x

Эдийн засгийг энгийнээр

Японд "Нутгийн татвар" гэдэг нэг хууль бий. Мэдэх нэг нь мэдэх байх, яадаг эд вэ гэхээр, өмнө нь япончууд оршин суугчийн татвараа одоо харьяалагдаж буй хороо хориндоо л төлдөг байж. Улаанбаатарт амьдардаг бол Улаанбаатарын засаг захиргаанд л татвараа хураалгана гэх мэт. Харин Нутгийн татвар гэдэг хууль гарснаар өгөх ёстой татварынхаа тодорхой хэсгийг хүссэн орон нутагтаа шилжүүлэн төлөх боломжтой болжээ. Жишээ нь өнөөдөр Улаанбаатарт амьдардаг хүн төлөх татварынхаа зарим хэсгийг төрсөн нутаг Увс аймагтаа ч юм уу өгч болно оо гэсэн үг.

Мэдээж энэ бол орон нутгийг хөгжүүлэх бодлогоор санаачилсан хууль. Тэгээд ч орчин үед хүмүүс хөдөөнөөс хот руу шавах нь ихсэж, хөдөө өсөж бойжиж хүн болсон ч яг хөдөлмөрлөж хийх бүтээх насанд хүрмэгцээ хот руу зугтаад явчхаар чинь орон нутгийнханд нэг л шударга бус санагдана аа даа?

Ингээд энэ шударга бусыг залруулж, орон нутгийг дэмжих зорилгоор Нутгийн татвар гэдэг хуулийг баталсан ба түүнээс хойш орон нутгийн засаг захиргаанууд хүмүүсийн татварыг өөртөө татах гээд элдэв янзаар уралддаг болжээ. Жишээ нь Булганыхан "Манай аймагт татвар төлбөл талархалд нь 10 литр айраг явуулна шүү", эсвэл Архангайнхан "Манайд татвар төлбөл 5 кг ааруул бэлэглэнэ шүү" гэх маягаар орон нутаг бүр өөр өөрсдийн дотоодын үйлдвэрлэлээрээ татвар төлөгчдийг татах болов. Татвар төлөгчид ч бас тэртэй тэргүй төлөх ёстой татвараа ааруулаар ч болов солиод авахад юуны муу байх вэ. Нутгийн татварын онлайн дэлгүүр зэрэг бизнес ч бий болж, тэндээс хүмүүс аль аятайхан бэлэгтэй орон нутгийг хайж олоод, татвараа шилжүүлдэг болов.

Тэгтэл энэ уралдаан улам ширүүсэж, яваандаа зарим орон нутаг "Орон нутгийн мөнгө" гаргах санаачилга ч ярьж эхлэв. Юу гэхээр, манайд татвар төлбөл манай нутгийн мөнгийг хариуд нь өгнө, тэр мөнгөөр ганц ааруул ч гэлгүй манай нутагт үйлдвэрлэсэн ямар ч бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжтой юм гэнэ. Америк доллар, Монгол төгрөг гэдэг шиг Ховдын "хов", Булганы "бул" гэх мэт мөнгөн дэвсгэртүүд гарч ирэх юм байх аа...

За ингээд энэ хүртэлх яриаг бүрэн ойлгож, толгойдоо төсөөлж чадсан бол үүн дээр тулгуурлаад одоо танд эдийн засаг гэж юу болохыг маш хялбараар тайлбарлаж өгье.

Хаана ч юм оршдог Хянган гээч аймаг "лан" гэдэг орон нутгийн мөнгөтэй болжээ гэе. Лан бол хэнд ч ойлгомжтойгоор татвар төлөгчдийн мөнгө биш Хянган аймгийн л мөнгө. Хэн нэг хүн Хянганд нутгийн татвар төлснийх нь хариуд Хянганы захиргаанаас тэр хүнд өгсөн бэлэг. Харин тэр бэлгээр Хянганы нөөцийг өөртөө татан төвлөрүүлэх боломжтой. "Нөөцийг татан төвлөрүүлэх" гэж сүр оруулж хэлсэн ч шулуухандаа бол талх худалдаж авахыг л хэлж байгаа юм. Талх гэдэг нөөцийг лан ашиглан татан төвлөрүүлнэ ээ гэсэн үг. Гэхдээ бас ажиллах хүч гэдэг нөөцийг ч татан төвлөрүүлж болно, эсвэл кино үзэх, автобусанд суух гэхчлэн нөөц нь юу ч байж болно л доо. Мөнгө гэдэг бол үндсэндээ нөөцийг татан төвлөрүүлэхийн төлөөх хэрэгсэл юм. Яах вэ, зайрмагаар ч бас тодорхой хэмжээнд нөөцийг татан төвлөрүүлж болох л байх. Жишээ нь хажуу айлын бацаанд "Манай гэрийг цэвэрлээд өгвөл 3 зайрмаг өгнө шүү" гэдэг ч юм уу. Гэхдээ л яаж ч бодсон зайрмагаар нөөц татан төвлөрүүлэх нь iphone-оор хадаас хадахтай л төстэй. Нэг ёсондоо нөөцийг татан төвлөрүүлэх цорын ганц зориулалтын хэрэгсэл бол мөнгө юм.

