x

Нара: Улаанбаатрын унаган иргэдийг дуртай газраа амьдар гэж уриалмаар байна

Бидний дунд дуучин Нара нэрээр танигдсан, зөгийн аж ахуй эрхлэгч М.Нарантуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж Хөдөөг хөгжүүлэх гэж хичээж буй залуусаа дэмжихийг уриалав.

Тэрээр өчигдөр өөрийн цахим хуудаснаа таван жилийн турш зөгийн аж ахуй эрхэлж буй Түнхэл тосгонд үүсээд буй газрын асуудал, нутгийн иргэдийн халдлагын талаар ярьсан юм. 

Иргэн М.Нарантуяа "Би таван жилийн өмнө хүүгээ гурван настай байхад ирж зөгийн аж ахуй эрхэлж эхэлсэн. Сайны хажуугаар саар гэгчээр хүн бүрт тэр бүр тохиолдохгүй зүйл боллоо. Би эхний жилээ 70 сая, дараа жил нь 20 саяаар шатаж байж Монголд зөгийн аж ахуйг хөгжүүлэх гэж, хамгийн сайн чанартай байгалийн жинхэнэ цэвэр зөгийн бал гаргах гэж зүтгэж яваа иргэн. Энэ бүхнийг монголын арл түмэн бүгд мэднэ. Тэр дундаа Түнхэлийнхэн бүгд мэднэ. 

Энэ жил Түнхэлийг Баянбуурал тосгоноос илүү хүмүүс мэддэг болсон. Аялагчид ч ихсэж байгаа. Би байгаагаасаа байхгүй хүртлээ энэ тосгоны төлөө яваа хүн. Мөн би энэ жил энэ газраа өөрийн байшинг барих гээд суурь цутгах үед нутгийн иргэд над руу дайрлаа. Арай л гэдсээ зад өшиглүүлчихсэнгүй. Би энд мод огтолж, газар сэндийчиж хууль зөрчөөгүй. 

Нутгийн иргэдийн зүгээс "би энд газаргүй байхад чи яахаараа газар авдаг юм, байшин баридаг юм, энэ чин малын бэлчээр" гэж над руу дайрлаа. 

Энд өнөөдөр сэтгээд, орон нутгаа хөгжүүлье гэсэн залуучуудыг сэтгэлгүй, ажилгүй нутгийн иргэд гэх хүмүүс бөөрөлхөж байна. Энд Жан нэртэй Хятад амьдардаг. Тэр бусдын биед халдаж, газар орныг нь эзэлж байхад юу ч хэлээгүй хэрнээ, Иргэн М.Нарантуяаг байшин барих гэлээ гэж доромжилж, биед халдахыг завдлаа. Гэтэл би энэ нутаг орныг хөгжүүлэх гэж хичээж яваа хүн. Хөдөөнийхөн хотод дуртай газраа байшин барьж, авч амьдардаг хэрнээ "орон нутгаа хөгжүүлэх" гэсэн залуусыг хааж, боож, дээрэлхэж байна.

Хийж бүтээж байгаа хүмээсээ дэмжихгүй бол энэ монгол улс чин тамын тогоо боллоо. Гэтэл үүнийг хөгжүүлье, хүн шиг амьдаръя гэсэн нэгнээ "би нутгийн хүн" гэж дээрэлхэж байна. 

Ажилгүй, сэтгэлгээгүй газрыг өөрчлөх гэж зүтгэж яваа нэгнээ "ялаагаа аваад яв" гэж хөөж байна. Биднийг хэн ч монголын нутгаас хөөх эрхгүй. Улаанбаатрын унаган иргэдийг дуртай газраа амьдар гэж уриалмаар байна. Эсвэл хөдөөнийх нь хөдөөдөө, хотынхон нь хотдоо байя. Гэр бариад, хүн уриад мөнгө олж чадаагүй хүмүүс одоо хэрүүл хийж байна. Өөрсдөө сэтгээгүй байж сэтгэж мөнгө олсон нэгнээ "би малтай хүн" гээд хөөж байна. Ингэж болохгүй.

