x

“Internship 2k21” судлаач оюутан хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна

Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг судлаач оюутны хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. 17 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй уг хөтөлбөрт мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй оюутан залуус та бүхнийг Голомт банкны чадварлаг хамт олонтой нэгдэхийг урьж байна.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар оюутан танд дараах боломжуудыг олгоно.

Үүнд:

  • Мэргэжлийн чиглэлийн ментортой болох;
  • Банкны бизнесийн бодит төсөл, судалгаан дээр ажиллах;
  • Сургалт хөгжлийн цогц хөтөлбөр, арга хэмжээнүүд дээр ажиллах;
  • Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, судалгаа шинжилгээ хийх, бизнес харилцааны этикт суралцах;
  • Мэргэжил болон карьерийн зөвлөгөө авах;
  • Судлаач оюутнуудтай өрсөлдөн 2021 оны Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг 100 оюутны нэгээр шалгарах.

Түүнчлэн Голомт банкны “Судлаач оюутан хөтөлбөр”-т 3 сарын турш цалинтай хамрагддагаараа давуу талтай.

2019 оны Судлаач оюутан Б.Батсайн: Хамгийн их таалагдсан зүйл нь Голомт банкны дотоод соёл байсан

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар амьдралыг харах өнцөг өөрчлөгдсөн гэж боддог. Оюутан байх хугацаандаа ажилд орох гэж яардаггүй байсан миний бодлыг тэр чигээр нь өөрчилж хурдан л ажилд орох юмсан гэсэн бодол руу хөтөлсөн, бодит туршлага болон хамт олны уур амьсгалыг халуун дотноор өгсөн хөтөлбөр байсан.

Судлаач оюутан хөтөлбөрийн юу нь гоё байсан бэ?

Маш олон таалагдсан зүйл байсан. Хийж байгаа ажлаасаа мэдлэг олж авах, уур амьсгал, зохиогдож буй арга хэмжээ гээд олон зүйлээрээ шинэлэг байсан. Хамгийн их таалагдсан  зүйл бол Голомт банкны дотоод соёл байсан. Өдөр тутмын ажилчдын хандлага бүрдүүлж байгаа орчин, харилцаа гээд л маш ихээр таалагдсан.

2020 оны Судлаач оюутан Ж.Үүрийнтуяа: Ирээдүйд хаана ажиллах талаар шийдвэр гаргахад тусалсан

“Судлаач оюутан” хөтөлбөрт оролцохоос өмнө банкийг иргэдэд үйлчилж буй үйлчилгээний нэгж, өөрийн авдаг үйлчилгээгээр л төсөөлдөг байсан. Харин хөтөлбөрт оролцсоны дараа банк гэдэг миний төсөөлж байснаас илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, хэлтэс нэгжүүд нь хоорондоо нягт холбоотой ажилладаг, мөн шинэчлэл, шинэ соёлын түүчээлэгч том байгууллага юм байна гэдгийг ойлгосон.

Төгсөөд банканд ажиллах уу, эсвэл өөр газар ажиллах уу гэж эргэлзэж байсан миний хувьд банкны ажилтны өдөр тутмын ажлын хэв маяг, хэмнэлээс ойлгох, цаашлаад ирээдүйд хаана ажиллах талаар шийдвэр гаргахад тусалсан. Дадлагын хугацаанд маш олон шинэ зүйлийг сурч мэдсэн бөгөөд миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн.

Албан хувцаслаж, 09-18 цагийн хооронд ажиллахад яг л банкны ажилтан болсон юм шиг мэдрэмж төрч байсан. Дадлага хариуцагч мэргэжилтнээсээ суралцах, зөвлөгөө авах боломж олдож байсан нь уг хөтөлбөрийн оюутнуудад олгож буй гоё зүйлүүдийн нэг байсан.

2020 оны Судлаач оюутан Г.Буян-оргих: Ямар чиглэлээр ажиллах, их сургуулиа төгсөөд юу хийх хүсэлтэй гэдгээ мэдэж чадсан

Мэдээллийн технологи нь дотроо маш олон салбарт хуваагддаг тул ямар ч туршлагагүй оюутан өөртөө таарсан, хүссэн салбар сонгох гэдэг нь  бэрхшээлтэй байдаг. Энэхүү хөтөлбөрт оролцсоноор ямар чиглэлээр ажиллах, их сургуулиа төгсөөд юу хийх хүсэлтэй гэдгээ мэдэж чадсан. Голомт банкын ажилтнуудын бодит туршлагаар үндэслэгдсэн сургалтууд, дотоодын уур амьсгал мэдрэх боломж олгодогт их таалагдсан.

Голомт банкны судлаач оюутны хөтөлбөрт бүртгүүлэх мэдээлэл:

Бүртгэлийн хугацаа: 2021.05.10 - 2021.05.21 хүртэл

Та student.golomtbank.com вебсайтаар орж онлайнаар анкетаа бөглөн ирүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.golomtbank.com/news/18996 цахим хуудас болон 99242994 утсаар авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 4 цаг 59 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 5 цаг 2 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 5 цаг 5 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 5 цаг 7 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 5 цаг 10 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 5 цаг 12 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв 10 цаг 20 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна 10 цаг 21 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ 10 цаг 23 мин ЛУИЗ 10 цаг 24 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв 10 цаг 26 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… 10 цаг 38 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав 10 цаг 39 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна 10 цаг 40 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ 10 цаг 41 мин Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөв 10 цаг 42 мин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид оролцов 10 цаг 43 мин Ральф Лорены Ferrari F50 шинэ рекорд тогтоолоо 14 цаг 14 мин SpaceX Dragon ОУСС руу 2300 кг ачаа хүргэв 14 цаг 16 мин Британи ОУВС-гаас тусламж авах эрсдэлтэй гэж эдийн засагчид анхаарууллаа 14 цаг 17 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top