x

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг "ТЕГ-аас шалгаж байгаа" гэх мэдээллийг өөрөө үгүйсгэлээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргүүдийг нэгтгэн тагнуулын байгууллагад шалгуулахаар прокуророос харьяалал тогтоосон гэх мэдээлэл гараад байна. 

Тодруубал, прокурорын байгууллагаас Ц.Элбэгдоржид холбогдох, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцаатай холбоотой хэргийн яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгоод нэмэлт ажиллагаа хийлгэхээр ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт шилжүүлсэн байна. Эрүүгийн хуулийн 19.6 буюу хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх зүйл ангид хамаарах хэргийг шалгах эрх бүхий байгууллага нь ТЕГ учраас ийнхүү тус газарт хүргүүлжээ.

Өөрөөр хэлбэл, тагнуулын байгууллагын шалгаж буй Ц.Элбэгдоржид хамаарах Тавантолгойн ордын гэрээтэй холбоотой хэрэгт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийг нэгтгэн шалгаж эхэлсэн байна.

Харин энэ мэдээлэлд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дараах тайлбарыг цахим хуудсаараа дамжуулан өглөө. 

Тэрээр "Шалгаад дууссан гэж байсан. Ерөнхий Сайдын хэвлэлийн төлөөлөгчийнх нь эрхэлж байсан сайт түрүүлж мэдээлжээ. Хятадад айлчлахад нь Оюун-Эрдэнэд шаардлагатай болоо юу! Энхсайханд тулгаж яллах гэж оролдсон заалт. Тохиолдол уу! Зоригын хэргийг эрхлэх дарга нь алуурчдыг нь батлан даалтад гаргаж байгаа гэл үү! Доромжлол уу, давхцал уу??" гэжээ

Хэргийг эргэн сануулбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын давуу эрхээс татгалзуулж, Д.Эрдэнэбилэг нарын үүсгэн байгуулсан “Монголын зэс корпорац” ХХК-д шилжүүлэх ажлыг зохион байгуулж хамтран оролцсон хэмээн шалгаж байсан билээ. 

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүсэлт гаргаж, яллах дүгнэлтийг хүчингүй болгуулахаар хандаж, гомдлыг шалгаад гэм буруутай нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Н.ДХАГВАДОРЖ (66.181.182.27)
    Монгольский украинeц Цахиан Элбэгдорж болбоос МУ-ын Төрийн нууцыг задруулсан гэмт этгээд мөнөөс мөн.
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 5 цаг 31 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 22 цаг 36 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 23 цаг 43 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top