x

Хэнри Киссинжэр: Маогаас Путин хүртэл

ХЭНРИ КИССИНЖЭР: МАОГААС ПУТИН ХҮРТЭЛ

Хэнри Киссинжэр нь Таллэйран, Мэттэрних нартай эн зэрэгцэх дипломатч юм. Өнгөрсөн зууны эдгээр домогт дипломатууд гучин жилийн турш тайзан дээрээ байсан бол Киссинжэр ердөө найман жилийн дотор Америк-Хятадын харилцааг сэргээж, Вьетнамд энх тайван тогтоож, Москваг "эерүүлж" дөнгөсөн юм. Эдгээр амжилтын аль нь ч түүхэнд үлдэхэд хангалттай. Хэрэв Киссинжэр АНУ-аас гадна төрөөгүй бол өөрийн чадвар, гавьяа зүтгэлдээ тулгуурлан Ерөнхийлөгчийн суудалд тэмүүлж болох байсан гэж ярьцгаадаг.

Дэлхийн дэг журмын ирээдүйн архитектор 1923 оны тавдугаар сарын 27-нд Баварийн Фюрт хотод сургуулийн багшийн гэр бүлд төрж, Хайнц гэгддэг байснаа хожим нь нэрээ "Хэнри" болгон өөрчилжээ. Тэрээр 100 жил наслаад энэ оны арваннэг дүгээр сарын 30-нд Коннэкэикутэд гэртээ нас барлаа.

ШИНЭ ЭХ ОРОН

Түүнийг 15 настай байхад гэр бүлийнхэн нь нацистуудаас зугтан Нью-Йоркт иржээ. Залуу Киссинжэр Манхэттэнд сургуульд сурахын зэрэгцээ сахлын сойзны үйлдвэрт цагийн ажил хийж байв.

1943 онд цэрэгт татагдан, герман хэлнийхээ ачаар 84-р явган цэргийн дивизийн тагнуулын албанд томилогдов. 1945-1946 онд тэрээр Германы Ханновэр, Хэссэн зэрэг нутагт SS-ийн дарга нарыг хайж илрүүлэх ажилд дайчлагдсан.

Киссинжэр 1950 онд Харвардын их сургуулийг онц дүнтэй төгссөн (түүний "Түүхийн утга учир" хэмээх 388 хуудас бүхий дипломын ажил нь тус их сургуулийн дөрвөн зуун жилийн түүхэн дахь хамгийн урт диссертаци юм). 20 орчим жил профессор, шинжээчээр амжилттай ажилласан.

1969 оны нэгдүгээр сард Ричард Никсон Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа нэрт шинжээчид Үндэсний аюулгүй байдал хариуцсан туслахынхаа албан тушаалыг санал болгов. Вашингтоны ажиглагчдын үзэж буйгаар Киссинжэрт Ерөнхийлөгч хязгааргүй итгэж байсан ч үүнээсээ болж Төрийн нарийн бичгийн дарга Вильям Рожэрсийг үл тоомсорлож байсан нь ёс суртахууны хэмжээ хязгаараас дэндүү хальсан явдал байлаа. 1973 онд Киссинжэр АНУ-ын түүхэнд цорын ганц удаа гадаад бодлогын хоёр гол албан тушаалыг нэг гарт төвлөрүүлж, Никсоны залгамжлагч Жэралд Фордын үед энэхүү онцгой байр сууриа хадгалсаар байв. Тэрээр үзэл суртал, хүний эрхийн асуудалд харьцангуй бага анхаарал хандуулж, сонгодог Реалполитикийг дагадаг нэгэн байжээ.

ДЭЛХИЙН ӨӨРЧЛӨЛТ

Маоист Хятадтай төдийгүй, өрнөдийн үнэт зүйлсийг үгүйсгэх талаар бүр ч хол гарсан Зөвлөлт улстай АНУ гэнэт ойртож эхэлсэн нь 1970-аад оны эхээр ертөнцийг гайхашруулав. Харин Киссинжэр геополитикийн үзэл бодол давамгайлна гэж итгэж байсан, тэрэндээ ч эндүүрээгүй ээ. Хөшигний ард Румыний удирдагч Николай Чаушеску хүртэл оролцсон хөндлөнгийн орны дипломатууд, улстөрчид буухиалан дугарав.

1971 оны дөрөвдүгээр сард Хятад улс анх удаа барууны тамирчдыг – (Америкийн ширээний теннисний багийг) нутагтаа урьсан нь хэний ч санаанд оромгүй явдал байлаа. "Пин-пон дипломат ажиллагаа" гэсэн хэллэг сурах бичигт ч орсон.

