x

Г.Нарантуяа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 15 хувь нь нийгмийн амьдралд бие даан оролцдог

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцооны талаар ярилцлаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн эрхийн талаар судалгаа хийсэн гэв үү. Ямар нөхцөл байдал харагдав?

-МУИС-ийн Улс төрийн тэнхимийн судлаачид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр ажилладаг байгууллагуудтай хамтран энэ судалгааны ажлыг хийсэн. Судалгааны ажил сайн болж бодлогод хувь нэмрээ оруулж чадахуйц үр дүн гарвал хэрэгжүүлнэ гэсэн бодлоготойгоор энэ ажлыг хийсэн. Үүнээс бодлогод зайлшгүй оруулах нь зүйтэй гэсэн үр дүн гарсан. Тоо баримт гэхээсээ илүүтэй зарчмын хувьд  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих бодлогын санаачилгууд гарсаар байсан. Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтын дагуу УИХын сонгуулийн холимог тогтолцоо, гишүүдийн тоо нэмэгдсэн, тойрог болон нам төлөөлөх гээд сонгуульд зарчмын өөрчлөлт орсон. Улс төрийн намуудын тухай хууль шинэчлэн найруулагдсантай холбоотой хөгжлийн бэршээлтэй иргэд, эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлсэн намд санхүүжилт олгохоор болсон.

Судалгааны үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд жендерийн асуудал зөрчил харагдахгүй байгаа. Судалгаанд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 15 хувь нь нийгмийн амьдралд бие даан оролцдог гэсэн үр дүн бий. Ийм хэмжээнд байхад тэр хүмүүс яаж улс төрийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж чадах билээ дээ. Улс төрийн намууд “та сонгох сонгогдох эрхтэй” гэдэг хэрнээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгогдох тал дээр ямар туслалцаа үзүүлж байна. Иргэний нийгмийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэл зоригийг нэгтгэж ажиллана гэдэг ч эдгээр иргэдийг өөртөө итгэдэг болоход нь, нийгмийн амьдралд оролцоход нь ямар нөлөө үзүүлж байна гэдэг дээр дүгнэлт гаргах хэрэгтэй.

-Ер нь эдгээр иргэд сонгуульд санал өгөхөд, улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоход хамгийн их тулгардаг асуудал юу байна вэ?

-Сонгууль гэдэг бол чөлөөт хүсэл зоригийн илэрхийлэл. Би хэнийг сонгох, улс төрийн үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцохоо өөрөө чөлөөтэй сонгодог, шийддэг нөхцөл бололцоо хангагдаж байж сонгох, сонгогдох эрх хангагдлаа гэж үздэг. Гэр бүлийн дэмжлэг, сурч боловсрох хэрэгцээ боломж бололцоогүй, хожуу үед хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийг төлөөлж чадах цөөн хүмүүсээс бусад нь гэртээ хэн нэгний асрамжид зайлшгүй байх шаарлагатай. Ямар хоол идэх, юу өмсөх, хаашаа явах гэдгээ өөрөө шийдэж байгаагүй, бусад хүмүүсийн дэмжлэг шийдвэрээр амьдарч ирсэн хүн, сонгуулийн хуулийн дэмжлэгтэй болсон. Гэтэл гэнэт өөртөө итгээд, саналаа өөрөө өгөөд, эсвэл сонгуульд нэр дэвшээд явах уу гэдэг асуудал шүү дээ.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд эдийн засаг, боловсролын түвшин хэр байна?

-Манай улсад “Тэгш хамран сургах боловсрол” төсөл хэрэгжээд 60 гаруй жил өнгөрсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулиудад хяналт шалгалт явуулахад эдгээр хүүхдүүдийг сургаж чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хүүхдийг сургана гэдэг бол зүгээр нэг анги дотор оруулж ирээд энд ийм хүүхдүүд сурч байна гэсэн тоондоо биш. Сургуульдаа өнгөрүүлсэн цаг хугацаандаа үр дүнтэй байгаад, өөрийн амьдралд хэрэг болохуйц мэдлэг мэргэжил эзэмших боломжийг олгох тухай асуудал юм. 60 жил үйл ажиллагаа явуулсан тусгай сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж чадахгүй байж яаж Монголын Их дээд сургуулиуд эдгээр хүүхдүүдийг сургаж болно гэж хэлж байна вэ.

