x

Э.Бат-Үүл: Ц.Нямдорж Монголын төрд гаднаас шургалсан хорт могой

Засгийн газрийн 100 хоног хийсэн ажлаа тайлагнах үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зориг агсаны амь хохирсонтой холбоотой асуудлаар ноцтой мэдээлэл хийсэн. Тэгвэл Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хариу мэдэгдэл хийлээ. Тэрээр өөрийн өмгөөлөлч н.Мягмарсүрэнгийн хамт сэтгүүлчдэд мэдэгдэл хийж, өмгөөлөлч хуулийн талаарх асуултад хариулт өглөө. 

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “2019 оны Дөрөвдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж намайг С.Зоригийн хэрэгт холбоотой мэтээр гүтгэж байгаа хүмүүсийг олж өгч, хариуцлага тооцож өгнө үү гэж хандсан. Ингээд ХЗДХЯ-наас уг асуудллыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн болохыг мэдэгдсэн. Би өнөөдрийг хүртэл энэ хэргийн хариуг хүлээж байна. Сүүлийн үед Ц.Нямдоржийн гаргаж буй хачин үйлдлийг хараад байхад тэр үед хүсэлтээ буруу хүнд хаяглаж явуулсан юм байна гэдэг сэтгэгдэл төрөх боллоо. Тэр үед Хууль зүйн сайд Ц.Нямдорж байсан. Ялангуяа Ц.Нямдорж энэ хэргийн захиалагч байж болзошгүй зүйлийг хэргийг шалгах үйл ажиллагаанд оролцож байсан албаны хүмүүс ярьдаг байсан. Ер нь Ц.Нямдорж хэргийн захиалагчтай холбоотой юм биш байгаа гэж бодох болсноо мэдэгдэж байна. Надад ингэж бодох гурван үндэслэл байна.

Нэгдүгээрт, Ц.Нямдорж хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. Түүн шиг урт хугацаагаар энэ яамны сайд байсан хүн байдаггүй. УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга байсан хүн хэн ч бай хуульд захирагдах ёстойг маш сайн мэдэж байгаа. Гэтэл энэ хүн маш их сандарч, тэвдээд хуулийг уландаа гишгэж эхлээд байна. Өөрийгөө Монголын хуулиас дээгүүр тавих боллоо. Хуулиас дээгүүр байгаа нь ноотой гэсэн үг.

Хоёрдугаарт, Ц.Нямдорж галзуу хүн шиг юм ярьдаг боллоо. Ямар ч логик, авцалдаагүй, зөрчилтэй зүйл ярьж байна. Өнөөдөр айл гэр шатааж, хүний амь хороосон алуурчны үгийг Хууль зүйн яамыг 20 жил толгойлсон хүн өргөж авчираад, ийм зүйл яриад сууж байна. Үүнээс нь харахад сэтгэц нь зүгээр байгаа гэсэн эргэлзээ төрүүлж төрүүлж байна. Энэ нь бүүр хурцдаж байгаа юм болов уу гэж бодох боллоо.

Гуравдугаарт, энэ үйл ажиллагаагаа хүний эрхийн төлөө тэмцэж байна гэж худлаа шааж байна. Ц.Нямдорж хүний эрхийн төлөө биш хүний эрхийг чангалахын төлөө явдаг байсан. Эрүүдэн шүүх төхөөрөмжийг Ц.Нямдорж сайд байхдаа оруулж ирж байсан. Энэ хэргийн захиалагчтай Ц.Нямдорж холбоотой гэдэг миний хардлага үнэн байх юм бол С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг гаднын захиалгатай гэсэн үг. Та бүхэн мэднэ. Ц.Нямдоржийг гадны тусгай албатай холбоотой гэдгийг тухайн үеийн тагнуулын байгууллагын удирдлагууд мэдэгдэж байсан. Ингэж мэдэгдсэнийхээ төлөө улсын нууц задруулсан хэргээр шоронд орж, ял сонссон. Улсын нууц задалсан хэргээр" гэлээ. 

Тэрээр үргэжлүүлэн "Ц.Нямдорж Монголын төрд гаднаас шургалсан хорт могой. Ц.Нямдорж Монголын төрийн бодлогыг хэд хэдэн удаа эвхэртэл элэгдэж байсан. Миний хар сэр улам нэмэгдэж байна. Би ер нь үнэт зүйлийнхээ төлөө л дугарч байсан, өмнө нь хэнийг ч ингэж ярьж байгаагүй. Өнөөдөр ярих нь зөв гэж бодож байна. С.Зоригийн хэргийг гадны нөлөөтэй, захиалгатай байж болзошгүй талаас нь шалгах цаг нь болсон. 20 жил энэ хэргийг янз бүрийн аргаар гаднаас нь гацаалаа. 

С.Зоригийг амиа алдсаны маргааш Ардын намын цагаан байшин шатах байсан юм шүү. Ардын нам алсан гэж нийгэм даяар шуугиж байсан юм шүү. Төд удалгүй тэр үеийн Ерөнхийлөгч Н.Багабандийг буруутгаж байсан. Тэр үед би олон эсэргүүцлийг давж, талийгаачийн хэргийг улстөржүүлж болохгүй гэж ард түмэндээ хандаж уриалж байсан. Үүний ачаар Ардын намын байр шатаагүй, нийгмийн тогтвортой байдлаа алдаагүй. Гэтэл Ардын нам новш намайг 20 жил гүжирдсэн. Сонгууль бүрт энэ хэргийн илрүүлнэ гэж улстөр хийдэг новшийн нам. Өнөөдөр энэ новшийн нам гадны агент, Ц.Нямдоржоороо дамжуулан дахиад улстөрийн ажлаа хийж байна" гэлээ.

Мөн тэрээр С.Зориг агсны хэргийг бүхэлд нь ил болгохыг шаардсан юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.73.216)
    НЯМДОРЖ АМИА ХАМГААЛАХ ГЭЖ УЛААН ЦАГААНДАА ГАРЧЭЭ. НААД АРГЫГ ЧИНЬ ЗАХЫН МОНГОЛ ЧАВГАНЦ МЭДДЭГ БОЛСОН. БАТҮҮЛИЙГ ГҮЖИРДЭЭД БАРАХГҮЙ. ЖИНХЭНЭ ГУТГАН БУДИЛААНТУУЛАГЧ ЭЗЭН НЬ ТӨР ҮЙМҮҮЛЭГЧ ГАДНЫ ГАР ХӨЛ Нямдорж гэдэг нь үүгээрээ батлагдалаа.
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
  • Иргэн (202.55.188.86)
    Элбэгдорж Бат-Үүл д Монгол улсын баатар цол олгосон.Юу хийсэн гэж олгов.Хурц Эрдэнэбат нараар Зориг агсаны хэргийг шалгаж 25жил улсын авахаар бологсон байсан
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 6 цаг 8 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 23 цаг 13 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top