x

Д.Бэхбат: Нүдээр, гараар үнэт эдлэл жинхэнэ эсэхийг тогтоох боломжгүй

“Мөнгөн завьяа” худалдааны төвд СЗХ болон Стандарт, хэмжил зүйл газрын сорьцын хяналтын газраас тухайн төвд худалдан борлуулж буй эрдэнийн чулуу, үнэт эдлэлүүдэд сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэхийг хяналаа. Мөн мөнгөн аягыг стандартын дагуу үйлдвэрлэсэн эсэхийг нягтлах, иргэдэд хуурамч бараа, бүтээгдэхүүн авахаас сэргийлэх заавар зөвлөмж өгөв.

-Ямар төрлийн хяналт хийгдэж байна вэ?

-Бүх хэмжих хэрэгсэл заавал баталгаажуулалтад хамрагдсан байх ёстой. Иргэд, худалдаа эрхлэгчид дунд хамгийн түгээмэл асуудал бол жингийн асуудал байдаг. Үнэт эдлэлийн худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд нарийвчлал өндөртэй жин ашиглах ёстой. Худалдаа эрхлэгчид стандартад нийцсэн жин ашиглаж байгаа эсэхэд хяналт шалгалт өнөөдөр хийгдэж байна. Өнөөдөр нийт “Мөнгөн завьяа” худалдааны төвд 80 гаруй худалдаа эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байна. Бид “Мөнгөн завьяа” худалдааны төвийн зохион байгуулагчид болон удирдлагуудтай уулзалт хийж байна. Бид хэд хэдэн асуудлын хүрээнд ярилцаж байна. Нэн тэргүүн худалдааны жин баталгаажсан байх ёстой. Жин баталгаажуулах ажил дээр Стандарт хэмжил зүйн газрын улсын шалгагч нар ажиллаж байна.

Худалдаа эрхэлж байгаа түрээслэгчид хууль эрх зүйн талаарх мэдлэг боловсрол дутмаг байгаа бол бидний зүгээс мэдлэг мэдээллийн сайжруулах чиглэлээр хамтарч ажиллаж болох тухай хэлэлцэж байна. Нийтлэг зөрчлийг арилгах зорилгоор албан шаардлага хүргүүлэх юм.

-Иргэд гараар бариад, нүдээр хараад хуурамч барааг таних боломжтой юу?

-Өргөн хэрэглээний үнэт эдлэлүүд жинхэнэ, хуурамч эсэхийг олж тогтоох уламжлалт аргууд байдаг. Тухайлбал мэдрэхүйн эрхтнээ ашиглаж, шүлсээрээ норгож, гараараа имэрч гэх мэт. Гэхдээ өнөө үед үнэт металлын чанарыг хүн нүдээр хараад мэдэхгүй, гараараа бариад мэдрэхгүй. Хуурамч, жинхэнэ бүтээгдэхүүнүүдийг ялгах боломжгүй учраас баталгаажсан бүтээгдэхүүн авах хэрэгтэй. Бүрмэл мөнгөн аяганд цул мөнгөн аяганы өртөг төлөх ёсгүй.

-Хуурамч бараа авсан иргэд хаана хандах ёстой вэ?

-Нэн тэргүүнд сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Стандарт хэмжил зүйн газарт хандах ёстой. 1800-2525 гэсэн утсаар санал гомдол тогтмол хүлээн авч байна. Хяналт шалгалт хийж байгаа гол зорилго бол хэрэглэгчийг хохирогч болохоос өмнө урьдчилан сэргийлэх зорилготой юм. Энэхүү үйл ажиллагаагаар бид иргэд худалдан авалт хийхдээ анхаарах ёстой зүйлсийг мэдээлж байна. Нэгдүгээрт, сорьцын баталгаатай бараа бүтээгдэхүүн ав. Хоёрдугаарт, эрдэнийн чулууны ангилалд багтаж байгаа бүтээгдэхүүн авахдаа “Эрдэнийн чулууны гэрчилгээ”-тэй бараа сонгож авах хэрэгтэй. Сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэхийг буюу сорьц тогтоох шинжилгээний бичгийг худалдан авагч шаардах эрхтэй.

-Дутуу сорьцтой бол яах вэ?

-Сорьц гэдэг зүйл маань үнэт металлын агуулга дээр яригддаг хэмжигдэхүүн юм. Үнэт металлаар хийсэн эдлэлийн чанар байдлыг илэрхийлж байгаа гол үзүүлэлт. 999 гэдэг бол тухайн үнэт металлын хальсийг 1000 нэгж гэж үзэх юм бол 999 нэгж нь алт байх ёстой. 999 сорьцтой гэж зарчиад 999-ээс доош сорьцтой байх юм бол худалдан авч байгаа хүндээ хохиролтой юм. Үүнээс сэргийлэх зорилгоор бид энэхүү хяналт, шалгалтыг хийж байна. Сорьц баталгаагүй байна гэдэг сорьцдоо хүрээгүй байна гэсэн үг. Үнэт эдлэл худалдан борлуулах үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөл шаарддаг. Тиймээс иргэд худалдан авалт хийж байгаа бол үйлдвэрлэгчийн барааны тэмдэг, сорьцын баталгааны тэмдэгтэй бүтээгдэхүүн авах хэрэгтэй.