Энэ хөдөө орон нутаг гэдэг чин зөвхөн таван хошуу малд зориулагдаагүй" гэлээ. 

Түүний бичлэгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ахмад настны сувиллын зардлын жишиг үнийг шинэчлэн тогтоов 7 цаг 17 мин Кристофер П.Этвүүд: “Монголын нууц товчоо” бол өрнөдийн уншигчдад монголын түүхийг таниулах онцгой гүүр юм 7 цаг 18 мин Норвегийн гүнж Ингрид Александра Австралид суралцана 7 цаг 19 мин “Баргажин-2025” олон улсын наадмыг Төв аймаг анх удаа зохион байгуулна 7 цаг 20 мин “Торгоны зам – Хархорум” фестивалийг хувийн хэвшил анх удаа зохион байгуулна 7 цаг 21 мин Сампингийн тэмцээнд Дундговийн сурагчид амжилттай оролцож, дэлхийн аваргын эрх хүртлээ 7 цаг 22 мин Монголын эзэнт гүрний үед эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүргийг онцолсон лекц боллоо 7 цаг 23 мин Зудын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн тайланг НҮБ-д танилцууллаа 7 цаг 24 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан эмчийн үзлэг оношилгоо зохион байгуулав 7 цаг 25 мин Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна 7 цаг 26 мин Хөдөлмөр эрхлэлтийн төслийн гүйцэтгэл 86 хувьтай байна 7 цаг 27 мин Ногоон хөгжлийн хорооны хуралдаанаар Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлого, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ 7 цаг 28 мин ХУД-ийн 24 дүгээр хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна 7 цаг 30 мин Авлигатай тэмцэх газар: Төсвийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна 7 цаг 31 мин Дарь-Эхэд 32 настай иргэнийг хөнөөсөн хэргээр гурван өсвөр насны хүүхдийг шалгаж байна 12 цаг 7 мин Монгол Улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээ e-mongolia системээр захиалаад хүргүүлээд аваарай 12 цаг 36 мин Гадаадын иргэд E-Mongolia-аас шууд үйлчилгээ авах боломжтой 12 цаг 42 мин Солонгосын ерөнхийлөгчид нэр дэвшигчид дипломат бодлого, аюулгүй байдлын талаар мэтгэлцлээ 13 цаг 16 мин Монгол Улсын 2026-2028 оны төсвийн төсөөлөлд эдийн засгийн өсөлт, инфляцын түвшинг оновчтой тооцжээ 13 цаг 18 мин Монгол, Их Британийн хамтын ажиллагаанд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр онцгой анхаарна 13 цаг 19 мин
iИх уншсан
АН-ын гишүүдэд сануулах нь: Удсаныг хожсонд тооцдоггүй Дэлхий нийтээрээ хамтарч байхад манайх үгүй гэж зүтгэх нь зө... ​Мэдээж АН одоо муурны өнгөтэй хөөцөлдөхгүй шүү дээ... Александр Ван дер Беллен: Байгаль хамгаалагчаас төрийн тэргү... Үнэлгээний үнэлгээ ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... МАН Монголоо биш, намаа бодлоо Т.Доржханд: Ерөнхий сайд сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан б... Х.Тэмүүжин: Шийдвэр гаргасан нам нь хариуцлагатайгаар асуудл... Л.Мөнхбаясгалан: Бүгдээрээ л дарга, сайд болох санаатай урал... Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомоос жилд 1.7 их наяд төгрөг г... Хавдрын эмнэлгийн өргөтгөлийг худалдан авах тендерийг дахин ... ББСБ-ын тоо, хөрөнгө, эх үүсвэр өсч, эдийн засагт үзүүлэх нө... Баруун дөрвөн замаас Гэсэр сүм хүртэлх замыг хэсэгчлэн хааж ... Л.Гантөмөр: АН дотоод асуудлаа ярьж, нэгдмэл байдлаа хангаха... Хаврын хуурайшилт, салхины нөлөө модлог ургамалд эрсдэл дагу... Австрийн Ерөнхийлөгчийн айлчлал хоёр орны харилцаанд шинэ ша...
Top