x

Хоосон торх шиг хоёрын дундаас хонины хээр шиг С.Эрдэнэ цухуйх юм биш биз

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сурталчилгаа ид өрнөж, одоо төгсгөлийн шат руугаа орж байна. Үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуулиар “Өдрийн сонин” үйл явдлыг тоймлож гаргадаг. Одоо яг тэр үе нь таарч байна. Өнгөрсөн өдрүүдэд юу болов, ямар үйл явдал өрнөв, тэр бүгдийг багцлаад нэг харъя.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх. Ерөнхий сайд байсан, МАНын одоогийн дарга энэ хүн ёстой л шуугиулж байна аа. Амтай болгон У.Хүрэлсүхийг гэж байна. Хуучны монгол кинон дээр Жа ламыг морилж ирэхэд сүсэгтэн олон хуйгаараа ханарч мөргөдөг бол бүр цаашаа. Нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй гар барих, нүүрээ харуулчих санаатай олны хөл хөдөлгөөн дийлдэшгүй байна. Гар барина, ариун мэлмийд нь таалагдана гэдэг бол хуучны сүсэгтнүүдийн хувьд тун ховор олдох боломж юм. Түүний сууж байгаа ширээний булангаас адис авч байна уу гэлтэй зураг хөрөг ч гарлаа. “Хүрэлсүх сонгогдоно. Юм хийх хүү” гэж тэд хир халдаагүй өмөөрч байна. “Намбарын Энхбаяр Самбарын Энхбаяр боллоо” гэж 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар бид шүүмжилж байлаа. Гэтэл тэр үе үнэнгээсээ юу ч биш болов. Нутаг оронд шинэ хувилгаан тодорсон мэт л Хүрэлсүх ханаруулан шуугиулж байна. Хамаг сайн сайхан бүхэн нэг хүнд бүрэн цогцолсон мэт сурталчлах болов. Гэхдээ энэ их дуулиан шуугиан зөвхөн өөрийнх нь хүрээлэл дотор л өрнөж байна. МАНын гишүүд, энэ намын тойрон хүрээлэгчид, фенүүдийнх нь дотор л ийм дуулиан шуугиан цуурайтаж,бужигнаж байгаа харагдах юм.

Хар машинаар сонгуулийн санал тоолох болсноос хойш сонгуулийн бульхай гэж гарахаа больсон нь үнэн юм. Хэнд хэдэн хувийн санал өгсөн нь тов тодорхой харагддаг болсон. Хар машинаар санал авснаас хойш МАН Ерөнхийлөгчийн сонгуульд 50 хувийн амжилт үзүүлсэн түүх алга. 2009 онд МАХН (МАН)аас нэр дэвшигч Н.Энхбаяр 47.41 хувийн санал авч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болов. 2013 онд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 41.47 хувийн санал авснаар Ц.Элбэгдорж улиран сонгогдов. 2017 онд МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд 41.16 хувийн санал авснаар Х.Баттулга Ерөнхийлөгч болж байлаа. Тэгэхээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх энэ их дуулиан нам доторх “бүүм” байж мэдэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Д.ЭнхбатЭнэ хүний сонгуулийн сурталчилгаа мөн л шагшаан шуугиан дүүрэн өрнөж байна. Энэ жижиг Монголоос хэтийдсэн гэмээр л энэ хүний тухай дуулдах юм. “Ард түмний хүсэн хүлээж байгаа Ерөнхийлөгч. У.Хүрэлсүхээс илүү гарна уу гэхээс дутахгүй” гэсэн сурталчилгаа хөвөрнө. Гэхдээ ийм сурталчилгаа мөн л сошиал хүрээнд сүйдийг нь хийж байгаа. Тэнд Д.Энхбат хэдийнэ Ерөнхийлөгч болчихсон мэт. Энхбатыг сүхээр цохисон ч эмтэрч элтрэхгүй юм шиг санагдаж байна. Энэ бол сошиал доторх үйл явдал юм аа.

