x

Голомт банк Тогтвортой хөгжлийн тайлангаа танилцууллаа

Зөвхөн эдийн засгийг хөгжүүлэхээс гадна хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдвэр гаргахдаа тухайн төсөл нь байгальд ээлтэй эсэх, хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй эсэх, нийгмийн сайн сайханд чиглэсэн зэргийг анхаарснаар санхүүгийн байгууллага төдийгүй харилцагчийн эрсдэл багасаж, байгаль орчин, нийгэмдээ ээлтэй амьдрах үндэс суурь болоход бодит үр дүнг авчирдаг билээ.

Голомт банк “Тогтвортой санхүүжилтийн бодлого”-ыг 2015 оноос хойш хэрэгжүүлэн ажиллаж байсан бөгөөд 2019 онд уг бодлогыг “Тогтвортой хөгжлийн бодлого” болгон өөрчилснөөр зөвхөн санхүүжилт бус банкны бүх шатны үйл ажиллагааг хамруулан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд бид өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан уур амьсгалын тэнцвэрт хүрэхэд шаардагдаж буй эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхээс гадна дотоод үйл ажиллагаагаа байгаль, нийгэмд ээлтэй болгохоор зорин ажиллаж байгаа бөгөөд бидний баримталж буй стратегийн үндсэн чиглэл нь тогтвортой бизнесийн үйл ажиллагааг явуулах, нийгэм, байгаль орчны асуудлуудад анхаарал хандуулах, тогтвортой, сэтгэл ханамжтай ажлын байрыг бий болгох явдал юм.

2020 онд бид тогтвортой хөгжлийн хүрээнд бизнесийн болон дотоод үйл ажиллагаагаа шинэчилж, хэрэгжүүлсэн чухал ажлуудын үр дүнг багтаасан Тогтвортой хөгжлийн тайлангаа танилцуулж байна.

Уг тайлангаас та Голомт банкны зүгээс дэмжин хэрэгжүүлж буй байгальд ээлтэй бизнес, нийгмийн хариуцлага, боловсрол болон эрүүл мэнд, соёлын өвийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа, Ногоон зээл, Жендерийн тэгш байдал, харилцагчид, тэдний аюулгүй байдал болон ажилтнуудынхаа сэтгэл ханамжтай ажлын байрыг хадгалахын төлөө оруулж буй хөрөнгө оруулалт зэрэг өргөн хүрээний мэдээллийг хүлээн авах боломжтой.

Тайланд тусгасан зарим онцлох тоон үзүүлэлтүүдээс дурдвал:

Тогтвортой санхүүжилтийн хүрээнд:

  • 2020 онд нийт 57.5 тэрбум төгрөгийн тогтвортой санхүүжилтийн зээлийг 55 аж ахуйн нэгжид олгосон ба нийт 400 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, 706 ажлын байрыг хадгалсан байна. 2020 оны турш үргэлжилсэн Ковид-19 цар тахлын үед Голомт банк жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гарааны бизнес эрхлэгч компаниуд болон хувиараа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин хөнгөлөлттэй төслийн зээл олгон дотоодын эдийн засгийг дэмжин ажиллалаа.
  • “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах” 2 үе шаттай зээлийн төслийн хүрээнд бүс нутгийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт 800 сая төгрөгийн санхүүжилтийг хийсэн ба уг төслөөр дараах нийгмийн эерэг нөлөөг бий болгосон. Үүнд:
    • Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх;
    • Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах;
    • Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчний эрсдэлийг бууруулах;
    • Эмчилгээ, үйлчилгээ нийгмийн суурь үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах;
    • Орон нутагт жишиг үйлчилгээ, эмчилгээ үзүүлэх зорилгоор Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн 5 давхар эмнэлгийн барилга ашиглалтад оруулах;
    • Ажлын байрыг нэмэгдүүлэх.

Ногоон зээл:

2020 оны 3-р улирлын байдлаар Голомт банкны ногоон зээлийн багцын нийт дүн нь 192,685.9 сая төгрөг байсан нь нийт багцын 6.4%-ийг эзэлж байна. Өнгөрсөн 2018 оны 3-р улирлын байдлаархи ногоон зээлийн багц нь нийт зээлийн багцын 1.74%-ийг эзэлж байсан бол 2019, 2020 онуудад банк харилцагчдын ногоон төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллаж багцын хэмжээг 5%-аар нэмэгдүүлж чадлаа.

Жендерийн тэгш байдал:

Голомт банк нь 2018 оноос эхлэн “Жендерийн тэгш байдлын бодлого”-ыг хэрэгжүүлэн, ажлын байранд жендерийн эрх тэгш байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлснээр ажилтан бүр банкны үйл ажиллагаанд тэгш эрхтэй оролцох, байгууллагын үр ашиг болон хөгжлийн бодлогод тэнцүү ашиг хүртэх боломж улам нээлттэй болсон. Ингэснээр ажлын байран дээрх ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, мэдээллийн хүртээмж, хариуцлагын тогтолцоог тэгш эрхийн хүрээнд бүрэн хэрэгжүүлж, байгууллагын соёлыг эерэг, тэгш хандлагатайгаар төлөвшүүлэх, ажилтнуудын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон чухал ач холбогдлыг нэмэгдүүлээд байна.

Түүнчлэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалтад нэгдэн хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээн дэх зээлийн бодлого, байгальд ээлтэй бизнес, тогтвортой ажлын байр, байгалийн нөөцийг дотооддоо зохистой хэрэгжүүлж буй жишээ зэрэг Голомт банкны бодлого чиглэл, үйл ажиллагаатай энэхүү тайлангаар дамжуулан дэлгэрэнгүй танилцах боломжтой.

Голомт банкны “Тогтвортой хөгжлийн тайлан-2020”-той танилцах бол ЭНД дарна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 8 цаг 6 мин Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно 8 цаг 7 мин Эрийн гурван наадмын хамгийн залуу начинд хурдан даагаас гадна мотоцикль бэлэглэнэ 8 цаг 8 мин “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал энэ сарын 22-нд болно 8 цаг 9 мин Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ 8 цаг 27 мин Трампын Персийн булан дахь анхны гадаад айлчлалд дэлхийн хэвлэлүүд ийнхүү хандлаа 8 цаг 27 мин “Болонья” 50 жилийн дараа Италийн цомын эзэн боллоо 8 цаг 28 мин Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Ли Жэ Мён давамгайлж байна 8 цаг 30 мин Монгол Улсад гэр бүл цуцлалт өсөх хандлагатай, 4 ам бүлтэй өрх хамгийн түгээмэл байна 8 цаг 32 мин Нүүрсний экспорт буурсан ч уул уурхайн нийт орлого өсөв 8 цаг 33 мин Улсын хэмжээнд 14.9 сая төл хүлээн авч, бойжилт өмнөх оноос өсөв 8 цаг 36 мин “Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 8 цаг 37 мин Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т сонгогчдын боловсролыг түгээж оролцоно 8 цаг 39 мин Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ 8 цаг 40 мин Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ 8 цаг 42 мин Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилах хэрэг гарч болзошгүйг анхаарууллаа 8 цаг 43 мин Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө 8 цаг 44 мин Ашиглалтын шаардлага хангахгүй байршлуудад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байна 8 цаг 45 мин Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаа анхаарууллаа 8 цаг 46 мин Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой 8 цаг 49 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top