Лан гэдэг мөнгө Хянганы захиргаанаас анх хэвлэгдэж гараад, зах зээлээр эргэлдэж эргэлдэж, эцэстээ Хянганы захиргаандаа л буцаж ирнэ. Харин тэгж эргэлдэх зууртаа Хянганы дотоодын үйлдвэрлэлийг хөөрхөн сэргээж өгнө. Тэгэхээр үүнийг базаад хэлбэл ерөнхийдөө нэг иймэрхүү зүйл өрнөж байна гэж хэлж болно. Хянганы захиргаа иргэдэдээ хандаж "За би одоо лан хэвлэж тараалаа шүү. Үүгээр та нар өөрсдөдөө шаардлагатай нөөцүүдээ татан төвлөрүүлж байгаад, үйлдвэрлэл эрхлээрэй" гэжээ. Яах гэж тэгнэ вэ? Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, эдийн засгаа бэхжүүлэхийн төлөө л тэр. Өөрөөр хэлбэл, "нөөцийг татан төвлөрүүлэх хэрэгсэл" буюу мөнгө гээч зүйлийг төр хэвлэж тараах замаар дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, улмаар эдийн засгаа бэхжүүлдэг гэсэн үг. Мөнгө гээч хэрэгслийн ачаар энд тэнд хав дараатай байсан нөөцүүд хөдөлгөөнд орж, хоорондоо урвалд оромтгой болсноор тэндээс шинэ бүтээмж үүсдэг хэрэг. Тэгээд энэ зүйрлэл Хянган аймгаар тогтохгүй төр улсын хувьд ч ижилхэн. Тиймээс үнэндээ "татвар төлөгчдийн мөнгө" гэж байдаггүй юм. Байдаг нь зөвхөн төрөөс хэвлэж тараасан мөнгө л гэж бий. Түүнийг ашиглаад хүн бүр өөртөө нөөцийг татан төвлөрүүлж амь зууцгаадаг учиртай.

Одоо тэгвэл эдийн засгаа бэхжүүлэхэд мөнгийг ашиглаж болох бодит жишээг Хянган аймгийн авсаархан модел дээр харцгаая.

Хянган аймгийн нийт нөөц ерөнхийдөө хэмжээ хязгаартай, бас баримжаатай. Тэр нь өөрөө Хянганы эдийн засгийн багтаамж болно. Хянган уг нь самраараа алдартай ч сүүлийн жилүүдэд хушны ой нь хөгшрөөд, гарц нь муудсаар байгаа гэе. Тэгвэл үүн дээр Хянганы захиргаа лангаа ашиглан дараах бодлого хэрэгжүүлж болно.

Нэгд, самрыг зөвхөн лангаар арилжих журам гаргана. Хоёрт, ой сэргээх ажилд хувь нэмэр оруулсан хүмүүсийг лангаар урамшуулна. Ингэснээр хүмүүст самар идэхийг хүсвэл лантай болох шаардлага үүсэж, лантай болохын тулд ойн сэргээлтэд гар бие оролцох шаардлага үүсэж, том зургаараа самар гэдэг нөөцийг лангаар зохицуулах гольдрол үүсгэж байгаа юм. Тэгээд ой сэргэх хэрээр зах зээл дэх лангийн хэмжээ ихсэж, лангийн хэмжээ ихсэхийг дагаад самар гэдэг нөөцөд хүрэх боломж нэмэгдэнэ.

Эдийн засаг гэдэг бол маш товчхондоо самрын нөөцийг хэрхэн ашиглах, хуваарилах тухай ухаан бөгөөд төр үүний тулд мөнгө хэмээх "нөөцийг татан төвлөрүүлэх хэрэгсэл" ашиглан, зах зээлийн механизмд тулгуурласан бодлого хэрэгжүүлдэг учиртай.

Дээрх жишээнээс харж буйчлан мөнгийг тухайн нэг нөөцөд зориулан зохиомжлох боломжтой ба архитектураа зөв угсарч чадвал түүгээр маш гоё эдийн засгийн эко систем бий болгох ч боломжтой. Сүүлийн үеийн эдийн засагчдын олзуурхах болсон сэдэв. Өдийг хүртэл уламжлалт эдийн засагчид ирээдүйг тааварлан цэцэрхэж, эдийн засгийг бүхэлд нь загварчилж байгаад түүндээ элдэв анализ хийж бүлт бүлт үсэрсэн гамшгууд л байсан бол үүнээс цаашхи эдийн засагчид эко системийн загвар зохион бүтээдэг "эдийн засгийн инженерүүд" болох зүг рүү явж байгаа юм гэнэ лээ шүү. Энэ талаар Doughnut economics-ийн тухай бага сага уншиж дуулснаа ийнхүү тэмдэглэв.

ТОМёБОДё /Baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 1 цаг 30 мин Мэдээж “Ар нь түүз!” 1 цаг 41 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 1 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 2 цаг 6 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 2 цаг 10 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 2 цаг 14 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 2 цаг 20 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 2 цаг 25 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 17 цаг 24 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 17 цаг 28 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 21 цаг 13 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 21 цаг 27 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 21 цаг 39 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top