x

Голомт банк бизнесийн салбарын манлайлагчдын чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа

Голомт банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуй нэгж, компаниудад шаардлагатай санхүүгийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд, цогцоор нь үзүүлэн ажилладаг. Энэ хүрээнд харилцагч байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, бизнест нь эерэг нөлөө үзүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Үүний нэг жишээ нь Монголын эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч аж ахуй нэгж, бизнесийн салбарын манлайлагчдад зориулсан FMC /Financial Manager’s Convention/ болон Business Conference арга хэмжээнүүд юм. 

Голомт банк нь анх 2019 онд FMC, 2020 онд Business Conference арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн ба үүнээс хойш жил бүр уламжлал болгон явуулсаар иржээ. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Дэлхийн эдийн засаг, Монголын эдийн засаг, Хөрөнгийн зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, тэрхүү өөрчлөлтөд  нөлөөлсөн хүчин зүйлсийг дүгнэж, ирээдүйн эдийн засгийн төлөв байдал хийгээд түүнд хэрхэн бэлэн байх талаар хэлэлцэн, бизнес эрхлэгчдэд харилцан туршлага хуваалцах боломжийг олгоход оршдог.

Харин энэ жил бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээсэн FMC-2021, Business Conference-2021 арга хэмжээг “Build Back Better” буюу “Илүү сайнаар бүтээе” уриан дор тус тус амжилттай зохион байгууллаа. Энэ жил тус 2 арга хэмжээнд Монголын бизнесийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй манлайлагч, аж ахуй нэгжийн төлөөллүүд зочдоор уригдаж, оролцсон байна. Ковидоос үүдсэн шинэ хэв маягийг хадгалан цар тахлын дараах илүү сайн ирээдүйг бүтээж, хөгжихийн төлөө юу хийх ёстой вэ гэдгийг хамтран хэлэлцэх нь энэ жилийн арга хэмжээний гол зорилго байлаа. Мөн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулагчийн зүгээс энэ удаагийн үйл ажиллагааг явуулахдаа зочдыг  цар тахлын эрсдэлээс хамгаалж, шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг бүрэн авч ажилласан байна. 

Нэмж дурдахад Голомт банкийг олон улсын банк санхүүгийн салбарт нэр хүндтэй сэтгүүл болох “Global Banking & Finance Review”-ээс “2021 оны Монгол Улсын Шилдэг Байгууллагын Банк”-аар өргөмжилжээ. Уг шагналыг дэлхийн санхүүгийн нийгэмлэгийн хүрээнд нэвтрүүлсэн шинэ үйлчилгээ, амжилт, стратеги, дэвшилтэт технологи зэрэг олон шалгуурыг үндэслэн олгодог юм.

Голомт банк ийнхүү Монгол Улсын байгууллагын банкны салбарт тэргүүлж, харилцагч аж ахуй нэгж, байгууллагуудын итгэлийг хүлээн ажиллаж байна.

#BestCorporateBankingInMongolia

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 6 цаг 31 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 6 цаг 33 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 6 цаг 36 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 6 цаг 38 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 6 цаг 42 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 6 цаг 44 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв 11 цаг 51 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна 11 цаг 52 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ 11 цаг 54 мин ЛУИЗ 11 цаг 55 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв 11 цаг 57 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… 12 цаг 9 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав 12 цаг 10 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна 12 цаг 11 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ 12 цаг 12 мин Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөв 12 цаг 13 мин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид оролцов 12 цаг 15 мин Ральф Лорены Ferrari F50 шинэ рекорд тогтоолоо 15 цаг 45 мин SpaceX Dragon ОУСС руу 2300 кг ачаа хүргэв 15 цаг 47 мин Британи ОУВС-гаас тусламж авах эрсдэлтэй гэж эдийн засагчид анхаарууллаа 15 цаг 48 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top