x

О.Адъяа: Технологийн тэргүүлэгч компаниуд Монголд орж ирвэл хоёр хөршийн хамаарал буурна

Монгол дахь Америкийн худалдааны танхим(Ам Чам Монгол)-аас “Хиймэл оюун ухаан бизнесийн салбарт үзүүлэх нөлөө” сэдэвт хурал  боллоо. Хуралд хувийн хэвшил, олон улсын компани төдийгүй хөгжлийн байгууллагын төлөөллүүд оролцов. Энэ үеэр “Ам Чам Монгол”-ын гүйцэтгэх захирал О.Адъяатай ярилцлаа.

-Хиймэл оюун ухаан бизнест өгч байгаа үр өгөөжийн талаар хувийн хэвшлийнхэн ямар байр суурь илэрхийлэв?

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан шинэ технологи бүхий “И-Монголиа-4” гэдэг хувилбар саяхан хэрэглээнд нэвтэрлээ. Ямартаа ч төрийн зүгээс ингэж хүчин чармайлт гаргаж байгааг энэ удаагийн хуралд оролцогчид маань онцолж байна. Хиймэл оюун ухааныг Монголд хөгжүүлэхэд манай хувийн хэвшлийнхэн нэлээд идэвх санаачилгатай ажиллаж байгаа. Үүний тод жишээ бол “Лэнд.мн” байгууллага байна. Сүүлийн хоёр жилд тус компанид бизнесийн томоохон өсөлт гарч, орлого нь 2-3 дахин нэмэгдэхэд хиймэл оюун ухаан, технологийн дэвшил нөлөөлсөн гэж ярилаа. Уламжлалт бизнес дээр орлого өсөхөд зардал дагаад нэмэгддэг.

Харин “Лэнд.мн” компанийн хувьд орлого хоёр дахин өсөхөд цэвэр ашиг мөн 4-5 дахин өссөн үзүүлэлттэй байжээ. Өөр нэг сайн жишээ гэвэл тээвэр ложистикийн хүрээнд блокчэйн технологи ашигладаг “Обортек” компани байгаа.

Мөн Оюу толгой болон томоохон уул уурхайн компаниуд хиймэл оюун ухаанд суурилсан технологийг далд уурхайд ашиглаад эхэлчихсэн байх жишээтэй. Ер нь хиймэл оюун ухаан бүхий л салбарт аажмаар нэвтэрч, бизнесийн ашиг орлогод нь эерэгээр нөлөөлж байна.

-Мэдээллийн эрин зуунд хувь хүний болон компанийн нууцтай холбоотой асуудлыг аюулгүй байдал талаасаа яаж хамгаалж ажиллах ёстой вэ?

-Мэдээж дата цугларахын хэрээр тэнд маш их мэдээлэл төвлөрнө. Тэгэхээр хувь хүний нууцлалын хамгаалалт хамгийн чухал асуудал. “Мета” компанийн төлөөлөгч сошиал медиа платформ олон улсын чиг хандлагаар яаж хамгаалагдах ёстой талаар ярилаа. Дэлхий дахинаа технологийн гайхамшигт долоо болох “Alphabet”, “Amazon”, “Ap­ple”, “Meta”, “Microsoft”, “Nvidia”, “Tesla” компаниуд хиймэл оюун ухаанд асар их хөрөнгө хаяж байна. Тэд технологийн хөгжлийг аваад явж байгааг бүгд мэднэ. Хэдийгээр бид өөрсдийнхөө чадах хэмжээндээ хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг боловсруулаад явж байгаа ч гэсэн дээрх гайхамшигт долоон компанитай хамтран ажиллах боломжууд байна гэж “Мета”-гийн төлөөллүүд хэлж байна лээ. Гэхдээ Монгол Улс жижигхэн зах зээлтэй орон болохоор том компаниуд оффисоо байгуулаад ажиллах хэмжээний эрэлт хэрэгцээ гарахгүй болов уу. Харин Монгол шинэ соргог зүйл хүлээж авахад бэлэн учраас туршилтын талбар байх боломжтой гэж хараад байгаа юм байна. Энэ утгаараа технологийн том компаниуд Монголд орж ирэх боломжтой гэж “Мета”-гийнхан хэлж байсан.

