x

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв PCR шинжилгээний лабораторитой боллоо

Цар тахлын үед ЭМЯ-аас эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх, дүүргүүд болон аймгуудад PCR шинжилгээний лабораторийг шинээр нэмж байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх, бүх талын мэргэжил арга зүйгээр хангах ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар Сүхбаатар дүүрэгт PCR шинжилгээний лаборатори ийнхүү ашиглалтад орлоо. Ингэснээр тус төв нь дүүргийнхээ ард, иргэдэд шаардлагатай үед цаг алдалгүй, шуурхай шинжилгээ хийх боломж бүрдэж байгаа юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр СБД-ийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, шинэ лабораторийн үйл ажиллагаа, тус төвийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, эмч, ажилтнуудын аюулгүй байдлыг  хэрхэн хангаж  байгаа зэрэг нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “СБД-ийн ЭМТ-ийн шинээр ашиглалтад орсон молекул биологийн лаборатори нь өдөртөө 1100-1500 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай учраас дүүргийнхээ иргэдэд шинжилгээ хийж, ачааллаас хуваалцах боломжтой болж байна. Тус лабораторийн бэлтгэл ажлыг хангаж ЭМЯ-ны “Лабораторийн салбар зөвлөл”-ийн гишүүд мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллалаа.

Түүнчлэн СБД-ийн ЭМТ-ийн дэргэд Эрүүл мэндийг дэмжих төвийг шинээр байгуулахад бид шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээр болсон. Ингэснээр тус дүүргийн иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөө, мэдээлэл авах боломж энэ онд бүрдэх юм” гээд халдвар, хамгааллын дэг мөрдөх тал дээр анхаарч ажиллахыг сануулав.

СБД-ийн ЭМТ-ийн дарга Л.Баярхүү энэ үеэр ЭМЯ, сайдын дэмжлэгтэйгээр бид өөрсдөө PCR шинжилгээ хийх боломжтой болж байна. Мөн бид сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу амьсгалын замын өвчтэй иргэдээ тусдаа урсгалаар хүлээн авах, нийт эмч, эмнэлгийн ажилтнууд болон иргэдээ PCR шинжилгээнд бүрэн хамруулах үүрэг чиглэлийг биелүүлж байна.

Эмнэлэг бол хамгийн эрсдэлтэй орчин байдаг учраас бид сэжигтэй тохиолдлуудаа цаг алдалгүй шинжилгээнд хамруулах, шуурхай хариу арга хэмжээ авах ажлуудыг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн сайдын зүгээс манай төвийн дэргэд шинээр Эрүүл мэндийг дэмжих төв байгуулах, түүнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, мөн 15-20 дугаар хорооны хүн амд үйлчилдэг Салбар амбулаторийн барилгыг шинээр барих асуудлыг судалж, шийдвэрлэж өгөхөөр болсон гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 7 цаг 17 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top