x

Д.Монголхүү: Хуулийнхан “Та нар ялагдсан намын гишүүд шүү дээ” гэж хэлээд Ч.Отгочулуу, Н.Мөнхбат нарыг буруутгасан байна. Энэ бол маш ноцтой зүйл 

Хөгжлийн банкны хэрэг буюу тус банкийг байртай болгохдоо Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгосон хэрэгт буруутгагдсан ТУЗ-ийн гишүүд болох Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Н.Мөнхбат нарт холбогдох шүүх хурал өчигдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болов. Шүүх бүрэлдэхүүн Н.Мөнхбатад оноосон дөрвөн жилийн ялыг хоёр жил болгон бууруулж, харин Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт торгуулийн ял оноон суллах шийдвэр гаргасан юм.


Шүүх хуралд ажиглагчаар АН-ын гишүүд Да.Ганболд, Н.Батбаяр, Г.Уянга, Д.Монголхүү, Ц.Чинбат нарын хүмүүс оролцжээ. АН-ын гишүүн Д.Монголхүүтэй ярилцлаа.

-Ч.Отгочулуу нарын шүүх хуралд ажиглагчаар оролцож байна. Өмгөөлөгчдийн зүгээс тэднийг улс төрийн хоригдол гэж тодотгож байгаа. Шүүх хурлын уур амьсгалаас дуулгахгүй юу?

-Өмгөөлөгчид харин ч зөөлрүүлж хэлээд байна. Шүүх хурлын явцад хоёр талын яллах болон өмгөөлөх байр суурь, нотлох баримтыг сонсож байхад нэг зүйлийг тодорхой ойлгож авлаа. Ч.Отгочулуу нарыг Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгосон гэж буруутгасан. Гэтэл нөгөө талд Худалдаа хөгжлийн банкнаас байр худалдаж аваагүй байсан бол төрийн өмчийн компанийн хэрэгцээ шаардлагыг хангаагүй гэж бас л яланд унах байж. Яг л хоёр иртэй хутга шиг нөхцөл байдал өрнөж байна. Тэгэхээр энэ бол цэвэр улс төрийн захиалгат, зохиомол гэмт хэрэг. Өмгөөлөгч нар үндэслэлүүдээ маш тодорхой тавьж ярьж байна. Харин прокурор, хохирсон гээд байгаа Хөгжлийн банкны зүгээс үндэслэлүүдээ тайлбарлаж чадахгүй байлаа. Тийм л дүр зургийг харлаа. Ерөөсөө л цэвэр улс төрийн хэрэг харагдаж байна. Ажлаа хийснийхээ төлөө ялтан болчихсон үзэгдэл юм байна.

-Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд бүгд шийдвэр гаргахад оролцсон. Гэтэл нэр бүхий хүмүүс л буруутгагдаж байгааг хурлын үеэр ярих юм уу?

-Энэ чинь эрх баригчдын угсарсан технологи. Үүгээр өөрсдийнх нь эрх ашигт тээглэсэн, саад болсон хэн ч байсан машиндаж байдаг. Бидний шүүх хурал яаж явсан, яаж хэрэг зохиож ялтан болж байсан тэр хувилбар давтагдаж байлаа. Хурлын үеэр Н.Мөнхбат хэлж байсан. “Хамтын шийдвэрийг долоон хүн гаргасан. Гэтэл гурвыг нь сугалж авч яллаад нөгөө дөрвийг нь эрх чөлөөтэй явуулчихсан. Буруутай юм бол бүгд яагаад шалгагдахгүй байгаа юм бэ” гэж мөрдөн байцаагчаас асуухад “Та нар ялагдсан намын гишүүд шүү дээ” гэж хариулсныг хэлж байна лээ. Энэ бол маш ноцтой зүйл шүү дээ.

-Буруутгагдаж байгаа хүмүүсийн улс төрийн үзэл баримтлалыг харахад бүгд танай намынх байх аа?

-Тийм. Ч.Отгочулуу гэхэд АН-ын гишүүд дотроо эдийн засгийн мэдлэг боловсролоороо толгой цохих лидерүүдийн нэг. МАН яагаад айгаад байгааг таахад хэрэв Ч.Отгочулуу аль нэг тойрогт нэр дэвшиж гарч ирээд МАН толгой лидертэй өрсөлдөөд унагаачих вий гэсэн айдас байна гэж би харж байна. Өөр нэг зүйл гэвэл МАН-ынхныг хулгайч, луйварчид гэдгийг нийгмээрээ харж мэдэрчихсэн. Гэтэл тэдний энэ үйл явдал “АН-ынхан бас хулгайч байгаа биз дээ” гэж өөрөө унахдаа АН-ыг татаж унагааж байгаа үзэгдэл ч гэж тайлбарлаж болно. Аль ч хувилбарыг бодоход улс төрийн захиалгат хэрэг.

-Хэрэв тийм бол хувь хүнд ихээхэн хор хөнөөлтэй юм. Эрх чөлөөгөө хасуулахаас эхлээд тухайн хүний амьдралд хар толбо үлдэх нь?

-Адаглаад нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийн хувьд хэцүү. Ялтан гэдэг нэр зүүнэ. Учир мэдэхгүй хүмүүс шууд л тэгж хүлээж авна. Сэтгэл санаа гэдэг бол биологийн эрүүл мэндэд маш хортой. Гэр бүлийн хэвийн амьдрал, баланс алдагдана. Гол нь хүний нэр төр гэдэг хэзээ ч сэвтэж болохгүй зүйл.

Тиймээс улс төрийн захиалгат хэргээр хүмүүсийг ялладаг байдлыг зогсоох цаг болсон. Эрх баригчдад хүнийг хэлмэгдүүлдэг “дэд бүтэц” байна. Энэ дэд бүтэц дээрээ суурилсан технологи бий болгочихсон. Өрсөлдөгч нараа намнадаг, хэрэг зохиодог, ялладаг бэлэн платформ тэд нарт байна. Шийдэл гэвэл энэ дэд бүтцийг эвдэж нураах ёстой. Үүний тулд хуулийн салбарын реформ хэрэгтэй. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. 1990-ээд оноос өмнөх нийгмийн сэтгэлгээ, хууль хэрэглээний үзэл санааг устгах ёстой. Хуульч нарыг бэлтгэдэг сургуулийн хөтөлбөрийг өөрчлөхөөс эхэлнэ. Тэгэхгүйгээр нэг шүүгч, прокурорыг ажлаас чөлөөлөөд энэ шинэчлэл урагшлахгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 7 цаг 32 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top