x

"Зүүн Ази-Монгол-Турк гэсэн аяллын маршрутыг хөгжүүлэх бололцоо бий"

Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНТУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар туршлагатай дипломатч томилогдон ирснийг онцолж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг түүх, соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн боломжуудын талаар санал солилцсон юм.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш түүхэн улбаа бүхий уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улсад Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаа гэлээ. Үргэлжлүүлэн, хоёр орны хамтын ажиллагааг аялал жуулчлал, худалдаа, хөдөө аж ахуй, соёл, түүхийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, цаашлаад хоёр орны хооронд өндөр, дээд түвшний айлчлалуудыг зохион байгуулах чиглэлд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, БНТУ-ын хооронд шууд нислэг нээснээр аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болсныг тэмдэглэв. Тухайлбал, Монгол Улс бол хөдөө аж ахуйн орон бөгөөд Зүүн Ази-Монгол-Турк гэсэн аяллын маршрутыг хөгжүүлэх өргөн нөөц бололцоо бий гэлээ.

Улмаар аялал жуулчлалын салбарт хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн танилцуулгыг Элчин сайдад хүргүүлэхээ хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНТУ-ын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн мэндчилгээний хариуд халуун дотно мэндийг нь уламжилж өгөхийг Элчин сайдаас хүслээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 6 цаг 26 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 23 цаг 31 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top