x

Х.Нямбаатар: Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих гэрээтэй тул хүмүүсийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр цэргийн дайчилгаа зарласны дараа эх орноосоо гарах иргэдийн тоо эрс нэмэгджээ. Оросууд хөрш зэргэлдээ Казахстан, Гүрж, Турк, Армен, Азербайжан болон бусад визгүй улс руу гарч байгаа бөгөөд Монгол руу гарах бөөгнөрөл мөн үүссэн тухай мэдээлж байна.

Тэгвэл хойд хил дээр үүсээд буй нөхцөл байдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрээр “Өнөөдрийн буюу есдүгээр сарын 22-ны өдрийн 08:00-12:00 цагийн байдлаар Алтанбулаг боомтоор зургаан орны 170 зорчигч орж ирсэн. Энэ дотор Монгол Улсын 14, ОХУ-ын 74 болон бусад орны иргэд байна.

Яг одоогоор хилийн боомт дээр нэг машиныг шалгаж оруулах хугацаа 8-10 минут байгаа. Авто замын боомт учраас хилийн үзлэг, шалгалт болон зорчигчийн визийг шалгаж штамб дардаг.

Өнөөдрийн 12:00 цагийн орчимд Хиагтад машины урт цуваа үүссэн байна гэдэг мэдээлэл сошиалд цацагдсан. Хамгийн сүүлд авсан мэдээллээр нэг хэсэг нь хилийн боомт орчимд дугаарлаж байгаа бол нөгөө хэсэг нь хилийн хоёрдугаар хаалтын цаана буюу Хиагтын талд дугаарласан байна.

Сүүлийн байдлаар Хиагт орчимд 60 гаруй машин дугаарлаж байна гэдэг мэдээлэл бий.

Ерөнхийдөө өчигдөр болон өнөөдрийн хувьд Монголын тал руу хөдөлгөөн ихэссэн гэдэг мэдээлэл байна.

Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих гэрээтэй учир гадаад паспорттой, өмнө нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй хүмүүсийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй.

Манай улсад байх гадаад иргэдийн тоог нийт хүн амын тоотой харьцуулж хязгаарласан байдаг. Аль нэг улсын иргэд манай улсын нийт иргэдийн 0.1 хувиас хэтрэхгүй байна гэдэг ч юм уу.

Одоогоор манай улсад байгаа гадаадын иргэдийн тоо 17-18 мянга орчим бий. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын баримт бичигт заасан хувь хэмжээнд хүрэхгүй тоо.

ОХУ-ын иргэд цэргийн дайчилгаанаас дүрвэж манай улсад орж ирж байгаа эсэхийг би хэлэх боломжгүй. Яагаад гэвэл тухай улсын дотоод асуудалд бид дүн шинжилгээ хийх эрхгүй" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгчээ 2025-05-23 Гэрийн зовлонг төрийн зовлон бүү болго! 2025-05-23 Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал боллоо 2025-05-23 Сэлэнгэ аймгийн хойд хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ 2025-05-23 Цоохор ирвэс — Уулсын эзэн, байгалийн тэнцвэрийн илэрхийлэл 2025-05-23 Халамж, гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулагдлаа 2025-05-23 Ахлах ангийн сурагчдад зориулсан “Level up” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ 2025-05-23 Ц.Даваасүрэн: Эхийн эндэгдэл буурсан нь хамтын ажлын үр дүн 2025-05-23 “Цогт хунтайжийн санаашрал” баримтат кинонд дүр бүтээсэн сурагч урам авлаа 2025-05-23 Засаглал, эрх зүйн хорооны хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ 2025-05-23 Иргэний нисэхийн үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа 2025-05-23 Улаанбаатар хотын замын бүтээн байгуулалтад турк компани хамтран ажиллах сонирхол илэрхийллээ 2025-05-23 Г.Дэмүүлийн нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан болно 2025-05-23 Метро төслийн барилгын ажил хоёрдугаар улиралд эхэлнэ 2025-05-23 Жендер ба уур амьсгалын өөрчлөлтийн уялдаа холбоог хэлэлцлээ 2025-05-23 Лука Модрич Реал Мадрид клубээс энэ зун явна 2025-05-23 Монгол, Катарын олимпын хороод хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-05-23 Газрын эрхийн цахим дуудлага худалдааг тавдугаар сарын 28-нд зохион байгуулна 2025-05-23 24 мега төслийн явц болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шинэ төслүүдийг хэлэлцэнэ 2025-05-23 Японд цагаан будааны үнэ түүхэндээ хамгийн өндөр өсөлттэй байгааг зарлалаа 2025-05-23
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Израиль Газад хүнс оруулахыг хязгаарлагдмал байдлаар зөвшөөр... Палм Спрингст үр тогтоох эмнэлгийг онилсон автомашины дэлбэр... “Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдө... Өрхийн дундаж орлого 1.8 сая, зарлага 2.9 сая төгрөгт хүрчээ... Магнус Карлсен 143 мянган шатарчинтай хийсэн түүхэн тоглолты... Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар а... АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлаг... Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суу...
Top