x

Иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэхийг хүсч байна

Төсвийн тухай хуульд заасны дагуу Улаанбаатар хотын 2024 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулах, тэдний санал, хүсэлтийг тусган боловсруулах зорилгоор “Нийслэлийн төсөв-2024” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн харьяа байгууллагын удирдлагуудаас гадна есөн дүүргийн иргэдийн 230 орчим төлөөлөл оролцож, асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлэв.

Мөн Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нийслэлийн санхүү, төсвийн өнөөгийн нөхцөл байдал, энэ оны зарцуулалт, төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн томоохон ажил, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, 2024 оны төсвийн төслийг танилцуулав.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2024 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь

  • Агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах 
  • Улаанбаатар хотын холбоос зам нэмэгдүүлж, авто замын түгжрэлийг 30 хүртэлх хувиар бууруулах
  • Нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх
  • Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх
  • Өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор шинэ суурьшлын бүс, дэд төвүүдийг хөгжүүлэх, нийтийн тээврийн бодлогын цогц шинэчлэлийг хийх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар иргэд, олон нийтээс ОНХС, И-Монголиа гар утасны аппликэйшн болон цахим хуудсаар нийт 916,887 төсөл, арга хэмжээний санал хүлээн авсан байна. Эдгээрийн дийлэнх нь нийтийн эзэмшлийн талбайд амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх тохижилт, тоглоомын талбай байгуулах, камер болон гэрэлтүүлэг суурилуулах, авто зам, явган хүний зам засварлах, шинэчлэх, өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, гадна талбайн тохижилтын төслүүд байжээ. Уг саналуудыг төсвийн төсөлд тусгасан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 10 цаг 40 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 10 цаг 42 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 10 цаг 45 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 10 цаг 47 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 10 цаг 51 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 10 цаг 53 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв 16 цаг 0 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна 16 цаг 2 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ 16 цаг 3 мин ЛУИЗ 16 цаг 4 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв 16 цаг 6 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… 16 цаг 18 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав 16 цаг 19 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна 16 цаг 21 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ 16 цаг 22 мин Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөв 16 цаг 23 мин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид оролцов 16 цаг 24 мин Ральф Лорены Ferrari F50 шинэ рекорд тогтоолоо 19 цаг 54 мин SpaceX Dragon ОУСС руу 2300 кг ачаа хүргэв 19 цаг 56 мин Британи ОУВС-гаас тусламж авах эрсдэлтэй гэж эдийн засагчид анхаарууллаа 19 цаг 57 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top