг 47 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 19 цаг 47 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 19 цаг 49 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 19 цаг 51 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 19 цаг 52 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 20 цаг 53 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 20 цаг 56 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 21 цаг 3 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 21 цаг 13 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 21 цаг 13 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 21 цаг 17 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 23 цаг 38 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 23 цаг 53 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top