-Сорьцыг ямар байгууллага баталгаа жуулдаг вэ?

-Засгийн газрын тохируулагч агентлаг, стандарт хэмжил зүйн газрын харьяа Сорьцын хяналтын газар баталгаажуулдаг. Үнэт металлын сорьц тогтоох лаборатори болон эрдэнийн чулууны лаборатори баталгаажуулдаг.

-Хуурамч үнэт эдлэл зарсан тохиолдол 2023 онд хэд бүртгэгдсэн бэ?

-Иргэдийн санал гомдолын дагуу 69 иргэн, 34 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн. Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид нийт 55 зөвлөмж, албан шаардлагыг зохих журмаар өгсөн. Иргэдээс ирсэн гомдлыг бид барагдуулах, нягтлах шалгах чиглэлээр ажиллаж байна. Хэрэглэгч худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийхээ тухай санал гомдол гаргаж байгаа бол авсан газар тодорхой байх ёстой. Буцах хаягтай, буух эзэнтэй газраас худалдан авалт хийсэн тохиолдолд бид иргэний санал, гомдлыг шийдвэрлэхээр ажиллах боломжтой. Харин гудамжнаас, гар дээрээс буюу үнэт эдлэл худалдаалах зөвшөөрөлгүй газраас хуурамч үнэт эдлэл авсан тохиолдолд бидний зүгээс шийдвэрлэх боломжгүй.

-Импортын бүтээгдэхүүн ямар стандарт мөрдөх вэ. Тухай импортолсон улсын сорьцын гэрчилгээ монголд хүчинтэй юу?

-Импортын үнэт эдлэлд Монгол Улсын сорьцын хяналтын дүрэм журам хэрэгжинэ. Заавал баталгаажуулах ёстой. Өнөөдрийн байдлаар бид “Мөнгөн завьяа” худалдааны төвд худалдаа хийж байгаа хүмүүүст импортын 380 орчим ээмэг, зүүлтээ сорьцын баталгаанд хамруулах шаардлага тавилаа. Тиймээс сорьцын баталгаанд хамрагдах хүртэл эдгээр барааг худалдан борлуулах эрхгүй болж байгаа юм.

-Нэг үнэт эдлэлд хэдэн баталгаажуулсан баримт шаардаж байна?

-Мөнгөн эдлэл дээр зургаан талтай тэмдэглэгээ дарагдсан байх ёстой. Жишээлбэл энэхүү мөнгөн аяга дээр сорьцын баталгааны тэмдэг дарагдсан байна. Энэхүү хоёр тэмдэглэгээний нэг нь үйлдвэрлэгчийн барааны тэмдэг. Үйлдвэрлэгчийн барааны тэмдэг гэдэг бол оюуны өмчийн газраас олгогддог тэмдэг. Хэн нэгэнтэй давхцах боломжгүй. Хэн үйлдвэрлэсэн гэдэг нь тодорхой болж байна гэсэн үг. Дараа нь Стандарт хэмжил зүйн газраас химийн шинжилгээ хийгээд сорьц нь 999 гэдгийг баталгаажуулж байгаа юм. Энэхүү хоёр тэмдэглэгээ дарагдсан бүтээгдэхүүнийг сорьцын баталгаатай гэсэн үг. Өөрөөр хэлбэл мөнгөн эдлэл биш эдлэл дээр бид баталгааны тэмдэг тэмдэглэгээ дарах боломжгүй юм. Мөнгөн эдлэл биш бол химийн шинжилгээ хийх боломжгүй байдаг. Сорьцын баталгааны тэмдэгийг зөвхөн зохих шаардлага хангагдсан бүтээгдэхүүн дээр дардаг.

-Мөнгөн аяга ямар стандарттай вэ?

-2015 онд мөнгөн аяганы стандарт батлагдсан. Тагшны хэмжээ, мөнгөн металл орох орцны хэмжээ аяганы хэмжээнээс хамаараад бүгд өөр. Бүрмэл мөнгөн аяганы дотрыг MNS 3477 стандартад заасан 999.0 сорьцтой мөнгөөр, суурийг М3 925, 875, 835, 800 сорьцтой мөнгөний хайлшаар үйлдвэрлэх ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 9 цаг 34 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top