x

Ч.Өнөрбаяр: Тамганы маргаан дууссан. Нэгдэх цаг ирлээ

Өнөөдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хуралдаж, УБЕГ-аас АН-ын дарга асан С.Эрдэнэд олгосон тамганы үйлчлэлийг сэргээх шийдвэр гаргасан билээ. Ингэснээр тус намд үүсээд байсан тамганы маргаан эцэслэж, Ерөнхийлөгчийн сонгуульд орох бололцоотой болов.

Тодруулбал, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсний дараа УБЕГ-аас тус намын гэрчилгээг үндэслэн С.Эрдэнэд шинэ тамга олгосон байдаг. Үүний дараа Ц.Туваан нь С.Эрдэнэд олгосон тамганы дугаарыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, УБЕГ-ыг хариуцагчаар татсан байдаг.

Гэтэл Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга "шүүхээр маргааныг эцэслэн шийдэх хүртэл УБЕГ-аас С.Эрдэнэт олгосон тамганы үйлчлэлийг түдгэлзүүлэх" захирамж гаргаснаар маргаан эхэлсэн билээ. Ингээд С.Эрдэнэ нарын зүгээс шүүгчийн гаргасан хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаас хойш гурван сарын дараа өнөөдөр шүүх уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Ингэхдээ шүүгч Ч.Мөнхтулгын гаргасан хууль бус захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ талаар АН-ын ерөнхий нэрийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийлээ. 

Ч.Өнөрбаяр: 

-Тамганы маргаан, гэрчилгээний маргаан өнөөдөр нэг талдаа гарч дууслаа. Одоо тамгатай холбоотой ямар нэг маргаан мэтгэлцээн байхгүй. Анхан шатны шүүх хэрэг маргааныг хүлээж авсан шалтгаан нь тухайн үед УДШ-ийн цахим бүртгэлд Ц.Туваан гэдэг хүний нэр "Намын даргын үүрэг гүйцэтгэгч"-ээр бүртгэгдсэн байсантай холбоотой. Үүнээс хойш Ц.Туваан гэдэг хүнийн нэр цахим бүртгэлээс хасагдсан учраас одоо анхан шатны шүүх дээр хууль зүйн ямар нэг үр дагавар гарахгүй. Давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хүчингүй болгосноор тамгатай холбоотой маргаан эцэс болсон.

Одоо харин бид нэг зүйлийг ярих ёстой. Намынхаа гишүүд, нэр дэмжигчдэд хандаж нэг зүйлийг хэлье. АН бол тамга, тэмдэг, гэрчилгээн дээр байдаг нам бишээ. Ардчиллыг дэмждэг мянган мянган гишүүд дэмжигчдийнхээ зүрх сэтгэл, итгэл үнэмшил дээр тогтдог нам. Тийм учраас бид ирээдүйгээ, урагшаа харж явъя. Холын зорилго үгүй бол ойрын зовлон дуусахгүй гэж үгтэй. Ганцхан сарын дараа МУ-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох гэж байна. 2024 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцох холын зорилго бидэнд байна.

Тийм учраас АН-ын даргаар ажиллаж байсан үе үеийн лидерүүд, үе үеийн Ерөнхийлөгч нар, АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутагтаа олонхи болоод засаглаж байгаа намын нөхөддөө бүгдэд нь хандаж уриалж байна. Бүгдээрээ зорилгоо нэгтгэе. Ардчилагчдид хүчээ нэгтгэх цаг боллоо. Бидний ялалт хийгээд ялагдал нэг юм. Нэг зорилгынхоо төлөө явья. АН-ын шинэ удирдлагууд ардчиллыг дэмждэг мянга мянган гишүүдтэйгээ, АН-аас гарсан бүх хүмүүстэй  хамтарч ажиллахад бэлэн байна. Бидэнд манай, танай гэж байхгүй. Бид бүгдээрээ нэг зорилготой. Бодлогын, үзэл бодлын зөрүү байж болно. Гэхдээ бидний дунд дайсан, нөхөр гэсэн ойлголт байхгүй. Тиймээс мянга мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж хүчээ нэгтгэе. Их ялалтын төлөө хамтдаа явья.

Бас залуучууддаа хандаж хэлье. АН бол нэг хүний нам биш. АН-ын үйл хэргийг үргэлжлүүлж яваа мянга мянган залуучууд байна. Энэ залуучууддаа бидний дээд үеийн ах нар маань зөв жишгийг харуулах байх гэж уриалж байна, найдаж байна. Өнгөрсөн 30 жилд АН Монгол төрийн хамгийн хүнд хэцүү цаг үед хамгийн хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж, ачааны хүндийг үүрэлцэж ирсэн. Тэрнийхээ төлөө хувь хүнийхээр нэр төрөөр адлуулж ирсэн. Тэглээ гээд тэд шантраагүй юмаа. Тэр үлгэр дууриаллаа дараа үеийнхэндээ харуулаач ээ гэж намынхаа ахмад үеийнхнээс хүсч, уриалж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (192.82.69.165)
    Алуурчдыг суллаад захиалагчийг олдог арга байдаггүйл юм даа Нямдоржид байдаг юм байхад
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
  • Zochin (202.126.88.224)
    Erdene ner devshibel songoltgui songuuli bolno.
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • irgen (202.126.89.144)
    Ekbegdorjiin buuni nohoi.Huuked hudaldagdsan hulgaichuudiig buu songo.Mgliin tureer togloh hugatsaag n duusga.MANAN ideechin shulagchid Elvegdorj.Zoljargal.Saihanbileg.Bayrtsogt.Su.Batvolg.Undarmaa Oyunhorol neg Maman mapi Hulgaichuud bugd zail.Songoltgui songuulid buu sanal egeereiEnerbayr gj zaluugaaraa egersen t1.
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Xaxa (192.82.87.145)
    Buujgaan chin uzuur
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (111.199.57.89)
    huuli bus sh tee, edobayar aa
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • .., (66.181.180.25)
    Юун итгэл, үнэмшил энэ тэр вэ, хогийн тантангуудаа?! Наад нам шүү данпуурсан юмаа тараагаад "аавынд" залрах дулаан хувцсаа бэлдэцгээ.
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • AN gishuun (66.181.161.57)
    Tegeed Altankhuyagaa devshuuleed negdeed yavaachde Erdene bol shalnii alchuur shuu
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.121.232)
    Хээ тэгээд Алтанхуяг яасан юм бэ Эрдэнэ болиосой зуушинд явчлаашдээ зориуд юм бишүү
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 5 цаг 34 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 22 цаг 39 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 23 цаг 46 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top