x

"Эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээнээс хэнийг ч орхигдуулах ёсгүй"

Жил бүрийн арванхоёр дугаар сарын 12-ны өдөр дэлхий нийтээрээ НҮБ-ын албан ёсны тэмдэглэлт өдөр болох Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт (БНЭМХ)-ын олон улсын өдрийг тэмдэглэдэг.

Тогтвортой, тэгш боломжийг хангасан, хөрвөх чадвар бүхий эрүүл мэндийн тогтолцоо болон БНЭМХ-ын хэрэгцээ шаардлагыг тус өдөр онцлон авч үзэж, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэхийг зорьдог. БНЭМХ нь хүн бүр хаана ч байсан эрүүл мэндийн нэн шаардлагатай, чанартай тусламж үйлчилгээг санхүүгийн хүндрэл бэрхшээлгүйгээр авах боломжтой байх ёстой гэсэн зарчимд суурилдаг.

Энэ жилийн БНЭМХ-ын өдөр нь өмнөх жилүүдээс онцлог болж байна. Учир нь КОВИД-19-ийн цар тахал болоод бараг нэг жил өнгөрсний дараа уг арга хэмжээг бид тэмдэглэж байна. Урьд өмнө тохиолдож байгаагүй энэхүү дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бид амьдралынхаа бүхий л шатанд "шинэ хэв маяг", шинэ сорилттой нүүр тулгарч байна.

Бүх нийтийн эрүүл мэнд бол урт хугацааны холын зорилт биш харин эрүүл мэндийн онцгой нөхцөл байдлын энэ хүнд үед нэн тэргүүнд анхаарч байх ёстой, биднийг илүү хүчирхэг болгоход амин чухал ач холбогдолтой тэргүүлэх чиглэл болохыг харуулж байна. Энэхүү хямралыг эцэс болгож, бид бүгдэд илүү аюулгүй, эрүүл ирээдүйг бий болгохын тулд та биднийг хамгаалж буй эрүүл мэндийн тогтолцоонд ОДОО л хөрөнгө оруулах ёстой. Ингэхийн тулд бид бүх салбар дахь холбогдох оролцогч талууд болон олон нийт,  иргэдтэй харилцаж, хамтран ажиллах шаардлагатай.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Монгол Улсын хувьд нийгмийн эрүүл мэндийг чухалчилж байгааг онцлон, “Эрүүл мэндийн салбарын хувьд нэлээдгүй өөрчлөлт, шинэчлэлийг хийхээр төлөвлөн, иргэдэд хүргэх тусламж үйлчилгээний  чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн олон ажлыг  хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд бид нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжих, эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх, бүх хүн амд хүрсэн тусламж үйлчилгээг дэмжих, хөнгөлттэй эмийг олгох журмыг өөрчилж, хуульд өөрчлөлт оруулах, илүү олон даатгуулагчийг хамруулах боломжийг бүрдүүлэх зэрэг ажлыг эхлүүлэн ажиллаж байна” хэмээлээ.  

Эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээнээс хэнийг ч орхигдуулах ёсгүйг онцлон Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “БНЭМХ нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, ялангуяа, Бүх нийтээрээ насан турш эрүүл энх, амар тайван аж төрөх нөхцөлөөр хангагдсан байх  зорилт бүхий ТХЗ-ыг хэрэгжүүлэхтэй салшгүй холбоотой. БНЭМХ нь ялангуяа одоо дэлхий нийтийн өмнө тулгарч буй цар тахлын хүнд бэрх энэ үед урьд өмнөхөөс илүү чухал болж байна. Хүн бүр эрүүл мэндийн зохистой, хүртээмжтэй тусламж үйлчилгээг авах таатай нөхцөлийг бид бүрдүүлж өгөх учиртай” хэмээлээ. 

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица "Бүх хамтрагч байгууллага, талуудыг амьдралын шинэ хэв маяг, илүү сайхан ирээдүйг бүтээхийн төлөө хамтран ажиллахыг уриалан, БНЭМХ-д хүрэхэд Монгол Улс томоохон ахиц дэвшил гарган ажиллаж байгааг сайшааж, “КОВИД-19-тэй холбоотой өнөөгийн тулгараад байгаа бэрхшээл саадыг амжилттай даван туулж, хүчтэй удирдлага, хариуцлага, эв санааны нэгдлээрээ БНЭМХ-ын ахиц дэвшлийг хурдасгах болно гэдэгт Монгол Улсын засгийн газар болон Монголын ард түмэнд би гүнээ итгэж байна” гэлээ.

БНЭМХ-ын өдөр нь НҮБ-аас 2012 онд БНЭМХ-ыг олон улсын хөгжлийн нэн чухал тэргүүлэх чиглэл болгон санал нэгтэй баталсан түүхэн өдрийн ой юм. Түүнээс хойш энэ нь бүх нийтийн эрүүл мэндийн төлөөх хөдөлгөөнийг жил бүр өргөжүүлэх тэмдэглэлт өдөр болжээ. Арванхоёрдугаар сарын 12-ны өдөр дэмжигчид дуу хоолойгоо өргөж, эрүүл мэндийг хүлээсээр байгаа сая сая хүмүүсийн түүхийг хуваалцан, удирдагчдыг эрүүл мэндийн салбарт илүү ухаалаг хөрөнгө оруулалт хийхийг уриалж, бүх нийтийн эрүүл мэндийн ач холбогдлыг дэлхий дахинд сануулсаар ирсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 7 цаг 17 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top