x

Голомт банк “Монгол Улсын шилдэг банк” шагнал хүртлээ

Олон улсын банк санхүүгийн салбарт нэр хүндтэй сэтгүүл болох “Global Banking & Finance Review”-ээс Голомт банкийг “Best Corporate Bank in Mongolia - 2021” буюу Монгол Улсын шилдэг байгууллагын банкаар өргөмжиллөө.

Уг шагналыг дэлхийн санхүүгийн нийгэмлэгийн хүрээнд нэвтрүүлсэн шинэ үйлчилгээ, амжилт, стратеги, дэвшилтэт технологи зэрэг олон шалгуурыг үндэслэн олгодог бөгөөд Голомт банк эдгээрийг бүрэн хангажээ.

Голомт банк нь тэргүүлэгч корпорэйт банкны хувьд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, төрийн болон хувийн хэвшлийн томоохон корпорациудад байгууллагын банкны цогц үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж, тэдгээрийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэдэг. Мөн байгууллагын банкны үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх зорилгоор харилцагчдадаа тусгайлан зориулсан “Tailor-made” буюу тухайн байгууллагын онцлог, хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон, бизнесийн үйл ажиллагааг нь тасралтгүй дэмжин ажилладаг билээ. Үүнээс гадна Монголдоо анхдагч, эдийн засгийн нэгдсэн судалгааны DUA платформ нэвтрүүлэн зах зээлийн нөхцөл байдал, эдийн засгийн хандлагын талаарх зөвлөх үйлчилгээг цаг алдалгүй хүргэж буй юм.

Дэвшилтэт технологиор тэргүүлэгч Голомт банк дижитал банкны системийг амжилттай нэвтрүүлж, Интернэт банк, И-биллинг, SocialPay, Payroll зэрэг олон төрлийн шийдлийг байгууллагуудад санал болгон цаг, хөдөлмөр хэмнэх боломжийг олгосоор байна. Мөн эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох “Financial manager’s convention - FMC” санхүүчдийн чуулга уулзалтыг жил бүр амжилттай зохион байгуулдгаас гадна “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг.

Голомт банканд итгэл хүлээлгэн, амжилт бүрт үргэлж хамт байдаг хүндэт харилцагч, хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье.

Global Banking & Finance Review” сэтгүүлийн тухай:

Тус сэтгүүл нь олон улсын санхүүгийн нийгэмлэгт нөлөөлөх бие даасан, найдвартай контентийн платформыг бий болгох зорилгоор 2010 онд байгуулагдсан бөгөөд 200 гаруй улсад уншигч, захиалагчтай. Банк, брокер, гадаад валют, компанийн засаглал, баялгийн менежмент, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл хүргэдэг энэхүү сэтгүүл 2011 оноос эхлэн олон улсын банк санхүүгийн салбарт тодорхой чиглэлээр мэргэшсэн, өндөр ур чадвартай компаниудыг тодруулах “Global Banking & Finance Review Awards”-ийг хэд хэдэн төрлөөр шалгаруулан олгож эхэлсэн нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй арга хэмжээ болсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 6 цаг 33 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 6 цаг 35 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 6 цаг 38 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 6 цаг 40 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 6 цаг 44 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 6 цаг 46 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв 11 цаг 53 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна 11 цаг 54 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ 11 цаг 56 мин ЛУИЗ 11 цаг 57 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв 11 цаг 59 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… 12 цаг 11 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав 12 цаг 12 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна 12 цаг 14 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ 12 цаг 14 мин Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөв 12 цаг 15 мин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид оролцов 12 цаг 17 мин Ральф Лорены Ferrari F50 шинэ рекорд тогтоолоо 15 цаг 47 мин SpaceX Dragon ОУСС руу 2300 кг ачаа хүргэв 15 цаг 49 мин Британи ОУВС-гаас тусламж авах эрсдэлтэй гэж эдийн засагчид анхаарууллаа 15 цаг 50 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top