x

Халуурах шинж тэмдэг илэрч байвал халдвар авсан байх магадлал 88 хувь

Эрүүл мэндийн яамнаас амьтнаас хүнд халдварласан 7 дахь төрлийн шинэ коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын халдварт өвчний талаар мэдээллүүдийг хүргэж байна. 

Халдвар хэрхэн дамждаг вэ?

  • Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар

  • Бохир гар, эд зүйлсээр дамжих замаар

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Халуурах – 88%

  • Хуурай ханиалгах – 68%

  • Ядарч сульдах – 38%

  • Цэр гарах – 33%

  • Амьсгал давчдах – 19%

  • Булчин өвдөх – 15%

  • Хоолой өвдөх – 14%

  • Толгой өвдөх – 14%

  • Бөөлжих-5%

  • Хамар битүүрэх-5%

  • Гүйлгэх-4%

Нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байна.

Хэн илүү өвчилж байна вэ?

Бүх насны хүн өвчилж байна. Өндөр настан, архаг хууч өвчтэй ялангуяа зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихэсдэг хүмүүс хүндрэх тохиолдол их байна.

Коронавируст халдвар хаанаас үүсэлтэй вэ?

n-CoV нь сарьсан багваахайн коронавирустэй 96%,  панголины  коронавирустэй 86-92% ижил байгааг тогтоожээ.

Эпидеми (дэгдэлт) гэж юу вэ?

Халдварт өвчин тухайн улс оронд голомтолж, хүн амын дунд өргөн хүрээгээр тархахыг хэлнэ.

Пандеми (цар тахал) гэж юу вэ?

Халдварт өвчин дэлхийн ихэнх улс оронд олон хүнийг хамран өргөн хүрээгээр тархахыг хэлнэ.

Коронавируст халдвар (COVID-19)-аас хэрхэн сэргийлэх вэ?

  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх;

  • Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах;

  • Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах;

  • Гараа сайтар савандаж угаах;

  • Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх;

  • Амны хаалт зүүх;

  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх;

  • Гадуур явахдаа бээлий өмсөх;

  • Олон хүн цугларсан газраар явахгүй байх;

  • Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх;

  • Сайн унтаж амрах;

  • Тайван стрессгүй байх;

  • Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх;

  • 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх;

  • Шүлсээ хаяхгүй байх;

Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ?

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг ДЭМБ анхааруулж байна. Иймд:

  • Эмчийн хяналтад тогтмол байх;

  • Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх;

  • Холбоо барих хүний утасны дугаартай байх;

  • Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх;

  • Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух;

  • Сайн унтаж амрах;

  • Тайван стрессгүй, ядрахгүй байх;

  • Дулаан хувцаслах, даарахгүй байх;

  • Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх;

  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх;

  • Олон нийтийн газраар явахгүй байх;

  • Амны хаалт зүүх;

  • Гараа сайтар савандаж угаах;

  • Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах;

Аж ахуйн нэгж, байгууллага юуг анхаарах вэ?

  • Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах;

  • Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх;

  • Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах;

  • Хурал уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх;

  • Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах;

  • Хурлын дараа шал, ширээ, сандал зэрэг хатуу гадаргууг сайтар цэвэрлэх;

  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах;

  • Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх;

  • Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх;

  • Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цай ажилчиддаа өгөх;

  • Хоолны газар ажилчдыг цөөн тоогоор ээлжлэн үйлчлэх;

  • Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй байх;

  • Ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг амны хаалтаар хангахад дэмжлэг үзүүлэх;

  • Ариун цэврийн өрөөнд саван, халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах;

  • Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээ өдөрт 4-өөс доошгүй удаа хийх;

  • Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулахыг зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 8 цаг 14 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top