x

Д.Оюу: Оюутнуудад төгсөөд шууд ажиллах дадлага, чадвар олгохыг бид зорьдог

Голомт банкнаас “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 17 дахь жилдээ зарлаад байна. Оюутан залуусын хүсэлтийг энэ сарын 4-нөөс эхлэн 17-ныг дуустал авч буй бөгөөд 10 дугаар сарын 18-27-ны хооронд сонгон шалгаруулалт болох юм. Энэхүү хөтөлбөрийн талаар Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын Үйл ажиллагааны хэлтсийн захирал Д.Оюутай ярилцлаа.


-Голомт банкны “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” бусад тэтгэлгээс юугаараа ялгаатай, ямар онцлогтой вэ?

-Голомт Банк үүсгэн байгуулагдаад 26 жил болж байна. Үүний 17 жилд нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг тасралтгүй зохион байгуулж байгаа нь гол онцлог юм. Бид жил бүр шилдэг 100 оюутанд тус бүр 1 сая төгрөгийн тэтгэлэг олгодог. 2003 оноос хойш нийт 1400 оюутанд 1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, боловсролд нь хөрөнгө оруулаад байна.

Голомт банк мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг олгодгоороо давуу талтай. Мөн зөвхөн мөнгөн урамшуулал олгоод зогсохгүй мэргэжлээрээ дадлага хийх, банкны “G student”  клубээр дамжуулан оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалт зохион байгуулах, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, цаашлаад банк, санхүүгийн мэргэжлээр төгссөн оюутнуудад Голомт банканд тогтвортой ажиллах боломж олгодог. Нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих болон сайн үйлсийн олон ажилд оюутнуудтай хамтарч ажилладаг. Энэ бүх үйл ажиллагаа дараагийн тэтгэлэг зарлах хүртэл бүтэн жил үргэлжилнэ. Үүнээс гадна хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад цагийн, цалинтай ажил хийх боломж олгож буй нь энэ жилийн бас нэг онцлог юм.

-Тэтгэлэг авахаас гадна цагийн ажил хийж санхүүгээ дэмжих, туршлага хуримтлуулах боломж олгож буй нь сайхан санагдлаа. Оюутан залуус долоо хоногт хэдэн цаг ажиллах боломжтой вэ?

-Оюутны 1 сая төгрөгийн тэтгэлгийг бид сар бүр хуваан олгодог. Үүн дээрээ нэмээд төгсөх дамжааны оюутнуудад хамгийн багадаа долоо хоногт 20 цаг ажиллах боломж олгож байгаа. Оюутнууд өөрсдөө хэд дэх өдөр, хэдий хугацаагаар, ямар мэргэжлээр ажиллах сонирхолтой байгаа тухай хүсэлтээ өгөөд ажиллаж болно. Бид банкны дотоод ажил гэхээс илүү оюутнуудыг өөрсдийг нь хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа шинжилгээ хийлгэх, төгсөж гараад шууд ажиллах дадлага, чадвар олгох зорилгоор дагалдуулж сургадаг.

-Уг хөтөлбөрт амжилттай хамрагдаж, одоо Голомт банканд ажиллаж буй хэдэн хүн байгаа нь сонирхолтой болов уу?

-Манай хөтөлбөрт хамрагдаж байсан 23 хүн одоо Голомт банканд ажиллаж байна. Манайд хэсэг ажиллаад гадагшаа сургуульд явсан залуус ч олон.

-Ямар шалгуур хангавал энэ хөтөлбөрт оролцож, дээрх боломжуудыг эдлэх нөхцөл бүрдэх бол?

-Хөтөлбөрт дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 3, 4 дүгээр дамжааны оюутнуудыг хамруулдаг. Бусад тэтгэлэгт голч оноо хардаг бол бид энэ онд ийм шалгуур тавихгүй, илүү хандлагад суурилсан сонгон шалгаруулалт хийнэ. Голомт банкны хамт олон уг тэтгэлэгт хөтөлбөрөөрөө дамжуулан залуу үеийн үзэл бодлыг сонсохыг зорьдог. Өмнө нь тодорхой сэдвийн хүрээнд уламжлалт байдлаар эсээ бичүүлж авдаг байсан бол энэ удаа залуу үеийн сэтгэлгээ, сонирхолд тохируулаад видео болон подкаст хэлбэрээр санаагаа илэрхийлэх боломж нэмж олгож байгаа. “We are GenZ”  сэдвийн хүрээнд залуу үеийнхэн юу хүсдэг, юунд дуртай, ямар арга барилаар ажиллахыг мэдэхийг хүссэн. Зөвхөн сэдэв өгч, саналыг нь сонсоод орхих биш, эргээд бид тэднийг хэрхэн удирдах, хамтран ажиллах арга барилаа тодорхойлдог. Мөн энэ жилийн хөтөлбөрт оролцож шалгарсан 3 дугаар дамжааны оюутан дараа жил нь дахин өрсөлдөх боломжтой.

-Оюутан залууст хандаад юу хэлэх вэ?

-Олон байгууллагаас янз бүрийн тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. Манай банкны хөтөлбөрийн хувьд  ганц удаа мөнгөн тэтгэлэг олгоод зогсох биш, оюутан залуус юу сурч, хэрхэн хөгжих хэрэгтэй, тэдний ямар ур чадварыг дэмжих, сул тал нь юу гэдгийг тодорхойлж, ажлын байран дээр гарахад нь бэлдэх зорилготойгоороо ялгаатай. Тиймээс оюутан залуус минь өөрсдийгөө гололгүйгээр манай хөтөлбөрт нээлттэй оролцоорой, тасралтгүй хөгжөөрэй гэж хэлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 6 цаг 24 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 6 цаг 27 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 6 цаг 30 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 6 цаг 32 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 6 цаг 35 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 6 цаг 37 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв 11 цаг 45 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна 11 цаг 46 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ 11 цаг 48 мин ЛУИЗ 11 цаг 49 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв 11 цаг 51 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… 12 цаг 3 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав 12 цаг 4 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна 12 цаг 5 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ 12 цаг 6 мин Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөв 12 цаг 7 мин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид оролцов 12 цаг 8 мин Ральф Лорены Ferrari F50 шинэ рекорд тогтоолоо 15 цаг 39 мин SpaceX Dragon ОУСС руу 2300 кг ачаа хүргэв 15 цаг 41 мин Британи ОУВС-гаас тусламж авах эрсдэлтэй гэж эдийн засагчид анхаарууллаа 15 цаг 42 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top