x

Я.Амаржаргал: Сорьц хөлдсөн асуудал үүсээгүйг хариуцлагатайгаар хэлье

Коронавирус илрүүлэх шинжилгээний сорьц хөлдсөн, иргэдийн шинжилгээний хариу солигдсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж, зарим хэвлэлд нийтлэгдээд байгаа. 

Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "Манай улсын хувьд коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш лабораторид суурилсан тандалт, шинжилгээг тасралтгүй хийж байгаа. Халдварыг илрүүлэхээр ойрын болон дам хавьтлыг олж тогтоох, амьсгалын замын өвчлөл, уушгины тасагт хэвтэн эмчлүүлэгчдийг шинжилгээнд хамруулах ажлыг хийсээр байна. 

ДЭМБ-аас манай улсад хийсэн үнэлгээгээрээ дотоодод хийгдэж байгаа шинжилгээ чанарын шаардлага хангасан гэж дүгнэсэн. Бид ДЭМБ болон бусад улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмж, урвалж оношлуур ашиглаж байгаа учраас шинжилгээний хариундаа итгэлтэй байгаа. 

Арваннэгдүгээр сард бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихэд Улаанбаатар хот болон орон нутагт гацсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 110 мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулж орон нутаг хот хооронд зорчуулсан. Мөн Улаанбаатар хот болон бусад орон нутагт суралцаж байсан оюутнуудаа хүргэх үйл ажиллагааг зохион байгуулсан. 10 хоногийн хугацаанд 100 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан учраас тодорхой хэмжээнд ачаалалтай ажилласан. Ганц нэг шинжилгээ авах цэг дээр алдаа дутагдал гарсан. Үүнийг бид мэдэж байгаа.

Энэ дагуу МХЕГ-аас ЭМЯ-нд албан тоотоор урсгал зохион байгуулалт буруу, шаардлага хангахгүй байна, сорьц авч байгаа өрөөний хогийн сав таггүй, иргэдийн гарыг ариутгуулаагүй байна гэх мэт 15 чиглэлээр үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж мэдэгдсэн.

Арваннэгдүгээр сарын 29-нөөс шинжилгээ авах ажил эхэлж, арванхоёрдугаар сарын 1-нд МХЕГ-аас албан тоот ирүүлсэн. Мэргэжлийн хяналтаас авсан дүгнэлтийн дагуу үйл ажиллагаагаа хянаж, сайжруулан үргэлжлүүлж 8-ны өдөр орон нутгийн иргэдээс шинжилгээ авах ажил дууссан. Сарын өмнөх үйл ажиллагааг өнөөдөр олон нийтийн сүлжээгээр бичээд байна. Одоо дээрх нөхцөл байдал байхгүй.

Бид одоогоор БЗД-ийн 90 мянга орчим иргэнийг "нэг өрх-нэг иргэн" гэсэн аргачлалын дагуу шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 19 цэг дээр шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тэдгээр цэгүүд дээр ямар нэгэн алдаа дутагдал байхгүй байгаа. Сорьцыг зориулалтын дагуу зөөж, шинжилгээ авах цэг дээр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, иргэд ч маш ухамсартай байна.

Өнөөдөр олон нийтийн сүлжээгээр бичээд байгаа зүйл нь орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулж байх үеэр нэг цэг дээр гарсан асуудал. Тодруулбал, хариуны дагалдах хуудсыг дутуу бөглөсөн байсан. Түүнээс биш сорьц хөлдсөн асуудал үүсээгүй гэдгийг иргэддээ хариуцлагатайгаар хэлмээр байна. 

Тухайн үед цахим программ гацсантай холбоотойгоор хариу авахад хүндрэл үүсэж, иргэд бухимдсан асуудал бол байсан” хэмээн тайлбар өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 8 цаг 12 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top