x

Д.Одсэржмаа: Энхтайваны корпусаар дамжуулж манайд бүх насны хүмүүс америк багшаар англи хэл үнэгүй заалгах боломжтой

АНУ ба Монгол Улсын түншлэлийн нэг хэлбэр нь Энхтайваны корпус юм. Дэзэрэт олон улсын байгууллагын хуулийн мэргэжилтэн, “Ameri­can Conversational Eng­lish” төслийн удирдагч Д.Одсэржмаа болон АНУ-аас Монгол Улсад ажиллаж байгаа сайн дурын англи хэлний багш нартай ярилцлаа.

-Танай байгууллага хэдэн оноос хойш үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Дэзэрэт олон улсын байгууллага нь дэлхийн 200 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад 1993 онд байгуулагдсан. Түүнээс хойш хүмүүнлэгийн чиглэлээр төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн билээ. Одоогоор “American Conver­sational English” төсөл маань амжилттай явагдаж байна.

-Ямар чиглэлээр түлхүү сургалт, үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ?

-Манай байгууллага нь боловсролын болон эрүүл мэндийн чиглэлээр ихэвчлэн төсөл, хөтөлбөр зохион байгуулдаг.

Тухайлбал, ундны усны хүрэлцээ сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргэнцрээр хангах, сургууль цэцэрлэгийн гал тогооны төхөөрөмжийг шинэчлэх, эмнэлгийн хагалгааны өрөө тохижуулах, хараа зүй болон нярайн өвчлөлийн эсрэг зэрэг олон төсөл хэрэгжүүлдэг. Сургалтын хувьд англи хэл, донтолтоос ангижруулах, бие даах чадвар хөгжүүлэх, боловсрол, санхүү, ажил мэргэжлийн, сэтгэл зүйн зэрэг суурь мэдлэг олгох хөтөлбөрүүд байдаг. ACE буюу American Conversational English хөтөлбөрийн зорилго нь англи хэлний ярианы чадвар сайжруулахад чиглэсэн. Америк багш нартай гэдгээрээ онцлог. Нэг ёсондоо хэлийг орчинд нь байгаа мэт сурах боломж бүрдэж байгаа юм.

-Аль улсаас сайн дурын багш, сургагч нар ирдэг вэ?

-Сайн дурын багш нарын ихэнх нь АНУ-аас ирдэг. Жишээлбэл хоёр багш маань Флорида, Айдахо мужаас ирсэн.

-Нийгэмд үзүүлж байгаа эерэг нөлөөлөл, үр дүнгээ хэрхэн харж байна?

-Хэлтэй бол хөлтэй гэдэг шүү дээ. Англи хэл дэлхий нийтийн хэл болсон өнөө цаг үед англи хэлний чадвараа сайжруулах нь өнөөгийн нийгмийн хүмүүсийн дунд буй өндөр хэрэгцээ, шаардлага. Манай сургалтад хамрагдсан хүмүүсээс олон улсын англи хэлний шалгалтаа амжилттай давж, гадаадын их дээд сургуулиудад элсэж суралцсан олон залуус бий. Мөн хэлний мэдлэгээ сайжруулснаар ажил мэргэжилдээ амжилт үзүүлэх, салбартаа манлайлах гэх мэт олон боломжууд нээгддэг.

-Иргэд ямархуу хэмжээнд хамрагдаж байна. Ямар хандлагатай байна?

-Иргэд тун нааштай хүлээн авч байна. Монголчууд бид англи хэлний бичгийн дүрмээ сайн мэддэг хүмүүс. Гэвч ярианы чадвар, дуудлагаа сайжруулах, унаган англи хэлтэй хүмүүстэй ярилцах боломж тэр бүр байдаггүй. ACE хөтөлбөр нь энэ боломжийг олгож байна. Дээр нь сургалтууд маань үнэ төлбөргүй бөгөөд хүн бүрт нээлттэй. Хүн өөрөө л хүсвэл англи хэлээ сайжруулж, цаашид ахисан түвшний боловсролын байгууллагуудад суралцах, ажил мэргэжилдээ өсч хөгжих боломжууд асар их байна. Манай байгууллага дээр зөвхөн хүүхэд, залуус гэлтгүй бүх насны хүмүүс америк багшаар англи хэл үнэгүй заалгах боломжтой.

-Одоо англи хэлний сайн дурын багш нараас асуултууд асууя. Та хоёрыг хэн гэдэг вэ. Хаанаас ирсэн бэ?

