x

Монгол Улсын эмийн бүртгэлд Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг бүртгэлээ

Улаанбаатар хотод тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл өнөөдрийн 06.00 цагаас нэг шатлал бууруулж Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ.

Цаг үеийн нөхцөл байдлын талаар болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан талаар мэдээлэл өгөв.

Тэрээр "Хөл хорионы дэглэм суларч байгаа тул ард иргэд, ААН халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, нэг нэгэндээ шаардлага, хяналт тавихыг хичээнгүйлэн хүсэе.

Монгол Улс дотоодод халдвар гарснаас хойш хоёр сарын хугацаанд 1.2 сая хүнийг шинжилгээнд хамруулж, 1300 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчиллээ. Халдвар гарсан аймгууд бүгд халдваргүй бүс болоход ойрхон байна. Сэлэнгэ аймаг, Замын-Үүд суманд халдвар гараагүй 18 хонож байна.
Улаанбаатар хотод нөхцөл байдал арай өөр байна. Маргаашнаас эхлэн хөл хорионы дэглэм суларч байгаа учир амны хаалтаа зүүж, гараа ариутгаж, зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөхийг хүсэж байна. 

Өдөрт илрэх тохиолдлын тоо нэмэгдэж байхад дэглэмийг сулруулж байгаад зарим иргэд шүүмжлэлтэй хандаж буй тал бий. Халдварын шинэ тохиолдлууд дөрвөн голомтоос ихэвчлэн илэрч байгаа.

Энэ нь:

  • Баянзүрх эмнэлгийн голомт. Улаанбаатарт өнөөдрийн байдлаар нийт 603 тохиолдол бүртгэгдсэнээс 54 хувь нь зөвхөн Баянзүрх эмнэлэгтэй холбоотой байсан.

  • Ачтан эмнэлгийн голомт. Тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд, тэдний гэр бүлийнхнээс халдвар илэрч байна. Эмнэлгээр үйлчлүүлэгчдээс халдвар илрээгүй.

  • Тэнүүн-Огоо компанийн голомт. Хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээг хийлээ.

  • Мөнххада компанийн голомт. Хавьтлуудын тусгаарлаж шинжилгээнд хамруулсан. Сүүлийн өдрүүдэд энэ голомтоос илрэх халдварын тоо маш цөөн болсон. Цаашид иргэд ковидтой үеийн амьдралын шинэ хэв маягт дасан зохицох хэрэгтэй болж байна.

Цаашид коронавирустэй зэрэгцэн амьдрах шинэ хэв маягт дасан зохицох ёстой" гэдгийг онцоллоо. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн вакцины талаар "Өнөөдрийн байдлаар дэлхийн 41 оронд есөн үйлдвэрлэгчийн вакциныг 24 сая хүнд хийгээд байна. ДЭМБ-аас 2020 оны 12-р сарын 31-нд Pfaizer-ийн вакциныг бүртгэсэн. 

Манай улсын хувьд коронавирусийн вакцин бүртгэх журмыг боловсруулж, энэ долоо хоногт баталсан. Үүний дагуу Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлээ.

Вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр болсон. Ингэснээр вакциныг богино хугацаанд Монголд оруулж ирж, иргэдээ дархлаажуулах ажилд ахиц гарч байна. Вакцин орж ирэхэд халдварын өндөр эрсдэлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудыг нэн тэргүүнд дархлаажуулна. Дараа нь халдварын эрсдэл өндөртэй иргэд, ахмад настнуудыг дархлаажуулна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 7 цаг 23 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top