x

Химийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлхээр болжээ

Дэлхий  дахинд жил бүр 19.3 сая хүнд  хорт хавдар шинээр оношлогдож, 10  сая орчим хүн хорвоогоос хальж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор жилд 100 сая иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотойгоор ядууралд өртдөг гэж үзэж байна.

Манай орны хувьд жилдээ 6000 орчим хүн хорт хавдраар шинээр оношлогдон, 4000 гаруй хүн нас барж, нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой ядууралд жил бүр 20 мянга орчим хүн өртдөг гэсэн судалгаа байна. 

Өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйд томоохон өөрчлөлтүүд орж, энэ оны 01 сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Үүний нэг нь хавдрын үеийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь санхүүжүүлэх шийдвэр байв.

Энэ онд  хавдрын тусламж үйлчилгээнд гарах зарим нэг шинэчлэлээс дурдвал:

Хавдрын эмчилгээнд ороход иргэн хувиасаа төлбөр төлөх шаардлагагүй

Өмнөх жилүүдэд хавдрын эмчилгээнд ороход иргэн 25 хувийн төлбөрийг хувиасаа гаргадаг байсан бол энэ оноос иргэд ямар нэгэн төлбөр төлөхөөргүй болж байна.

Эх орондоо бүрэн оношлогддог болно

Хавдрын үеийн оношилгоонд нэн чухал аппарат бол ПЕТ-СТ юм. Энэ шинжилгээний аппарат Монголд анх удаа Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр суурилуулж ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Шинжилгээгээр хавдрын үсэрхийллийг бүрэн илрүүлдэг ба эмчилгээний арга техник сонгох болон  үр дүн бүрэн хянах боломжтойгоороо давуу талтай юм. Уг шинжилгээнд орохын тулд иргэд  заавал гадаад улс орон руу явдаг байсан бол энэ оноос эх орондоо оношлогдох бүрэн боломжтой боллоо. 

Химийн эмчилгээнд хэрэглэдэг эмийн чанарт онцгой анхаарч, бай эмийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлж эхэлнэ

Хорт хавдрын үед хими эмчилгээний оролцоо 50 гаруй хувьтай байдаг ба энэ нь хавдраар оношлогдсон хоёр хүн тутмын нэг нь хими эмчилгээнд ордог гэсэн үг юм. Эрүүл мэндийн яамнаас аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүд  хими эмчилгээ хийх боломжтой болж байгаа бөгөөд энэ нь уг тусламж үйлчилгээ авах гэж хөдөө орон нутгаас ирэх иргэдийн урсгалыг бууруулж, ХСҮТ дээрх ачаалал бууруулах ач холбогдолтой.

Хавдрын хөнгөвчлөх тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалтай гэрээ байгуулсан төр хувийн хэвшлийн эмнэлгүүд үзүүлдэг болно 

Хавдрын үеийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээ дараалал ихтэй, өндөр ачаалалтай байдаг. Эрүүл мэндийн даатгалын хуулийн өөрчлөлтөөр уг тусламж үйлчилгээнд даатгалаас олгох өртгийн хэмжээ нэмэгдэж, төр хувийн хэвшлийн аль ч  эмнэлгээр уг үйлчилгээг авах болсноор тусламж үйлчилгээний хүлээгдэл буурах боломжтой боллоо.

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 8 цаг 39 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top