-Сонгуулийг угтаж сошиалаар асар их хуурамч мэдээлэл цацагддаг шүү дээ. Сонгогчид хиймэл оюун ухааны тусламжтайгаар хуурамч мэдээллийг яаж ялгаж таних вэ?

-Бид өдөр тутамдаа хиймэл оюун ухаанд суурилсан технологийг ашиглаж байгаа. Үүн дээр оюуны өмчийн асуудал мэдээж яригдана. Жишээлбэл, миний бичиж байгаа зүйл миний санаа юу, эсвэл хаанаас ямар эх үүсвэртэй юм бэ гэдэг асуудал хөндөгдөнө. Цаашлаад тухайн мэдээлэлд ёс зүйн асуудал тавигдаж байгаа. Удахгүй болох УИХ-ын сонгуулиас ямар эрсдэл харж байгаа вэ гэхээр хиймэл оюун ухаанд суурилсан хуурамч мэдээлэл, контентууд тархах аюултай. “Мета” компанийн зүгээс сонгуулийн үеэр бусад орнуудад тулгарсан асуудлуудыг хэрхэн яаж шийдсэн талаар манай СЕХ-той хамтран ажиллаж, зөвлөмж өгсөн. Хамгийн гол нь хувь хүн өөрөө мэдээллүүдэд шүүлтүүртэй хандаад явах ёстой.

-Хиймэл оюун ухаан хэрэглээнд нэвтэрснээр зарим мэргэжил үнэ цэнэгүй болно, тэр хэрээр маш олон тооны ажлын байр үгүй болно гэдэг шүү дээ. Энэ тал дээр олон улсын чиг хандлага ямар байна вэ?

-Сүүлийн үед хиймэл оюун ухаан олон ажлын байрыг булаана гэж ярих болсон нь үнэн. Тухайлбал, худалдагч, угтагч, хүлээн авагч, банк, санхүүгийн ажилтан, зохиолч, орчуулагч гээд бичдэг хүмүүс, медиа, маркетинг, шууданч зэрэг ажлын байр байхгүй болно гэдэг. Өнөө маргаашдаа тийм байдал бий болчихгүй. Тэгвэл олон улсад эсрэгээрээ хиймэл оюун ухаанд биш, хүнд суурилсан хүн төвтэй хандлагаар хөгжил рүүгээ явна гэж харж байгаа юм билээ.

Хүн угаасаа өөрийнхөө ажлыг илүү үр бүтээлтэй болгоход хиймэл оюун ухааныг ашиглана. Тэрнээс хиймэл оюун ухаан хүнийг орлох хэмжээнд гарахгүй болов уу гэж харж байгаа юм билээ. Олон улсад ч, Монголд ч цахим шилжилт эрчимтэй явагдаж байна. Ялангуяа манай Засгийн газар маш идэвхтэй ажиллаж байгаа. Хувийн хэвшлийнхэн маань цахим шилжилтийг өөдрөгөөр төсөөлж байна.

-Монгол Улс дээрх технологийн гайхамшигт долоон компанитай хамтран ажиллах боломжтой гэж та хэллээ. Тэднийг Монголд оруулж ирэхэд юу хэрэгтэй вэ. Ямар байдлаар ашиглах боломжтой вэ?

