Америкийн алдарт загвар бүтээгч Ральф Лорены эзэмшиж байсан спорткар Ferrari F50 RM Sotheby’s дуудлага худалдаанд 9,25 сая ам.доллараар зарагдаж, тус загварын үнийн дээд амжилтыг тогтоосон байна.
Энэ машин нь АНУ-ын онцлогт зориулан үйлдвэрлэсэн ердөө 55 F50-ын нэг бөгөөд шар өнгийн Giallo Modena будгатай хоёрын нэг гэдгээрээ онцлогтой. Лорен спорткараа 2003 онд Виржиниагийн нэгэн гэр бүлд худалдсан бөгөөд өнгөрсөн онд Florida дахь Ferrari төвд техникийн иж бүрэн үзлэг хийлгэсэн аж. Машинд 2009 онд Ferrari Classiche сертификат олгосон бөгөөд одоогийн гүйлт нь ердөө 8690 км байна.
Ferrari F50 нь 1995-1997 оны хооронд ердөө 349 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд 4,7 литрийн багтаамжтай атмосферын хөдөлгүүрээс 520 морины хүч гаргадаг хүчирхэг спорткар юм.
Эх сурвалж: RM Sotheby’s, OfficeLife.