Сошиалаас гаднах үйл явдлыг дүгнэх нь одоохондоо эрт төдийгүй хууль эрх зүйн хувьд боломж бага байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.ЭрдэнэНам нь дотроо хагарчихсан. Сонгуулийн сурталчилгаа хийхээр очсон газар бүрд нь шахуу “Санал өгөхгүй” гэж хөөж туусан дүр зураг харагдаж байна. С.Эрдэнийг эсэргүүцэж жагсав. “Даргагүй учир дансгүй. Сонгуульд зориуд бууж өгөх гэж орсон” гэсэн хар пиарын тоосонд булуулж сонгуульд орсон С.Эрдэнийн сурталчилгаа ямархуу байна вэ.

Тэр номхон томоотой, аядуу зөөлөн. Яг хонины номхон хээр морь мэт нэгэн жигд зөөлөн явж байгаа. Залуус хонины хээр гэж мэдэхгүй байх. Хүүхэд хөгшид ноолсон, ямар ч үед гараар баригддаг, ядарсан үед хөл дүүжилдэг морь. Хэзээд л иймээрээ байдаг морь. С.Эрдэнэ яг хонины хээр шиг нэгэн жигд, цуцашгүй сурталчилгаагаа хийж байна. Хар, цагаан хэл амны дундуур тэрээр өөрийнхөөрөө энгийн даруу явсаар л. Хайр хүрэм биш, сайхан биш, гоё биш, гэхдээ энгийн даруу өөрийнхөөрөө. Уулзсан хүн бүр “Нээрэн ийм л байдаг даа” гэж итгэл төрөм даруу. Нэвтрүүлгийг нь үзсэн хүмүүс нийтээрээ нулимс унаган магтан дуулахгүй ээ.

Гэхдээ сэтгэлийн чинадад “Дажгүй юм аа” гэсэн үнэлэлт дүгнэлт өгмөөр тийм энгийн. С.Эрдэнэ УИХд суухдаа Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хууль санаачилж хэрэгжүүлсэн нь олон олон хүний амьдралд үр өгөөжөө өгсөөр байна. УИХ-д насаараа суусан ч юу хийсэн нь мэдэгдэхгүй олон хүн байдаг. Түүний хажууд С.Эрдэнийн санаачилсан хуулиуд амьдралд хэрэгжиж, үр өгөөжөө өгсөөр байна. Баянгол дүүргийг Эрдэнэ вангийн хошуу гэж зарим нь шоглож ярьдаг. Үнэндээ сүүлийн хэдэн жил Баянгол дүүрэгт хамгийн олон эмнэлэг, ахмадын сувилал баригджээ. Баянгол дүүрэг хамгийн анх Хүүхдийн эмнэлэгтэй болов. Хүмүүст хамгийн хэрэгтэй үйлчилгээ тэр юм. Хүмүүс одоо санаж байгаа байх аа. АН өнөөдөр хоёр хуваагдсан мэт харагдаж байна. Яг санал өгөх дээрээ тулаад ирэхээр энэ намынхан өөрийнхөө хүнд санал өгөх нь тодорхой. Үүнд С.Эрдэнийн туйлбартай, илүү дутуу зангүй зан шууд нөлөөлнө.

МАН нэгэн цул мэт харагдаж байгаа ч дотроо асар олон бүлэглэлтэй, өнгө мөнгөний эрх ашиг хуваагдмал. Үүний дэргэд АН-ын өнөөдрийн хуваагдал өчүүхэн төдий юм.

Өнөөдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль иймэрхүү янзтай өрнөж байна. Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болно гэж таамаглаж байгаа хүмүүс бий. Тэднийхээр бол У.Хүрэлсүх, С.Эрдэнэ хоёр тунаж, дараагийн сонгууль болоход Д.Энхбатыг дэмжигчид С.Эрдэнэд саналаа өгөх магадлал өндөр гэж тааж байгаа. Тэгвэл хоосон торх шиг хоёрын дундаас хонины хээр шиг С.Эрдэнэ цухуйх юм биш биз гэсэн таамаг байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 18 цаг 44 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Уржигдар 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Уржигдар 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Уржигдар 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Уржигдар 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Уржигдар 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Уржигдар 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Уржигдар 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Уржигдар 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Уржигдар 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Уржигдар 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Уржигдар 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Уржигдар 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Уржигдар 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Уржигдар 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Уржигдар 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Уржигдар 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Уржигдар 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Уржигдар 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Уржигдар 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top