-Үүн дээр нэлээд хичээл зүтгэл гарч байгаагийн илрэл бол Засгийн газрын санаачилгаар “Google” компани Монголд боловсролын хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Бас сансрын интернэт “Star­link” Монголд үйлчилгээгээ явуулж эхэлсэн. “Жи Мобайл” компани албан ёсны төлөөлөгч нь болсон байх жишээтэй. Бас “Google pay” манайд ороод ирлээ. Цаашдаа “Amazon”-ийг оруулж ирэх сонирхолтой. Одоо “Microsoft”-ийнхонтой ярилцаж байгаа. Шууд Монголд оффисоо байгуулдаггүй юм аа гэхэд ямар ч байсан хамтын ажиллагаа түншлэл бий болох хэрэгтэй.

Манай улс өнөөдөр хоёр хөршөөс асар хамааралтай байгаа. Ирээдүйд бүр ч хамааралтай болж мэднэ. Яагаад гэвэл экспорт нэг зүг рүү маш их хэмжээгээр явж байна. Хойд хөршөөс эрчим хүчний хамааралтай байна. Энэ хамаарлыг багасгах хүрээнд дэлхийн томоохон технологийн компаниудыг Монголд оруулж ирэх хэрэгтэй. Яагаад гэвэл тухайн компаниуд тодорхой хэмжээнд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах болно. Ингэснээр хоёр хөршөөс хэт хамааралтай байгаа хүчний харьцааг тэнцвэржүүлж өгөх болов уу гэж бодож байгаа.

-Ингэхэд мэдээллийн технологийн хөгжилд манай улс хаахна явдаг юм бол. Энэ тал дээр танай танхимын зүгээс судалгаа хийдэг үү?

-“Ам Чам Монгол” байгууллага маань Цахим эдийн засаг болон мэдээлэл харилцаа холбооны хороотой. Бид цахим эдийн засаг болон мэдээлэл технологийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хамтарч ажилладаг. Манай танхим Ази, Номхон далайн онуудын “Ам Чам”-ын бүлэгт байдаг юм. Тэр хүрээнд АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй бүс нутгийн хөтөлбөр хэрэгждэг. “Ам Чам Монгол”, Камбож, Вьетнам, Лаос, Тайланд, Мьянмар гэсэн орнууд хамтраад бүс нутгийн хэмжээний формуудад оролцдог. Энэ хурлаар цахим шилжилтийн хүрээнд тухайн орнуудад ямар ахиц дэвшил гарч байна, хэрхэн сорилт тулгарч байна, ялангуяа хиймэл оюун ухааны хүрээнд ямар ажлууд явж байгаа талаар хэлэлцдэг. Сая дөрөвдүгээр сард эхний форум болсон. Дараагийнх нь ирэх зургадугаар сард болно. Өнгөрсөн жилийн форумаар цахим шилжилтэд манай улс нэлээд ахиц дэвшилтэй явж байгаа орноор нэрлэгдсэн. “И-Монголиа” төрийн үйлчилгээг цахимжуулснаар авлигын асуудлыг бууруулахад хувь нэмэр оруулж байна. Нөгөө талаасаа манай банкны үйлчилгээнүүд нэлээд ахисан түвшинтэй байгаа. Гар утас өөрөө банк болсон байх жишээтэй. Эдгээр үзүүлэлтээрээ Монгол Улс бүс нутгийн хэмжээнд нэлээд олон оронтой харьцуулахад ахисан түвшинтэй байгаа юм.

-Манай улсад гадаадын хөрөнгө оруулагчид идэвхжих хандлага байна уу. Ураны төсөл хөдлөх янз байна уу?

-Хөрөнгө оруулалтын орчин ерөнхийдөө амаргүй хэвээр байна. Өмнө жил Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орсноос хойш өнөөдөр Монголд томоохон хөрөнгө оруулалт үндсэндээ орж ирээгүй байна. Бүтэн жил шахуу ярьсан ураны төсөл 2023 оны сүүлчээр хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах юм шиг байсан боловч дахиад л хүлээлтийн байдалд орлоо.

-Хөрөнгө оруулагчид сонгуулийн үр дүнг хүлээгээд байна уу?

