x

Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан

Боржуурын /бордюр/ хэрүүл хийсээр байтал борооны улирал ч дуусч байна. Удахгүй цас орно, өвөл эхэлнэ. Аягүйдвэл ус, цахилгаанаа хязгаарлана, улсаараа хөлдөж ч мэднэ. Энэ бол бидний хувьд “өвөл болохоор хүйтэн болдог” гэдэгтэй яг адил зүй тогтол юм. Ийм л улсад бид сүүлийн 30 жил амьдарч байна. Өнгөрсөн зууны 60, 70-аад онд ашиглалтад орсон “өвгөн” станцууд нь дэлбэрдгээрээ дэлбэрээд, улсаараа цахилгаан, дулааны хязгаарлалтад ороод, тэрийгээ бүр норм, дүрэм гээд итгэчихсэн.

Жилийн жилд л “эрчим хүчний салбар уналаа, импортын хараат байдлаасаа яаж гарах вэ” гэж ярьдаг. Сүүлийн 10-20 жил (миний мэдэхээр) эрчим хүчний салбарыг либералчлах тухай ярилаа, үе үеийн Засгийн газруудын толгойны өвчин байлаа. Атал ар шил дээр нь огт өөр эрх ашиг явдаг, эрх ашгийн тэр эрэмбэд нь мэдээж бид лав багтахгүй. Үүнийг саяхнаас дахин сөхөгдсөн 5-р цахилгаан станцын асуудал бүрнээ нотолж байна.

5-р станцын тендерийг анх 2008 оны наймдугаар сард зарласан. Түлш, Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ш.Батренчин гэдэг хүн тухайн үед “Тендерийг 2009 оны хоёрдугаар сард үнэлж дуусна, зургаан жилийн дараа гэхэд ашиглалтад оруулна” хэмээн мэдээлж байж. (https://gogo.mn/r/42841) Атал үүнээс хойш 17-18 жил өнгөрөөд байхад асуудал бахь байдгаараа. Гадаад дотоодын 20 гаруй байгууллага оролцох мэдүүлгээ өгсөн ч тендерийн шалгаруулалт амжилтгүй болж, барилгын ажил эхлээгүй.

2013 онд дахин тендер зарлаж, Францын “GDF Suez” (одоогийн “Engie”), Японы “Sojitz” зэрэг компаниудын консорциум тендерт шалгарсан ч улс төрийн нөлөө, гэрээний маргаанаас болж төсөл мөн л зогсчээ.

Сүүлийн тендерийг энэ оны тавдугаар сард зарласан. Нийслэлийн ЗДТГ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” (DBFOM) гэрээгээр төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, олон улсын нээлттэй тендер зарласан ч Монголын урдаа барьдаг компани “Моннис групп” хятад эзэнтэй, гурван хүнтэй Камбожийн компанид ялагдсанаар шүүхийн маргаан дэгдэж, асуудал зогссон. Атал одоо нөгөө хятад эзэнтэй, Камбожид бүртгэлтэй “цаасан дээрх” компани нь “Шунхлай холдинг”-той өрсөлдөхөөр шалгаруулалтад тунаж үлдээд байгаа аж. Өмнөх туршлагаас харвал Камбожийн компани дахин тендерт ялж, 5-р цахилгаан станцын асуудал дахиад хэдэн жилдээ замхрах магадлалтай. Үүнийг доор өгүүлэх баримтууд бүрнээ нотолно.

5-р станцын тендерийн шалгаруулалтад хоёр дахь удаагаа оролцож байгаа “Митайм Интернэйшнл” ХХК нь Камбожийн компани. Бүртгэлийн мэдээллээс нь харвал тус компани 2018 онд анх байгуулагджээ. Бүртгэлд “барилга байгууламж барих, нураах, төрөлжсөн бөөний худалдаа, зураг төсөл боловруулах, инженерийн үйлчилгээ үзүүлэх, далан байгуулах, автозам болон төмөр зам барих, тоног төхөөрөмж түрээслүүлэх, үйлдвэрийн машин тоног төхөөрөмж суурилуулах” чиглэлд үйл ажиллагаа явуулах" эрхтэйг дурдсан байна. 2018-2022 онд Mitime (Cambodia) Co нэртэй байгаад 2023 оноос Mitime International болгон нэрээ өөрчилжээ. Компани Камбожийн нийслэл Пномпень хотод бүртгэлтэй, ТУЗ-ийн даргаар БНХАУ-ын иргэн Тян Хаомин, захирлаар нь БНХАУ-ын иргэн Жао Жиэ ажилладаг.

“Митайм интернэйшнл” ХХК нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар 2022 оны зургадугаар сард “Митайм Монголиа” ГХОХХК нэрээр бүртгүүлсэн. Захирлаар нь толгой компанийн ТУЗ-ийн дарга Тян Хаомин ажилладаг. Үйл ажиллагааны чиглэлээ "авто машинаар ачаа тээвэрлэх, эрчим хүчний чиглэлээр зөвлөгөө өгөх, бөөний худалдаа эрхлэх" гэж бүртгүүлжээ. Компанийн эцсийн өмчлөгч нь мөн л Тян Хаомин.

Тус компани 2023 онд Тавантолгойн ДЦС-ын тендерт оролцож, 450 МВт-ын ДЦС-ын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгчээр шалгарсан ч сонгон шалгаруулалт дууссаны дараа уг компанийг “Тендерийн шаардлага хангаагүй” (сүүлийн 5 жилийн санхүүгийн тайлан аудитаар баталгаажаагүй, сүүлийн 10 жилд ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлагагүй) гэдгээр Сангийн яамнаас тендерийг хүчингүй болгосон байдаг.

