x

Х.Нямбаатар: 60.000 гаруй камер суурилуулахад 300 сая долларын санхүүжилт шаардлагатай

УИХ-ын баасан гаригийн нэгдсэн чуулганаар “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн гол зорилго нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор теле камерын нэгдсэн систем нэвтрүүлэхэд чиглэсэн юм байна. "Улсын хэмжээнд төв суурин газруудын нийтийн эзэмшлийн талбайг камержуулахад шаардагдах зардлын хэмжээ ямар байгаа вэ?" гэсэн гишүүдийн асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-"ЦЕГ-аас суурь судалгаа хийсэн. 2019 онд Стандартчилал, хэмжил зүйн төвөөс камерын нэгдсэн стандартыг баталсан. Манай улсад 6,000 гаруй камер байгаа. Үүний 30 хувь нь огт ажилладаггүй. 30 хувь нь ашиглалтын шаардлага хангадаггүй, 30 хувь нь шаардлага хангасан. Цагдаагийн байгууллага болон бусад судлаачид хамтраад гэмт хэрэг зөрчлөөс камер хэдэн хувиар хамгаалахыг судалсан.

Манай улсын хэмжээнд хилийн боомтоос эхлээд хурдны зам хот суурин газрууд, нийтийн эзэмшлийн талбайд ойролцоогоор 60 гаруй мянган камер суурилуулбал теле камерын хяналтын систем рүү шилжиж чадна. Ингэснээр гэмт хэргийн гаралт буурна. Камерын нэгдсэн системийг огт нэвтрүүлээгүй. Программ хангамжийн хувьд мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудад энэ камерын нэгдсэн систем байдаг.

Дүнгийн хувьд 300 гаруй сая долларын асуудал яригдаж байгаа. Торгуулийн орлогын 40 хувийг дүүргийн иргэдийн хурал өөрсдөө хуваарилдаг. Торгуулийн орлогоос жил бүр камераа нэмж стандарын дагуу суурилуулна. Жил бүр камерын ашиглалтын зардлыг орон нутагт энэ мөнгөнөөс нь олгоно. Улсын төсөвт нэг их наяд төгрөгийн дарамт учруулах боломжгүй учраас торгуулийн орлогын 40 хувийнхаа 20 хувийг камерын арчлалт хамгаалалт, шинээр камер суурилуулахад зориулъя гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 5 цаг 53 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 22 цаг 58 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top