x

Монгол Улсад импортын бүтээгдэхүүнийг орлох биобэлдмэл үйлдвэрлэнэ

Биобэлдмэлийн үйлдвэрийн бүтэц нь Уурагт бэлдмэлийн тасаг, вакцин, онош зүйн тасаг, чанарын хяналтын тасаг, захиргаа, санхүү аж ахуйн хэсэг, эмийн сан эрдэм шинжилгээ гэсэн бүтцийн нэгжтэйгээр ажиллаж байгаа юм.

Цаашид Монгол Улсад биобэлдмэл үйлдвэрлэж, импортын бүтээгдэхүүнийг орлох үндэсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, инновацын судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд анхааран ажиллана.

Үндэсний биотехнологийн үйлдвэрийг сэргээн, хөгжүүлэх, импортын бүтээгдэхүүнийг орлох үндэсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, нотолгоонд суурилсан дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, инновацын судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхааран ажиллана гэдгээ НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа танилцууллаа.

"Орчин үеийн анагаах ухааны ололт, биотехнологи, нанотехнологи, инновацад тулгуурлан вакцин, биобэлдмэл үйлдвэрлэж, эрүүл мэндийн байгууллага, хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг аюулгүй, чанартай бүтээгдэхүүнээр хангах нь Эрүүл мэндийн яамны бодлогын гол чиглэл байх болно. Үүнийг хэрэгжүүлэх үүргийг НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэр хүлээн ажиллах ёстой гэдэгт итгэж байна.

Цаашдаа Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийг илүү эрчимжүүлнэ. Ялангуяа урьдчилан сэргийлэх болон нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр илүү их анхаарч ажиллах шаардлага тулгарч байна.

Цар тахлын ард гарах гол хүчин зүйл нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн хүрээнд хийх урьдчилан сэргийлэх ажил юм. Үүнд чиглэх бодлогыг Эрүүл мэндийн яам  анхаарч ажиллаж байгаа цаашид ч анхаарах болно" гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцоллоо.

Монгол Улсад орчин үеийн анагаах ухааны ололтыг ашиглан вакцин, биобэлдмэл үйлдвэрлэж, хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх зорилгоор Улсын Ариун цэвэр Бактери шинжилгээний институт (СанБакинститут) байгуулагдаж байсан нь одоогийн Биобэлдмэлийн үйлдвэрийн суурь тавигдсан гэж үздэг. Биобэлдмэлийн үйлдвэрийн түүхэн замналыг 3 үндсэн үе болгон хуваадаг. 

  • Бактерит бэлдмэлийн үйлдвэрлэлийн үе (1933-1960 он)

  • Шинэчилсэн биобэлдмэлийн үйлдвэрлэлийн үе (1960-1990 он)

  • Биотехнологийн үйлдвэрлэл судалгааны эхэн үе (1990 оноос хойш).

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хүннү хотын тээвэр логистикийн асуудлаар ажлын хэсэг байгууллаа 26 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан, хур тунадас орохгүй 1 цаг 9 мин Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 14 цаг 8 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 14 цаг 15 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 14 цаг 22 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 14 цаг 31 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 15 цаг 46 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 17 цаг 34 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 17 цаг 34 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 17 цаг 35 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 17 цаг 36 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 17 цаг 38 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 17 цаг 39 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 17 цаг 45 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 19 цаг 11 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 20 цаг 24 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 20 цаг 28 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 20 цаг 30 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 20 цаг 32 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 20 цаг 34 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top