x

"Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаас 20 хувийг нь КОВАКС-аас авахаар төлөвлөсөн"

Засгийн газар, Эрүүл мэндийн яам 2020 оны 7 дугаар сараас эхлэн КОВИД-19 халдвараас сэргийлэх вакцинд хүн амыг хамруулах талаар бүх чиглэлээр идэвхтэй ажиллаж эхэлсэн. Үүний нэг нь КОВАКС олон талт хамтын ажиллагааны механизм бөгөөд Монгол Улс уг механизмд хамрагдан хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд КОВИД-19 халдвараас сэргийлэх аюулгүй, үр дүнтэй вакцин авах хүсэл сонирхолтой байгаагаа 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор илэрхийлсэн.

Түүнээс хойш 2020 оны долдугаар сарын 30-ны өдөр хуралдсан КОВАКС механизмын Захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрээр Монгол Улс тус механизмын АМС бүлэгт хамрагдах эрхтэй 92 улсын жагсаалтад багтсан. Энэ талаар ЭМЯ-нд 2020 оны наймдугаар сарын 4-ний өдөр КОВАКС-ын Нарийн бичгийн дарга нарын газраас хариу ирүүлсэн юм.

Улмаар “КОВИД-19 халдварын эсрэг вакцин хүлээн авах, түгээх, дархлаажуулалтыг зохион байгуулах үндэсний төлөвлөгөө”-ний хүрээнд хүн амын 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаас 20 хувийг КОВАКС-аас авахаар төлөвлөсөн байгаа.

Вакцин хүлээн авахтай холбоотой албан өргөдлийн маягтын багцуудыг Монгол Улс КОВАКС механизмын Нарийн бичгийн дарга нарын газарт тухай бүрт нь хүргүүлж ажиллаж байна.

2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр КОВАКС механизмын Нарийн бичгийн дарга нарын газраас Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт хандаж Монгол Улсын Засгийн газрын Вакцины хүсэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, КОВАКС AMC бүлгийн Оролцогч улс болохыг баталгаажуулсан болно.

Дэлхийн улс орнуудад хэд хэдэн төрлийн вакциныг хөгжүүлж, тэдгээрийн заримд ДЭМБ болон эмийн хатуу зохицуулалт бүхий улс орнуудын эрх бүхий байгууллагаас яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгож эхлэхтэй уялдуулан манай улс вакцинжуулалтын хүйтэн хэлхээний чадавх сайжруулах, заримыг шинээр бий болгох, вакцинд зөвшөөрөл олгох журмыг батлах зэрэг олон арга хэмжээг шат дарлалтай авч хэрэгжүүлж байна.

“Вакцин хүлээн авах, түгээх, дархлаажуулалтыг зохион байгуулах үндэсний төлөвлөгөө”-г Шадар сайдаар батлуулсан ба хэрэглэх вакцины төрөл, хүртээмж, зорилтот бүлэг, үйлдвэрлэгчийн заавар, тархвар судлалын нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзэж вакцинжуулах ажлыг уян хатан зохицуулахаар үндэсний  төлөвлөгөөнд тусгасан.

2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Эрүүл мэндийн яам, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын хамтрагч талуудтайгаа хамтран вакцин хүлээн авахад шаардлагатай бэлэн байдлыг үнэлэх нэгдсэн VIRAT/VRAF 2.0 аргачлалын дагуу өөрийн улсын вакцинжуулалтын бэлэн байдлыг цогц байдлаар үнэлсэн болно. Энэхүү үнэлгээний дүн Монгол Улс аль ч төрлийн вакциныг хүлээн авч хэрэглэх бэлэн байдлыг хангасан болохыг харуулсан.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаалаар баталсан КОВИД-19 халдварын эсрэг вакцинд Яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох журмын дагуу Хүний эмийн зөвлөлийн шийдвэрээр өнөөдрийн байдлаар 3 нэрийн вакцинд Монгол Улсад яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгоод байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 7 цаг 39 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top