x

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа байгууллаа

Мэргэжлийн бокст хүч үзэж буй Э.Цэндбаатар өнөөдөр PROBOX холбоонд 10 дахь тулаанаа хийсэн юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд Канадын тулаанч Мохамед Соумаорог ялсан бол өнөөдөр Пуэрто Рикогийн боксчин Алберто Меркадог хожлоо.

Тэдний тулаан АНУ-ын Флорида мужийн Плант Сити хотын "Уайтсандс" спортын ордонд болов.

Нийт найман үе тулалдах тулааны гуравдугаар үед өрсөлдөгчийг нь эмчийн үзлэгээр цааш тулалдах боломжгүй гэж үзсэнээр Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 10 дараалан ялж байна.

Түүний өрсөлдөгч Алберто Меркадо энэ жил 36 настай, мэргэжлийн бокст 25 тулаан хийснээс 17-д нь ялсан туршлагатай нэгэн байв. Харин Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн бокст хийсэн 10 тулаандаа бүгдэд нь ялсан үзүүлэлттэй болж буй. Үүнээс тавд нь өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө буулган авчээ.

Э.Цэндбаатар олимпын боксын сорилгод ялснаар Тайландад болох олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох эрхтэй болсон билээ. Уг тулааны дараа Тайландад буй шигшээ багийнхан дээр очиж, "Парис 2024" эрхийн төлөө хүч сорих юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 1 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 1 цаг 24 мин "Зая гэгээний өв" үзэсгэлэнг жилийн турш дэлгэж үзүүлнэ 1 цаг 30 мин Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэв 1 цаг 47 мин Х.Нямбаатар: Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна 2 цаг 39 мин Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо 4 цаг 4 мин Ираны Ерөнхийлөгчийн осолдсон нисдэг тэргийг олжээ 4 цаг 11 мин Хотын дарга Х.Нямбаатарыг нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгожээ 5 цаг 48 мин ЭМГЭНЭЛ 6 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 6 цаг 28 мин Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн 6 цаг 35 мин Б.Хурцыг өмгөөлөх нь 7 цаг 3 мин О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй Өчигдөр 13 цаг 06 мин Номын баяр “Илүү их уншъя” уриа дор зохион байгуулагдаж байна Өчигдөр 13 цаг 01 мин СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ Өчигдөр 13 цаг 00 мин ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ Өчигдөр 12 цаг 51 мин “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ Уржигдар 16 цаг 02 мин "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... Уржигдар 15 цаг 37 мин Сүхбаатарын талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Уржигдар 14 цаг 56 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх 2024-05-17
iИх уншсан
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Б.Хурцыг өмгөөлөх нь Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн... Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... ЭМГЭНЭЛ Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ
Top