x

ЭМЯ: Вакцины гурав дахь тунг Наймдугаар сарын сүүлээр эхлүүлнэ

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн халдварын нөхцөл байдал болон коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг Наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөсөн талаар мэдээллээ. 

Тэрээр "Сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь үндэсний хэмжээнд арга зүйн зөвлөх багийг гаргасан явдал. Мөн ДЭМБ-ын зөвлөх баг өнөөдөр манай улсад 22:00 цагт ирж, зургаан долоон хоногийн хугацаатай ажиллана​. 

Сүүлийн нэг сарын хугацаанд амьсгалын аппарат 40, хүчилтөрөгч өтгөрүүлэгч 206, пульсоксиметрийн 3,026 ширхэгийн худалдан авалт хийсэн.

Улсын хэмжээнд нийт 27 мянган ор байдаг. Үүнээс 14,500 орыг коронавируст халдварын үед зориулан дэлгэсэн. Манайх шиг ийм хэмжээний орыг дэлгэсэн улс дэлхийд маш цөөхөн. Ингэснээр ард иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ ойртож, нас баралтыг өдий зэрэгт барьж байгаа үр дүн гэж үздэг.

Харин эрчимт эмчилгээний 385 ортой. Халдварын үед нэмэлтээр 212 орыг нэмж дэлгэсэн байгаа.

Бидний дараагийн анхаарах гол асуудал нь Дельта вирусийн мутацлагдсан хувилбар байна. Өнөөдрийн байдлаар Дельта вирус 124 улсад тархсан бөгөөд халдварлах чадвар нь Альфа хувилбараас 60 хувиар их гэдэг нь судалгаагаар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, коронавирусийн бусад хувилбараар өвчлөөд эдгэсэн хүн Дельта хувилбараар өвчлөх эрсдэл өндөр байгаа. Манай улсад одоогийн байдлаар Дельта хувилбарын долоон тохиолдол батлагдсан бөгөөд холбогдох судалгаа хийгдэж байгаа" гэлээ.

Эрүүл мэндийн яамнаас цаашид авах арга хэмжээний тухайд:

  1. Гадаадаас ирсэн иргэдийн гэрийн тусгаарлалтын хяналтыг шинэ шатанд гаргах

  2. ДЭМБ-ын зөвлөх багтай хамтран ажиллах

  3. Хил дээрх хяналтын сорьц цуглуулах хувилбаруудыг хянах ажлыг эхлүүлсэн ба эрчимжүүлэх

  4. Батлагдсан тохиолдлын тандалт судалгааг сайжруулах, аль болох эмнэлэгт тусгаарлан эмчлэх

  5. Ойрын хавьтлыг гэрт нь тусгаарлах

Дотоодод авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд:

  1. Халдварын тохиолдолд анхаарал татсан хувилбаруудыг хянах;

  2. Хариуцлагын механизмыг сайжруулах, шаардлагатай бол МХЕГ, ЦЕГ Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх;

  3. Мэдээлэл, сургалт, сургалт сурталчилгаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран оролцуулах;

  4. Гурав дахь тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан, хур тунадас орохгүй 1 цаг 6 мин Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 14 цаг 5 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 14 цаг 12 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 14 цаг 19 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 14 цаг 28 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 15 цаг 43 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 17 цаг 31 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 17 цаг 31 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 17 цаг 32 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 17 цаг 33 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 17 цаг 35 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 17 цаг 36 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 17 цаг 42 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 19 цаг 8 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 20 цаг 21 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 20 цаг 25 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 20 цаг 27 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 20 цаг 30 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 20 цаг 31 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 20 цаг 32 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top