Dawson K.Woolley: -Намайг Dawson гэдэг Монгол ирээд 18 сар болсон байна. АНУ-ын Флорида мужийн Понтэ Вэпрагаас ирсэн.

Marcus B. Heemeyer: -Би Айдахо мужийн Мэридиан хотоос ирсэн. Намайг Mar­cus гэдэг. Монголд ирээд 14 сарын хугацаа өнгөрсөн байна.

Манай байгууллагад сайн дурын ажил хийх боломжууд их байдаг. Бид сайн дурын ажил хийх хүсэлтээ явуулахад, Монгол Улсад ажиллахаар хуваарилагдсан байсан. Монголд ирэх болсноо мэдээд их сайхан санагдсан.

-Монголын ямар соёл, хоол хамгийн их таалагдаж байна?

-Цагаан сарын баяр маш их таалагддаг. Би хувьдаа монгол хоолнуудаас хорхогт хамгийн дуртай. Хорхог хийх арга нь их өвөрмөц сонирхолтой санагддаг. Чулуу, 40 литрийн бидон ашиглаж байгаа нь их өвөрмөц. Амт нь түүнээсээ болоод гоё байдаг. Мөн хуушуурт дуртай. Хуушуур дундаа наадмын халиартай хуушуур хамгийн гоё нь.

-Монголд ирэхээс өмнөх болон дараах сэтгэгдэл ямар байна?

-Монголын талаар ирэхээсээ өмнө сайн мэддэггүй байсан. Одоо сэтгэгдэл маш өндөр байна. Маш сайхан байгальтай, ёс заншил, уламжлалтай. Монгол үндэсний хувцас их тансаг. Миний бодлоор монголчууд их мэдрэмжтэй хувцасладаг хүмүүс шүү. Өвөрмөц соёл, ёс заншилтай. Харин уур амьсгалын хувьд хүйтэн байна.

-Хэдээс хэдэн насны хүмүүст хичээл орж байна?

-Насны хязгааргүй болохоор бид бүх насны хүмүүст хичээл заадаг. Суралцахаар ирж байгаа хүмүүс үсгээ мэддэг байхад хангалттай.

-Долоо хоногийн хэдэн өдөр хичээл ордог вэ. Ачаалал их байна уу?

-Долоо хоногийн даваа, лхагва, баасан гаригуудад хичээл заадаг. Ачаалал бага байдаг.

-Сурагчид нь хурдан сурч байна уу?

-Хичээлийн турш ярих боломжийг суралцагчдадаа олгохыг зорьдог. Хүмүүс буруу ярих вий, зөв дуудлагаа дуудахгүй байх вий гэж бие барих үйлдэл ажиглагддаг. Тиймээс ичиж зовохгүй ярих хэрэгтэй. Хэлийг ярьж байж л сурна шүү дээ. Хүүхдүүд амархан сурдаг.

-Хичээл заах хөгжилтэй байдаг уу?

-Мэдээж хэрэг зугаатай байдаг. Хичээлийн үеэр тоглоом тоглоно, дуу сурна. Хичээлээ аль болох уйтгартай биш, сонирхолтой, бүтээлч байдлаар заахыг хичээдэг. Бас манай хөтөлбөр царайлаг багш нартай шүү.

-Гэрээ санаж байна уу?

-Үгүй дээ, одоогоор санахгүй байгаа. Монгол бол миний хоёр дахь гэр гэж хэлж болно. Би Монголд хайртай шүү. Гэхдээ Америк дахь гэр бүлээ хааяа бодож санадаг гэдгээ нуухгүй ээ.

-Монголд хийж үзмээр зүйлс бий юү?

-Морь унах хүсэлтэй байгаа. Монголд морь их байгааг мэддэг ч хараахан морь унаж амжаагүй явна. Мөсний баяр болон Бүргэдийн баяр үзмээр байна.

-Монголчуудын ямар зан таалагдаж байна?

-Монголчуудын зочломтгой зан таалагддаг. Монгол айлд орох үед өөрийнхөө гэртээ орж байгаа мэт мэдрэмж төрдөг. Ирснээсээ хойш зөндөө олон найз нөхөдтэй болсон. Дахин Монголд ирэх бодолтой байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • бах (172.69.252.170)
    монголчууд монгол ч үгүй англи ч үгүй юу ч үгүй болж байгаа юм байна даа мөхөл нь ирж байна! нэг л англи хэл гэсэн хүмүүс аль ч үгүй болно
    2024 оны 03 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 8 цаг 40 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top