Mao Zedong and Mr KissingerДолдугаар сарын 9-11-нд Киссинжэр өөрөө Бээжинд нууцаар айлчилсан нь орчин үеийн олон улсын практикт тун ховор тохиолдол юм. 1972 оны хоёрдугаар сард Никсон Хятадад албан ёсны айлчлал хийж, дипломат харилцаа тогтоож, Вашингтон Тайванийг де-юре Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрснөөр энэхүү сэтгэл хөдөлгөм дипломат үзүүлбэр дээд цэгтээ хүрчээ. Хэнри Киссинжэр 1977 онд АНУ-д улс төрийн сүүлчийн албан тушаалаасаа огцорсон ч үүний дараа Хятадад хэд хэдэн удаа айлчилжээ. Тэрээр Вашингтоныг албан ёсоор  төлөөлөхөө больсон ч тэр болгонд хятадууд түүнийг дээд түвшинд хүлээн авч байсан. Вашингтон, Бээжингийн харилцаа нь дэлхийн тогтвортой байдал, хоёр орны хөгжил дэвшлийн гол түлхүүр гэдэгт Киссинжэр итгэдэг байв.

Хэнри Киссинжерийн On China Буюу Хятад номыг НЭПКО компани орчуулан гаргасан.

Гэсэн хэдий ч өдгөө тэдний хоорондын харилцаа олон арван жилийн хамгийн тааруу байдалд байна. Киссинжэр үүнийх нь төлөө Дональд Трамп, Жо Байдэн нарын засаг захиргааг удаа дараа шүүмжилж байлаа. Тэрээр хэлэхдээ, АНУ-ын эрх баригчид Бээжинтэй яриа хэлэлцээ хийхийг оролдож эхлэх бүрдээ юун түрүүн Хятадыг янз бүрийн хууль бус үйлдэл, дайсагнал гэх мэтээр буруутгахаас яриагаа эхэлдэг.

Генри Киссинджер и Си Цзиньпин в июле 2023 года в Пекине

Хэнри Киссинжэр 100 насныхаа ойг тэмдэглэснээс хойш хоёр сарын дараа буюу энэ оны долдугаар сард Хятадад сүүлчийн айлчлалаа хийсэн юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин түүнийг халуун дотноор хүлээн авч, Хятадын анд гэж нэрлэжээ.

Подписание Парижских соглашений по Вьетнаму (в центре Генри Киссинджер)

1973 онд Хэнри Киссинжэр зургадугаар сарын 13-нд гарын үсэг зурсан гал зогсоох, Америкийн цэргийг гаргах, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр тус улсын хоёр хэсгийг тайван замаар нэгтгэх тухай заасан Вьетнамын асуудлаарх Парисын хэлэлцээрийг боловсруулсны төлөө Нобелийн энх тайвны шагнал хүртжээ. Энэ хэцүү хэлэлцээр дөрвөн жил үргэлжилсэн юм. 1975 оны дөрөвдүгээр сард Өмнөд Вьетнамыг Умардынхан зэвсэгт хүчээр булаан авч, коммунист дарангуйлал тогтоосноор "энх тайван" дууссан нь үнэн. Нобелийн хороо эцсийн үр дүнг дэндүү гоомой тооцож хэт яарсан гэж шүүмжлэгчид хэлдэг.

"ЭЕРҮҮЛГИЙН" АРХИТЕКТОР

Киссинжэрийг Зөвлөлтийн сайд Андрей Громыко "чөтгөр" гэж нэрлэсэн ч хүндэлдэг, амалсан үгэнд нь найдаж болно гэж бас хэлсэн. 1972 оны тавдугаар сард Ричард Никсон ЗХУ-д хийсэн албан ёсны айлчлал нь "эерүүлгийн" хамгийн чухал үйл явдал болов. Энэ бол Франклин Рузвельт Ялтын бага хуралд оролцсоныг эс тооцвол АНУ-ын Ерөнхийлөгчийн Орост хийсэн анхны айлчлал байлаа. "Никсон ба түүний хатагтай" гэсэн нэр Высоцкий ч дуундаа багтаасныг зөвлөлтийн иргэд маш сайн санадаг ч, 1975 он хүртэлх бусад дээд хэмжээний уулзалтууд болон айлчлалын жинхэнэ зохион байгуулагч, гол хэлэлцээч нь Киссинжэр байсныг төдийлөн мэддэггүй. Никсоныг Ленинград, Киевт айлчлуулахад Громыкотой хэлэлцээ хийхээр Киссинжэр Москвад үлджээ. 

Саммит СССР-США в поезде, 1974

Дараа нь тэр ЗХУ-д хэд хэдэн удаа ирэхдээ Ленинградыг үзэхийг үнэхээр хүсч байсан ч тэр болгонд ямар нэг зүйл болохгүй байв. Эцэст нь ийм хот үнэхээр оршин буйд эргэлзэх болсноо Громыкод хэлсэн удаатай.