-Ер нь хүлээсэн, харзнасан байдалтай байна. “Юутай ч та нар сонгуулиа хийчих. Шинэ Засгийн газар нь бүрдээд хөрөнгө оруулалтын орчны талаар бодлогын ямар байр суурь илэрхийлэх нь үү, хэрхэн дэмжих нь үү, харъя” гэж байна. Амаараа ярих нэг өөр. Бодитоор яаж хэрэгжихийг нь хүсээд байгаа юм. Өнөөгийн Засгийн газрын хувьд авлигатай тэмцэх гээд хэрэндээ л хичээж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 20-50” гээд хөгжлийн бодлогуудаа тодорхой болгочихлоо. Энэхүү ахиц дэвшил гарсан бодлогыг дараагийн бүрдэх шинэ Засгийн газар залгамжлан хадгалаад явж чадах нь уу. Эсвэл үгүйсгэх нь үү гэсэн хүлээлт бас хөрөнгө оруулагчдад байх шиг байна. Бид сонгуулийн дараа наймдугаар сар гаргаад засаг, төр цэгцэрсний дараа шинэ Засгийн газартай уулзъя гэж бодож байгаа. Манай танхимын зүгээс хүсч буй гол зүйл нь “Хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого үнэхээр явуулж чадах уу. Бодитой үйлээрээ яаж явах юм. Удаан хугацаанд хүлээлт үүсгэсэн хөрөнгө оруулалтын хууль, Ашигт малтмалын тухай хуулиа батлах юм уу” гэдэг асуудлыг тавина. Монгол Улс өнөөдөр Америк болон бусад гуравдагч хөрш орнуудаас хөрөнгө оруулалт татах хэрэгтэй байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Westlake Loan (127.0.0.1)
    Хувийн бизнесээ эхлүүлэхийн тулд танд зээл хэрэгтэй юу? Та орлого багатай, орон нутгийн банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авахад хэцүү байна уу. 2% -ийн бага хүүтэй зээлийн хариулт энд байна. Loanwestlake@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоорой.
    2024 оны 05 сарын 28 | Хариулах
  • Westlake Loan (127.0.0.1)
    Хувийн бизнесээ эхлүүлэхийн тулд танд зээл хэрэгтэй юу? Та орлого багатай, орон нутгийн банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авахад хэцүү байна уу. 2% -ийн бага хүүтэй зээлийн хариулт энд байна. Loanwestlake@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоорой.
    2024 оны 05 сарын 28 | Хариулах
  • Westlake Loan (127.0.0.1)
    Хувийн бизнесээ эхлүүлэхийн тулд танд зээл хэрэгтэй юу? Та орлого багатай, орон нутгийн банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авахад хэцүү байна уу. 2% -ийн бага хүүтэй зээлийн хариулт энд байна. Loanwestlake@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоорой.
    2024 оны 05 сарын 28 | Хариулах
  • Westlake Loan (127.0.0.1)
    Хувийн бизнесээ эхлүүлэхийн тулд танд зээл хэрэгтэй юу? Та орлого багатай, орон нутгийн банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авахад хэцүү байна уу. 2% -ийн бага хүүтэй зээлийн хариулт энд байна. Loanwestlake@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоорой.
    2024 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    юу ч өөрчлөгдөхгүй ярихаас өөр юу ч чадахгүй улсууд амаараа л өөрчлөнө!
    2024 оны 05 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 13 цаг 14 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 14 цаг 21 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 14 цаг 40 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 14 цаг 41 мин Сэрэмжлүүлэг 14 цаг 43 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 14 цаг 44 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 14 цаг 46 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 14 цаг 48 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 14 цаг 49 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 15 цаг 49 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 15 цаг 53 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 15 цаг 59 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 16 цаг 9 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 16 цаг 9 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 16 цаг 13 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 18 цаг 34 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 18 цаг 50 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 19 цаг 35 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 19 цаг 39 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 19 цаг 54 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top