Боловсорлын яам элдэв янзын бичиг цаас боловсруулаад, багш нартайгаа хэлэлцээд боломжтой талаас нь хэрэгжүүлэхийг хичээдэг. Гэхдээ үндсэн аргачлалаа олоогүй байж төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх боломжгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл хүлээж авах боломж бололцоо маш хязгаарлагдмал. Ийм хязгаарлагдмал байгаа хүмүүс яаж улс төрийн үйл ажиллагаанд тогтвортой оролцох вэ гэсэн асуудал гарч ирнэ. Энэ нь мэдээж хүнд, хөнгөн хэлбэрээр ялгаатай асуудал. Эдгээр хүмүүс бол нийгмийн хамгийн ядуу амьдарч байгаа давхарга. Эдийн засгийн хүчин зүйлийг өөрчлөхгүйгээр улс төрийн оролцоо нэмэгдэхгүй. Олсон орлогоо ихэнх нь эрүүл мэндийн зардалд  зарцуулдаг. Эдгээр хүмүүс улсын дундаж зарцуулалттай харьцуулахад 47 хувиар их мөнгийг эрүүл мэнддээ зарцуулдаг байхад боловсрол нь 73 хувиар бага байгаа юм. Санхүүгийн асуудлыг, орлогыг нэмэгдүүлэхгүйгээр хэмжээ хязгаар тогтоогоод ямар ч үр дүнгүй.

-Нийгмийн бодит орчны хүртээмж, аюулгүй байдлын хангамж хангагдаж чаддаг уу?

-Улаанбаатарт хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах нь бүү хэл энгийн иргэд амьдрахад ямар хэцүү гэдгийг хүн болгон мэднэ.

Орчны хүртээмж муу байхад нийгмийн харилцаанд орж чадахгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэж хэн бэ,  нийгмийн төсөөлөл ямар байгаа вэ гэдэг асуудал яригдана. Эдгээр хүмүүс биднийг төлөөлж чадна гэдэгт бүрэн дүүрэн итгэж чадахгүй бол боломжгүй. Энэ олон хүчин зүйлийг тооцох ёстой. Хүний эрхийн хэрэгжилтийг сайжруулна гээд хууль гаргаад, ямар нэг байгууллага байгуулчихдаг. Энэ нөхцөл байдалд хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйлийг эхлээд тодорхойлчихоод эхнээс нь эхлээд шийдэх хэрэгтэй. Эсвэл хамгийн хурдан шийдэх боломжтойгоос нь эхэлж болно. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлж байж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн эрх чөлөө аврагдана. Үүний хамгийн гол асуудал бол бодлогын дараалал. Хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг яаж бодитой болгох талаар авч үзэх шаардлагатай.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэд орчим хувь нь өөрөө сонгууль өгдөг юм бол. Сонгуульд  нэр дэвшиж байсан тохиолдол байгаа юу?

-Судалгаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 83 орчим хувь нь сонгуульд саналаа өгсөн байсан. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс өнгөрсөн хугацаанд УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаагүй. Харин орон нутгийн сонгуульд долоон хүн нэр дэвшсэн. Нэг хүн Налайх дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Өөрөөр ямар нэгэн байдлаар улс төрд оролцсон тохиолдол байхгүй.

-Тэд улс төрийн сонгуулийн талаар мэдээллийг бүрэн авч, өөрөө сонголтоо хийж байна уу?

-Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүнд, хөнгөн хэлбэрийнх гэж байгаа. Тусгай хэрэгцээтэй хүмүүс бол гэр бүл, асран хамгаалагчаараа дамжуулж сонгууль өгдөг. Мэдээж тэр туслалцаа үзүүлж байгаа хүн насанд хүрсэн буюу 18 ба түүнээс дээш насныхан байх шаардлагатай. Энэ бол бидний хэлэх гээд байгаа асуудлын дэргэд жижиг асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн олон улсын конвенц гэж байгаа. Үүнд Монгол Улс ч мөн адил нэгдсэн. Үүний 29 дүгээр зүйлд улс төрийн тухай заалт байдаг. Тэр заалтад “тусгай хэрэгцээтэй иргэн санал өгөхдөө туслалцаа авах хүнээ өөрөө сонгоно” гэсэн байдаг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 14 цаг 54 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 16 цаг 1 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 16 цаг 19 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 16 цаг 21 мин Сэрэмжлүүлэг 16 цаг 23 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 16 цаг 23 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 16 цаг 25 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 16 цаг 27 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 16 цаг 28 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 17 цаг 29 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 17 цаг 32 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 17 цаг 39 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 17 цаг 49 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 17 цаг 49 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 17 цаг 53 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 20 цаг 14 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 20 цаг 29 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 21 цаг 15 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 21 цаг 19 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 21 цаг 33 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top