"Манай хувьсгал хаана болсон бэ?" - Зөвлөлтийн сайд онигоог нь хөгжөөв.

"Санкт-Петербургт" гэж Киссинжэр хариулав. Тэрээр түүхийн талаарх мэдлэгээрээ бахардаг авч энэ тохиолдолд алдсан, учир нь 1917 онд хот хэдийнээ Петроград гэсэн нэртэй болсон байжээ. Киссинжэр ЗХУ-ын удирдагчидтай мэдээжийн хэрэг учиргүй найрсаг биш ч, албан протоколоос давсан хувийн харилцаатай байв. Нэгэн удаа зэрлэг гахай амжилттай агнасны дараа (Америк эр буудаагүй) Леонид Брежнев зарц нараа явуулж, өөрөө хоол хийн, архи хундагалж эхэлсэн бөгөөд Киссинжэрийг "хий дэмий сул суулгахгүй" гээд, хиам огтлуулж, үнэхээр амттай гэж нэмж тайлбарлав. 

Хэнри Киссинжэр Оросыг насан туршдаа сонирхсон хэвээр байв. Тэрээр Владимир Путинтэй хэд хэдэн удаа уулзсан бөгөөд хамгийн сүүлчийнх нь 2016 оны хоёрдугаар сарын 3-нд Москвад болсон. Дэлхийн улс төрийн ахмад зүтгэлтэн маань олон нийтэд хийсэн мэдэгдэлдээ Крымийг Орост нэгтгэсэн явдлыг шүүмжилсэн ч, Украиныг НАТО-д элсүүлэхийг яарах хэрэггүй гэж уриалжээ. Путин сая Киссинжэрийн эхнэрт эмгэнэл илэрхийлсэн.

Киссинжэрийн олон тооны цол, хэргэмийн дунд Оросын Шинжлэх ухааны академийн академич, ОХУ-ын ГХЯ-ны Дипломат академийн хүндэт докторын зэрэг багтдаг.

ОРОС, УКРАИНЫ МӨРГӨЛДӨӨНИЙ ТАЛААРХИ ҮЗЭЛ БОДЛЫН ХУВЬСАЛ

Киссинжэр Орос, Украины мөргөлдөөний талаар нэг бус удаа дуугарч байлаа. Түүний мэдэгдэлд заримдаа янз бүрийн хариу эсэргүүцэл үзүүлдэг. Дайн эхлэхийн өмнө тэрээр Украиныг НАТО-д элсүүлэх нь улс төрийн ухаалаг шийдвэр биш бөгөөд энэ нь хурцадмал байдалд хүргэж болзошгүй гэж мэдэгджээ. Түрэмгийлэл эхэлснээс хойш хэдэн сарын дараа тэрээр дайныг аль болох хурдан дуусгахын тулд украинчууд Оросын булаан эзэмшиж буй газар нутгаа тэдэнд өгөхийг санал болгов. Энэ мэдэгдэл нь Киев болон Украины холбоотнуудын дургүйцлийг төрүүлсэн.

Гээд хожим нь үзэл бодлоо өөрчилсөн. “Дайны өмнө би Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэхийг эсэргүүцэж, өнөөдрийн бидний харж байгаа зүйл эхлэх вий гэж айж байсан. Гэхдээ өнөөдрийн ийм нөхцөлд төвийг сахисан Украины тухай санаа нь утгагүй зүйл болсон" гэж Киссинжэр энэ оны нэгдүгээр сард Дэлхийн эдийн засгийн форумд видео холбоосоор хэлжээ.

Энэ оны арваннэгдүгээр сарын 10-нд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Енс Столтэнбэргийг Атлантын далай дамнасан харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн жил бүр олгодог Берлин дэх Америкийн академиас Хэнри Киссинжэрийн нэрэмжит шагналыг хүртээлээ. Өнгөрсөн жил энэ шагналыг Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер хүртжээ. Хэнри Киссинжэрийн нэрэмжит шагналыг 2007 оноос хойш жил бүр олгодог. Өнгөрсөн жилүүдийн шагналтнуудын дунд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш, мөн Хэлмүт Коль, Ангэла Мэркэл болон бусад улс төрчид багтжээ.

Эх сурвалж: BBC /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр Өчигдөр 10 цаг 00 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Уржигдар 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Уржигдар 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Уржигдар 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Уржигдар 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Уржигдар 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Уржигдар 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Уржигдар 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Уржигдар 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Уржигдар 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Уржигдар 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Уржигдар 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Уржигдар 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Уржигдар 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Уржигдар 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Уржигдар 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Уржигдар 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Уржигдар 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Уржигдар 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Уржигдар 10 цаг 30 мин
iИх уншсан
Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top