2018 онд Камбожид байгуулсан уг компани тендерийн материалдаа "2015 оноос эрчим хүчний төслүүдийг бүтээн байгуулсан" гэж дурджээ. Тус компанийн хэрэгжүүлсэн төслийг танилцуулбал,

  • 2015-2016 онд 974 сая ам.доллараар БНХАУ-д 2х350 МВт хүчин чадалтай цахилгаан станц
  • 2015-2017 онд 1.3 тэрбум ам.доллараар БНХАУ-д 2х660 МВт хүчин чадалтай цахилгаан станцын өргөтгөл
  • 2017-2020 онд 1.4 тэрбум ам.доллараар 1450 МВт хүчин чадалтай Синьий нүүрс, цахилгаан, хөнгөн цагааны нэгдсэн дулаан, эрчим хүчний хосолмол цахилгаан станц
  • 2020-2021 онд 800 сая ам.доллараар БНХАУ-ын Нинжин дүүрэгт 300 МВт хүчин чадалтай нарны станц…

Өөрөөр хэлбэл, энэ компани өмнө нь энэ төрлийн ажил гүйцэтгэж байгаагүй, цаасан дээрх компани байжээ гэсэн үг. Харин Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш хоёр ч тендерт “амжилттай” оролцож, ялагчийн нэр зүүснээс үзвэл түүний ард манай эрчим хүчний салбарын томчууд байх магадлалтай. Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн нэр тухайн үед хэвлэлээр цухасхан дурьдагдаад өнгөрсөн. Сангийн яамны 2023 оны есдүгээр сарын 5, аравдугаар сарын 2-ны шийдвэрээр тендерийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг Эрчим хүчний яаманд даалгасан боловч Тендерийн үнэлгээний хороо “Тендерийг хүчинтэй хугацаанд шалгаруулах боломжгүй” гэсэн байдаг.

Гэвч одоо тус компани 5-р ДЦС-ын тендерт хоёр дахь удаагаа өрсөлдөөд явж байна. Буух эзэн, буцах хаягтай үндэсний компаниудиа мөргөж, хаа байсан Камбожид бүртгэлтэй, хятад эзэнтэй цаасан дээрх компанийг тендерт дахин дахин шалгаруулаад байгаагийн цаана хэний ямар эрх ашиг байгааг таамаглахад тийм ч хэцүү биш. Нэг бол энэ компанийн ард эрх барьж байгаа нам, эрчим хүчний салбарын удирдлагууд өөрсдөө сууж байна, эсвэл бүр өөрсдөө мөнгө угаах зорилготойгоор хилийн чанадад энэ компанийг байгуулсан байна. Өөр ямар ч хувилбар байхгүй.

Эрчим хүчний салбар өнгөрсөн 30 жилийн дотор ийм болтлоо унасан нь ч угаасаа үе үеийн манай Засгийн газрууд, эрх барьж байсан нөхөд, авилгач улстөрчидтэй холбоотой. Олон улсад нэр хүндтэй, нээлттэй компани, консерциум орж ирээд тендерт ялалт байгуулахаар дотоодоосоо улс төр хийгээд зогсоочихдог. Бодоход "надад хэд унах юм" л гэдэг байх л даа. ("10 хувийн Даваасүрэн" гээд алдартай нөхөр одоо ч УИХ-д сууж л байна) Үндэсний компаниуд нь өөрсдөө хөрөнгөө гаргаад хийе гэхээр нүдэнд орсон хог шиг үздэг. "Би л биш бол өөр хэн ч биш шүү" гэсэн нэг тийм шүд зуулттай. Өөрөө идэхгүй мөртлөө үнээнд идүүлдэггүй” (собака на сене) гэж нэг зүйрлэл байдаг. Монголчууд арай өөрөөр, бирдтэй зүйрлэдэг. Бурхны шашинд энэ амьтныг “Гурван муу заяаны хоёрт ордог, зүүний сүвэгч шиг нарийхан хоолойтой мөртлөө тэнгэр шиг том гэдэстэй, үргэлж идэхийг мөрөөдөж байдаг өлөн чөтгөр” гэж тайлбарлажээ. 

Товчхондоо, манай эрчим хүчний салбарт ийм нэг “бирд”-ийн наадаан сүүлийн 20 жил үргэлжилж байна. Сүүлийн 20-30 жил бид Хятадын аюул, Оросоос айж (айлгаж), тэгсэн мөртлөө эргэж хараад алгаа тосч амьдарлаа. Гэтэл аюул нь бид өөрсдөө юм байна. Ийм төр засагтай байхад бид ер нь дайснаар ч яах юм.  

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Derrick Leonard (149.34.252.35)
    THE HACK ANGELS RECOVERY EXPERT // A LEGITIMATE CRYPTO BITCOIN / USDT RECOVERY EXPERT I came across a company website that promised a big return on investment. I put 790k USDT in an online cryptocurrency investment platform and I was scammed out of everything. I was very disappointed with myself. When I went online, I found testimony about this hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT collective with a reputation for recovering cryptocurrency, i decided to get in touch with them and submitted my case to the expert. After a few hours of work with them, I was shocked to learn that they had recovered all of my stolen USDT in just 24 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. I advise everyone seeking to recover their lost bitcoin wallet hack, recovery of lost funds from fake investors or any online scam. Reach out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT. You can have a chat with him through. EMAIL Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 I am so happy and in tears of joy to get back my funds.
    2025 оны 08 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 17 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 19 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 21 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 22 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 24 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 25 мин "Эрчист Монгол" төрийн өмчит компанийг татан буулгалаа 26 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо 27 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 29 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 2 цаг 41 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 2 цаг 41 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 2 цаг 42 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 44 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 2 цаг 46 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 4 цаг 2 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 4 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 5 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 12 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 14 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top