x

Б.Баттүшиг: Шүүмжлэлд өртсөн хувцасны ивээн тэтгэгч "Парис 2024"-д хамтарч ажиллахаас татгалзсан

Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-д өчигдөр “Парис 2024” олимп, паралимпын наадам оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцжээ. Хэлэлцүүлэгт Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны тэргүүн Б.Баттүшиг, тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон бусад албаныхан оролцсон байна.

МҮОХ-ны тэргүүн Б.Баттүшиг: 

-"МҮОХ анх удаа тамирчдын ёслолын хувцасны ивээн тэтгэгчтэй болж Залуучуудын олимпын өмнөхөн "Ханбогд Кашмер" компанитай 700 сая төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хувцас, хэрэглэлээр хангах гэрээ байгуулсан. Харамсалтай нь залуучуудын олимпын дараа цахим хэрэглэгчдээс их шүүмжлэл ирсэн тул "Парис 2024" олимпод ивээн тэтгэгчээр оролцохоос татгалзсан. Сүүлийн мөчид "Michel&Amazonka" компанид хамгийн боломжит хувилбараа гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Ингээд энэ сарын 1-нээс өмнө үнийн саналаа гаргаж өгье гэсэн тохиролцоо хийсэн. 

МҮОХ бол улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос 125,000 ам.доллар, Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-өөс 250,000 ам.долларын санхүүжилт аваад бүх үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс нээлтийн ёслолын хувцсыг ивээн тэтгэгч байгууллагаар явах ёстой. Гэтэл ивээн тэтгэгч байгууллага олдоогүй.

Тиймээс "Michel&Amazonka" компанийн удирдлагуудтай уулзаад хамтдаа хувцасны загвар гаргаж нийтэд борлуулах замаар гэрээ байгуулахаар тохиролцсон. Спортын хувцасны тал дээр Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ) хариуцах бол нээлт, хаалтын ажиллагааны ёслолын хувцсыг "Michel&Amazonka" хариуцна. Спортын хувцас хэрэглэлийн тал дээр Японы "Mizuno" компанитай хамтрах болсон. Өнгөрсөн хугацаанд бид спортын хувцасны олон компанид санал тавьсан ч хариу өгөөгүй" гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    AAVIINHAA HERGIIG GUITSETGEJ BGAA ZAVAAN ZALUU
    2024 оны 04 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ 12 цаг 30 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ 12 цаг 53 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ 13 цаг 9 мин Ардчилсан Социалист Хөдөлгөөнийхөн ойгоо тэмдэглэв 13 цаг 23 мин З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орж байна 13 цаг 40 мин 170,000 хуурамч еврог хилээр нэвтрүүлж, банкаар солиулсан хэргийг шалгаж байна 15 цаг 37 мин Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээлээ 16 цаг 26 мин ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун нарт Бригадын генерал цол хүртээв 17 цаг 8 мин Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг зургаадугаар сард нээнэ 17 цаг 17 мин Цастай өдрийн Даланзадгад 17 цаг 54 мин УИХ дахь намын бүлгүүд хуралдана 18 цаг 18 мин АНУ, Хятадын төлөөлөгчид хиймэл оюун ухааны талаар хэлэлцээ хийнэ 18 цаг 36 мин Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойн нээлт ирэх сарын 12-нд болно 18 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан 19 цаг 6 мин Ираныг шаналган Израиль руу аврал эрэв 2024-04-27 Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно 2024-04-27 Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө 2024-04-27 Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна 2024-04-27 У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ 2024-04-27 Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна 2024-04-27
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top