x

"Тухайн үед шоконд байсан. Хүүгээ тэвэрч үнсэхийг л хүссэн"

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай байлдагч энэ сарын 12-ноос 13-ныг шилжих шөнө нас баржээ. Хүүгийн ар гэр рүү 13-ны өглөөний 07 цаг өнгөрч байхад цэргийн ангийн захирагч утсаар ярьж “Хүү чинь унтаад сэрсэнгүй” хэмээн мэдээлжээ. 

Өчигдөр талийгаачийн гэр бүлийнхэн Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн гадаа очиж, цэргийн ангид нэвтэрч захирагч болон хамт алба хааж байгаа байлдагчидтай уулзаж, камерийн бичлэг үзэхийг хүсч байгаагаа хэлсэн юм. 

Талийгаач хүүгийн аав: Цэргийн анги дээр очиход цогцсыг нь тээвэрлээгүй байсан. Орж хүүхдээ харья гэхэд харуулахгүй байсан. Бид дайрч, харна гэсэн. Тэгээд утсаа хураалгаад хүүгээ орж харсан. Тухайн үед шоконд байсан. Хүүгээ тэвэрч үнсэхийг л хүссэн. Манай хүний харснаар гарын хэсгээрээ улаан хүрэн байсан гэж ажигласан байна лээ. Тэгээд удаагүй бид гарцгаасан. Өчигдөр шөнийн 03 цаг хүртэл цэргийн анги дээр байсан. Бид цэргийн ангийн удирдлагуудаас олон юм хүсээгүй. Бичлэг байдаг бол үзчихмээр байна. Ойрхон байсан цэргүүдтэй нь уулзаж өмнөх өдөр ямар байсан эсэхийг асуухыг л хүсэж байна. 

Миний хүүг шүүх шинжилгээнийхэн аваад явсан. Өчигдөр 16 цагийн үед ирж гарын үсэг зурна уу гэсэн. Задлан шинжилгээ хийсэн гэдгийг нь мэдээгүй. Биднээс зөвшөөрөл авна гэж бодож байсан. Цэрэгт татагдаад хэд хоносны дараа ээж нь хүүтэйгээ уулзахаар ирэхэд уулзуулаагүй. Хүүдээ хэрэгтэй зүйлсийг аваад, ямар цэрэг болж вэ гэж харахаар очсон юм.

Миний хүү дөрөвдүгээр курст сурч байсан. "Сургуулиа төгсөөд цэрэгт явна" гэж ярьдаг байсан. Сургуулиа төгсөөд хүү нь амьдралаа аваад явна аа л гэдэг байсан. 

Миний хүүд ужиг өвчин байхгүй. Эрүүл сайхан хүү байсан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бодол (172.69.252.163)
    Сайхан хүүгээ алджээ. Ямар олиг байхав. Харамсалтай. Тэгэвч хүний зовлон дээр дөрөөлж үймээн дэгдээж төр, түмнээ хагаралдуулах явуулага хийгээд байгаа хэсэг бүлэг хүмүүс болилдоо! Өнгөрсөнийхөө сүнсийг амраах гэж ядаж байгаа ЭЭ-д дарамт болж тайвширахгүй үймрэх бишүү?
    2023 оны 11 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 12 цаг 2 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 12 цаг 4 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 12 цаг 7 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 12 цаг 9 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 12 цаг 13 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 12 цаг 15 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв 17 цаг 22 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна 17 цаг 23 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ 17 цаг 25 мин ЛУИЗ 17 цаг 26 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв 17 цаг 28 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… 17 цаг 40 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав 17 цаг 41 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна 17 цаг 43 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ 17 цаг 43 мин Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөв 17 цаг 45 мин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид оролцов 17 цаг 46 мин Ральф Лорены Ferrari F50 шинэ рекорд тогтоолоо 21 цаг 16 мин SpaceX Dragon ОУСС руу 2300 кг ачаа хүргэв 21 цаг 18 мин Британи ОУВС-гаас тусламж авах эрсдэлтэй гэж эдийн засагчид анхаарууллаа 21 цаг 19 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top